Давлет берди

Давлет бердийн зоос

Давлет берди (перс: دولت بردی) нь 1420-1423, 1428-1432 онд Алтан Ордын зарим нутгийг захирсан хаан. Түүний гарал нь Тохтамыш хааны хөвүүн Жаббар бердийн хөвүүн юм.

1420 онд крымын зарим ноёдын дэмжлэгтэй хаан болж, Сарай хот руу довтлон Үлүг Мухаммед хааныг бут цохин хотыг эзлэн авсан ч, 1421-1423 онд Барак, Үлүг Мухаммед нарын дунд Сарай хотыг эзэмших дайнд ялагдан Литва руу зугтав. 1428 онд Барак хаан ялагдсны дараа крымыг эзлэн дахин хаан болж 1430 он хүртэл Үлүг Мухаммедтай дайтав. 1430 онд литвын Витольд ван нас нөгчсөний дараа цэрэг, санхүүгийн тусламж авдаг Алтан Ордын хаадын хувьд том асуудал болж эрх мэдэл нь сулрав. 1432 онд Тугатөмөрийн удмын Гият ад-Дин ханы хөвүүн Хажи Гирей хаанд алуулав.

Өмнөх
Үлүг Мухаммед
Алтан Ордын Хаан
1420-1423
Дараах
Барак (Алтан Орд)
Өмнөх
Барак (Алтан Орд)
Алтан Ордын Хаан
1428-1432
Дараах
Сайид Ахмед