Хөдөө аж ахуй
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Хөдөө аж ахуй нь гаршуулсан амьтан болон ургамалыг тодорхой зохион байгуулалттайгаар өсгөн үржүүлэх замаар хүнс, тэжээл, цардуул болон бусад бүтээгдхүүнүүдийг үйлдвэрлэх үйл явц юм. Орчин цагийн хэлэнд Хөдөө аж ахуй (ХАА) гэдэг нэр томъёонд мал амьтан өсгөн үржүүлэхээс эхлээд тэдгээрээс авч болох түүхий эдийг боловсруулах, мөн хүнс, тэжээл, цардуул үйлдвэрлэх бүхий л үйл ажиллагааг хамруулан ойлгодог. Хөдөө аж ахуй гэдэг нь мөн ХАА-н практик үйл ажиллагааны судалгаа бөгөөд үүнийг Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан гэдэг.
Хөдөө аж ахуй нь дэлхий нийтийн нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн гол хүчин зүйл байсаар ирсэн учир хөдөө аж ахуйн түүх нь хүний түүхийн үндсэн нэг, салшгүй бүрэлдүүлэгч хэсэг билээ.
2006 оны байдлаар дэлхийн нийт ажиллах хүчний 36 хувь нь ХАА-н салбарт ажиллаж байгаа нь[1] (1996 онд энэ үзүүлэлт 42% байсан) ХАА-г хамгийн түгээмэл ажилын байрны талбар болгож байна. Гэсэн хэдий ч фермийн аж ахуйн ач холбогдол аж үйлдвэржиж эхэлсэнээс хойш харьцангуйгаар нилээд унасан ба 2006 онд түүхэнд анх удаа үйлчилгээий салбар дэлхий дээр хамгийн их ажилын байр бий болгож ХАА-н салбараас давж гараад байна. Мөн ХАА-н үйлдвэрлэл нь дэлхийн нийт бүтээгдхүүний (бүх ДНБ-үүдийн нийлбэр) 5%-иас бага байдаг.[2]
Агуулга |
[Засварлах] Тойм
ХАА-н нэг хэсэг нь хязгаарлагдмал нөөц бололцоо бүхий жижиг хэмжээний газар ашиглан зөвхөн өрхийнхөө хүнсний хэрэгцээг хангадаг өрхийн фермер бол нөгөө хэсэг нь эрчимжсэн хөдөө аж ахуй гэх мэтийн арилжааны чиглэлийн аж үйлдвэржсэн хөдөө аж ахуй байдаг. Энэ төрлийн аж ахуй нь өргөн уудам газар, талбай ашиглаж эсвэл олон тооны өндөр ашиг шимт мал амьтан өсгөн үржүүлж мөн өндөр түвшний механикжуулалт ашигладаг. Ийм үйл ажиллагаанууд нь ерөнхийдөө эцсийн бүтээгдхүүнээс эсвэл түүхий эд, дайвар бүтээгдхүүнээс хамгийн их орлого олох зорилготой байдаг.
Орчин үеийн ХАА нь хүний хүнсний хэрэгцээг хангах, малын тэжээл бэлтгэх уламжлалт хэв маягаас халин гарсан. Тухайлбал бусад төрлийн ХАА-н бүтээгдхүүн гэвэл бэлэг дурсгалын цэцэг, гоёлын болон эмчилгээний ургамал, мод бэлтгэх, бордоо, амьтаны арьс шир, үс ноос, аж үйлдвэрийн химийн бодис (цардуул, чихэр, этанол, спирт, хуванцар гэх мэт), нийлэг (хөвөн, ноос, олс ургамал, флакс), түлш (биомассын метан, био-дизель), мөн хууль ёсны болон хууль бус бодис (эмийн ургамал, тамхи, марихуана, хар тамхи (opium), кокаин) зэргүүдийг нэрлэж болно.
Хорьдугаар зуунд ХАА-н практикт маш их өөрчлөлт гарсан. Ялангуяа хөдөө аж ахуйн химийн салбар болон механикжуулалт. ХАА-н хими нь химийн бордоо, химийн инсектицид, пестицид, фунгицид, хөрсний нөхөн сэргээлт, ХАА-н бүтээгдхүүний судалгаа, өндөр ашиг шимт малын тэжээлийн хэрэгцээ гэх мэтийн асуудлуудыг шийддэг.
