Чэкрэ

Чэкрэ хаан бол 1414-1416 онд Алтан Ордыг захирсан хаан юм. Зүчи ханы хөвүүн Тугатөмөрийн удамчир Акмыл ноёны хөвүүн бөгөөд авга ах Абдуллах (1361-1370), үеэл Мухаммед Булак (1370-1379), Туляк (1379-1380), Саид Ахмад (1416) нар Алтан Ордын хаан сууринд өргөмжлөгдөж байсан.

Түүний нэр 1404 онд Төмөрийн хөвүүн Миран шахын хөвүүн Абу Бакрын дэргэд байсан талаар Иоханнес Шильтбергер дурджээ.[баримт хэрэгтэй] 1406 онд Едигей ноёны хамт Сибирьт байсан Тохтамышийг алах тулаанд оролцож байсан. 1414 онд Едигей ноён түүнийг Алтан Ордын хаанд өргөмжлөн, Булгар буюу одоогийн Казань орчимд төвлөрөв. Тэндээс Сарайд байсан Тохтамышийн хөвүүн Кебектэй хэдэн удаа байлдсны эцэст ялсанд, Керим берди дахин хаан болж амжив. Чэкрэ хаан Сарайг эзлэн Керим бердийг зайлуулсан ч, 1416 онд Тохтамышийн өөр хөвүүн Жаббар берди нь Литваас ирж Чэкрэг ялж, хаан болов. Чэкрэг үхсний дараа Едигей ноён Чэкрэгийн үеэл Саид Ахмад, ач дүү[1] Дервишийг хаан болгосон ч тэд утсан хүүхэлдэй төдий байсаар амиа алдсан.

Өмнөх
Кебек (Алтан Орд)
Алтан Ордын Хаан
1414-1416
Дараах
Жаббар берди

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Ах, эсвэл дүүгийн хүүхэд