Крымын хойг
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Крымын хойг (Украйн хэл: Крим, Орос хэл: Крым) нь Хар тэнгисийн хойд эрэгт орших, Украйнд харьяалагдах хойг юм. Эрт цагт Таурика (Taurica) гэж нэрлэгддэг байв.
Агуулга |
[Засварлах] Газарзүй
Крымын хойг нь 5-8км өргөнтэй зурвасаар Евразийн эх газартай холбогддог. Хойд өргөргийн 44 хэм 23 минутаас 44 хэм 23 минутын хооронд (322км), дорнод уртрагийн 32 хэм 30 минутаас 32 хэм 30 минутын хооронд (177км) 26,100 км2 орчим талбайг эзлэн оршино.
Эргийн хэсэг нь усанд идэгдсэн, гүн хавцал ихтэй.
Зүүн өмнөд эргийн дагуу Яйлагийн уулс (Yaila-Dagh) сунан тогтсон. Нийт нутгийн 75% нь тал хээр нутаг бөгөөд эртний скифүүдийн булш, дурсгал элбэг байдаг.
[Засварлах] Улс төр
Крымын хойгийг эзлэн Украйн улсын Крымын Автономит Бүгд Найрамдах Улс оршино.
[Засварлах] Хүн ам
Украйн улсад харьяалагддаг тус хойгт оросууд хүн амын ихэнх хэсгийг эзлэнэ. Мөн украйн, крымын татарууд оршин суудаг.
Орос, Украйнууд тус хойг 1783 онд Оросын харьяанд орсноос хойш шилжин суурьшиж эхэлсэн бөгөөд тэдний ихэнх нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа нүүн иржээ. Крымын татарууд 13-р зуунаас амьдарч байгаа юм.