1970-аад он болон түүнээс өмнө химийн бордоо болон пестицид хөрсний гадаргуугаас урсах болсон нь нэмэгдэж, улмаар үл хянаж чадах асуудал болсон. Барагцаагаар 1980 оны үед барууны олон орон байгаль орчиныг хамгаалах хөдөлгөөнүүдийн шахалтаар ХАА-н гаралтай бохирдолын эсрэг хяналт тавьж, хэрэгжүүлж эхэлсэн ба энэхүү ногоон хувьсгал нь байгаль орчиныг бохирдуулахгүйгээр хөдөө аж ахуйн химийн бодисын хэрэглээний олон үр ашигтай давуу талуудыг дэлхийн олон фермүүдэд тарааж эхэлсэн. 1950-аас 1984 онуудын хооронд ногоон хувьсгал нь дэлхий даяар ХАА-г өөрчилсөн ба дэлхийн хэмжээнд улаан буудайн үйлдвэрлэл 250%-иар өссөн байна.[3] Дэлхийн ихэнх бүс нутагт механикжуулалт ялангуяа трактор, пресслэгч, комбайнны хэрэглээ нь ХАА-н үр ашиг, үйлдвэрлэлийг огцом нэмэгдүүлсэн (Хөдөө аж ахуйн машинийг үзнэ үү).
ХАА-д гарсан сүүлийн үеийн өөрчлөлт, ололт гэвэл гидропоник, ургамал сортлох, гибридезац, ген судлал, хөрсний тэжээлийн менежмэнт гэх мэт дурдаж болно. Генийн инженэрчлэл нь аливаа ургамалыг байгал дээр байгаагаас илүү үр ашигтай болгох тухайлбал өндөр ургацтай, өвчинд тэсвэртэй гэх мэт боломжтой болсон.
Инженэрүүд усжуулалт, газар хатаалт, байгаль хамгаалал, эрүүл ахуйн төлөвлөгөө боловсруулах боломжтой болсон. Энэ нь ялангуяа байнгын усалгаа шаардсан хуурай, чийг багатай газар нутагт байдаг том хэмжээний фермийн хувьд маш чухал асуудал.
Мөн шинжлэх ухааны ололт амжилтууд ХАА-н бүтээгдхүүнийг боловсруулах, савлах, зах зээл дээр түгээх асуудлуудад нөлөөлөх болсон. Түргэн хөлдөөх болон хатаах аргууд нь ХАА-н бүтээгдхүүний зах зээлийн хэрэгцээг нэмэгдүүлж байна.
Адуу, луус, үхэр, тэмээ, лам гөрөөс, нохой зэрэг амьтадыг тариалангийн талбайг боловсруулах, ургац хураан авах, ХАА-н бүтээгдхүүн тээвэрлэх зэрэгт түгээмэл ашигладаг. Мал аж ахуй нь мал сүргийг өсгөн үржүүлж тогтмол хугацаанд мах, сүү, өндөг, ноос гэх мэт бүтээгдхүүнийг гаргаж авах зорилготой. Механикжуулалт нь фермийн аж ахуйн үр ашиг, үйлдвэрлэлийг ихээхэн хэмжээгээр дээшлүүлдэг. (Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг үзнэ үү.)
Онгоц, нисдэг тэрэг, ачааны машин, трактор зэрэг техникүүдийг барууны ХАА-н үйлдвэрлэлд үр суулгац суулгах, хортон шавьж, өвчиний эсрэг бодис цацах, бордоо цацах, амархан муудах бүтээгдхүүн тээвэрлэх зорилгоор өргөн хэрэглэдэг. Фермерүүдийн хувь холбоо харилцаа нь цаг агаарын мэдээлэл, эдийн засаг зах зээлийн тойм мэдээлэл авах зэргээр ач холбогдол өндөр болсон. Фермийн менежмэнтийг оновчтой байлгах үүднээс компъютер хэрэглэж байна.
АНУ-ын Үндэсний Инженэрчлэлийн Академи нь ХАА-н механикжуулалтыг 20-р зууны инжернэчлэлийн шилдэг 20 ололт амжилтын нэг гэж үзжээ. Энэ зууны эхэн үед нэг Америк фермер 2.5 хүний хүнсийг үйлдвэрлэж байсан бол өнөөдөр ХАА-н технологийн хөгжил дэвшлийн ачаар нэг фермер 130 хүний хүнсийг бэлтгэдэг болж.[4]
Сүүлийн жилүүдэд эрчимжсэн ХАА-н зарим асуудлууд ихээр анхаарал татаж хэлэлцэгдэх болов. Асуудлын гол цөм нь томоохон ХАА-н химийн бодис үйлдвэрлэгчид, мах савлагчид, хүнс боловсруулах үйлдвэрүүдийн нөлөөлөл ихсэж буй явдал. Өөр нэгэн асуудал бол эрчимжсэн ХАА-н байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар юм. Жишээлбэл АНУ-ын Мисисип мөрөнд химийн бордоо олон жилийн турш урсан орж буй бөгөөд энэ нь Мексикийн булангийн дээрх мөрөн цутгадаг хэсэгт Үхлийн Бүс бий болох шалтгаан нь болж. Эрчимжсэн ХАА нь мөн газарын үржил шимийг аажмаар багасгаж яваандаа цөлжилт үүсгэх нөхцлийг бүрдүүлж байна.
Генетикийн инженэрчлэлийг ашиглан шинэ төрлийн үрийг гаргаж авсан байгууллагууд патентаар өөрсдийн бүтээлийг хамгаалснаар компъютерийн программ хангамжийг түрээслүүлдэг шиг өөрсдийн үрийг фермерүүдэд түрээслүүлэх замаар хэрэглэх эрхийг нь олгож байна. Энэ нь үр нийлүүлдэг компаниудын хувьд хүчний тэнцвэр алдагдаж урьд өмнө дуулдаагүй сонин нөхцөл шаардлагуудыг тавьж эхлэх болов. Энэтхэгийн эрдэмтэн, идэвхтэн Вандана Шива эдгээр компаниудыг Био-хулгайд буруутгаж байгаа юм.
Хөрс хамгаалал болон шим судлалын менежмэнт нь 1950-иад оноос эхлэн чухал сэдэв болж ирсэн. Гэсэн хэдий ч олон оронд усны суваг, намаг зэрэг нь азот, фосфор мэтийн шим тэжээллэг бодисоор бохирдох болж.
ХАА-н асуудлуудад хандах хэрэглэгчидийн анхаарал өсөн нэмэгдсэнээр органик хүнс гэх мэтийн уриатай хөдөлгөөнүүд төрөн гарах болов.
[Засварлах] Үгийн гарал үүсэл
Хөдөө аж ахуйг англиар Agriculture гэдэг. Agri нь Латин хэлний "газар, талбай" гэсэн утгатай ager, culture нь Латин хэлний cultura буюу боловсруулах (гэхдээ хөрс) гэсэн үгнүүд юм. Утгачилан орчуулбал талбайн хөрс боловсруулалт гэж болно.
[Засварлах] Түүх
[Засварлах] Эртний гарал үүсэл
Газар зүйн хувьд алслагдмал хүн ард бие биенээсээ хамааралгүйгээр ХАА-г хөгжүүлж эхэлсэн. Эхний зохион байгуулалттай ХАА эрхэлж байсан ул мөр баруун өмнөд азид буюу Месопатамын үржил шимт хөндийд (Fertile Crescent) олддог. МЭӨ 9500 жилийн тэртээд фермерүүд тодорхой шинж чанар бүхий хүнсний ногоог сонгож аван тарьж эхэлжээ. Гэхдээ үүнээс эрт зэрлэг арвайг хэрэглэж байсан ул мөр байдаг ч анхны найман үндсэн ХАА-н ургамлыг хүмүүс тарьж эхлэхээс тийм өмнө биш юм. Анхных нь Эмер болон Ганц эвэрт буудай, дараагаар нь арвай, вандуй, сэвэг зарам, исгэлэн буурцаг, хонин вандуй, флакс зэрэг ургамалуудыг тарьж эхэлсэн байна.
МЭӨ 7000 жил гэхэд Египетэд цар хүрээ багатай хөдөө аж ахуй эрхэлж эхэлсэн байна. МЭӨ 9000 оны тэртээ Энэтхэгийн хойг дээр арвай, улаан буудай тариалж байсан археологийн олдвор Балочистанын Мергарх дахь археологийн малталтаас олджээ. МЭӨ 6000 он гэхэд дунд оворын фермийн аж ахуй нь Нил мөрний сав газар өргөн тархсан байна. Ойролцоогоор энэ үед ХАА нь алс дорнодод бас харилцан хамааралгүйгээр хөгжиж байсан ба тэнд улаан буудайнаас илүү цагаан будааг голлон тариалж байв. Хятад, Индонезийн фермерүүд вандуй, шар буурцаг, азуки, таро зэрэг ургамалыг гаршуулж байв. Эдгээр нүүрс усны шинэ эх үүсвэрүүдийг энэ бүс нутаг дахь тэнгисийн эрэг, нуур цөөрөм, гол мөрөний дагуух загасчлалтай хослуулсанаар шаардлагатай амин дэм, уурагийг их хэмжээгээр авах болсон. Бүхэлдээ энэхүү шинэ төрлийн хөдөө аж ахуй болон загасчлал нь хүн амын өсөлтийг огцом нэмэгдүүлэх хүчин зүйл болсон ба өнөөдөр ч үргэлжилсээр байна.
МЭӨ 5000 жилийн үед Сумерианчууд хөдөө аж ахуйн үндсэн цөм техникүүд болох газарыг өргөн цар хүрээтэйгээр, эрчимтэйгээр боловсруулах, нэг төрлийн ургамал тариалах, зохион байгуулалттай усжуулалт, мэргэшсэн ажиллах хүчнийг ашиглах зэрэгүүдийг ялангуяа Персийн булангаас Тигр, Эфратын ай сав хүртэлх одоогийн Шат ал-Арабын усан замын дагуу хөгжүүлж ирсэн байна. Зэрлэг үхэр болон аргалыг үхэр, хонь болгон гаршуулж тэдгээрийг өргөнөөр хүнс, өмсгөлийн хэрэгцээндээ болон тээвэрлэлтэнд ашиглаж байжээ.
Эрдэнэ шиш, шуулж, хулслаг харвуулын үндэс зэрэг ургамалуудыг анх Америкт МЭӨ 5200 жилийн тэртээгээс гаршуулж эхэлсэн. [1] Төмс, лооль, чинжүү, хурган гуа, бусад төрлийн буурцаг, канна, тамхи, болон бусад ургамалуудыг шинэ дэлхийд тариалдаг байсан бөгөөд Өмнөд Америкийн Андын нуруунд дов толгодын налууг шатлуулах маягаар тариалдаг байж.
Ромчууд болон Грекүүд сүүлд нь Сумерианчуудын буй болгосон техникүүдийг арай боловсронгуй болгон ашиглаж эхэлжээ.
[Засварлах] Дундад зууны үеийн ХАА
Дундад зууны үед Хойд Африкын болон Ойрх Дорнодын Исламын фермерүүд гидролик болон гидростатик зарчим дээр үндэслэн усжуулалтын систем, далан зэргийг ашиглан усны нөөцийг бий болгох, ус дамжуулах хүрдэн машин зэрэг ХАА-н технологиудыг бий болгосон байна. Исламчууд мөн газар тариалангийн гарын авлага бичиж энэ нь чихэрийн нишэнгэ, цагаан будаа, жүржийн төрөлийн жимс, гүйлс, хөвөн зэрэг ургамалыг гаршуулан ургуулах суурь нь болж өгчээ. Исламчууд анх Испанид нимбэг, жүрж, хөвөн, бүйлс, гадил зэрэг жимс ногоог авчирсан байна.
[Засварлах] Сэргэн мандалтын үеэс өнөөг хүртэл
Дундад зууны үед сэлгэцийг анх бодон олж, Хятадуудын зохион бүтээсэн анжисыг авч хэрэглэснээр ХАА-н үйлдвэрлэл үлэмж нэмэгдсэн.
1492 оноос хойш мал амьтан, шинэ сортын үр тариа, ногоог тив дамжуулан солилцож өсгөн үржүүлэх болсон. Тухайн үед шинэ тивээс хуучинруу орж ирсэн ХАА-н гол бүтээгдхүүнүүд гэвэл лооль, эрдэнэ шиш, төмс, какоа, тамхи, харин хуучин тивээс шинэ тиврүү чинжүү, кофи, чихэрийн нишэнгэ зэрэг байсан. Хуучин тивээс шинэ тиврүү аваачсан чухал амьтад гэвэл адуу, нохой зэрэг болно (Нохой хэдий Колумбаас өмнөх Америкт байсан ч гэсэн хөдөө аж ахуйд ашиглахад тохирохгүй үүлдэр угсааных байв). Адууг хүнсний хэрэгцээнд өргөн хэрэглэдэггүй байсан ч адуу, илжиг, пони болон нохой зэрэг амьтад нь дэлхийн хойд хагаст фермийн аж ахуйд ихээр хэрэглэгдэх болсон.
1800-аад оны эхний үед ХАА-н практикт сайжруулсан сорт, үрийг сонгон хэрэглэх болсоноор дундад зууны үеийн ургацаас хэд дахин илүүг хураах болов. 19-р зууны сүүл, 20-р зуунд мяханигжуулалт хөгжиж түүнийг ХАА-н практикт ашигласнаар фермийн аж ахуй хурдацтай, өргөн цар хүрээтэй үйлдвэрлэл болон хувирав. Энэхүү давуу тал нь өнөөгийн АНУ, Аргентин, Израйль, Герман болон бусад цөөн хэдэн оронд газрын хязгаарлагдмал нөөц бололцоог ашиглан өндөр үр ашигтай фермийн аж ахуйг бий болгосон.
Олон улсын валютын санийн гаргасанаар 2005 онд Хятадын хөдөө аж ахуйн бүтээмж дэлхийд хамгийн томд тооцогдож байсан ба ЕХ, Энэтхэг, АНУ-ууд удаалсан байна.
[Засварлах] ХАА-н бүтээгдхүүн
[Засварлах] 2004 оны дэлхийн ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Тодорхой зүйлийн үр тариа, ногоо нь дэлхийн тодорхой бүс нутгуудад тариалагддаг. Дэлхийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын үнэлгээг сая тонноор доор илэрхийлэв.
| Гол нэрийн ХАА-н бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний төрлөөр нь (сая тоннооор) 2004 он |
|
|---|---|
| Үр тариа | 2,263 |
| Ногоо болон амтат гуа | 866 |
| Үндэс үрт ургамал болон Булцуут ногоо | 715 |
| Сүү | 619 |
| Жимс | 503 |
| Мах | 259 |
| Тосны ургамал | 133 |
| Загас (2001 оны байдлаар) | 130 |
| Өндөг | 63 |
| Буурцагт ургамал | 60 |
| Нийлэг | 30 |
| Эх сурвалж: Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ)[5] |
|
| Гол нэрийн ХАА-н бүтээгдэхүүнүүд, бүтээгдэхүүн бүрээр (сая тонноор) 2004 он |
|
|---|---|
| Чихрийн нишингэ | 1,324 |
| Эрдэн шиш | 721 |
| Улаан буудай | 627 |
| Цагаан будаа | 605 |
| Төмс | 328 |
| Чихрийн манжин | 249 |
| Шар буурцаг | 204 |
| Дал модны тос Жимс | 162 |
| Арвай | 154 |
| Лооль | 120 |
| Эх сурвалж: Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ)[5] |
|
[Засварлах] Таримал ургамалын шинэчлэл
Зэрлэг ургамалыг гаршуулан тариалах болсон шалтгаан нь мэдээж арвин их ургац авах, өвчин болоод хортон шавьжны эсрэг тэсвэртэй, ган хуурай нөхцөлд мөн тэсвэртэй, тэжээллэг чанар болоод амт чанар сайтай ургамалыг гаргаж авах болон өөр олон шалтгаан байдаг. Олон зууны туршид явагдсан эрлийзжүүлэх, сонгон сайжруулах үйл явц нь тариа, ногооны ургамалын шинж чанарт ихээхэн өөрчлөлтийг авчирсан. Шинэ сортын ургамал гаргаж авдаг хүмүүс өнөөдөр хүлэмж болон өөр бусад технологиудыг ашиглан нэг жилийн дотор ургамалын гурваас дээшх үе удмыг гарган ажиллаж байгаа нь дээрх сайжруулах, сортлох явцыг улам хурдлуулж байна. 1920 болон 30-аад онд Шинэ Зеландад шинэ сорт гаргаж авсанаар бэлчээрийн чанар эрс сайжирсан. 1950-аад оны үед мутагенийг ашиглан өнөөгийн бидний хэрэглэж буй (арилжааны зорилгоор) үр тариануудын сорт бий болсон юм. Тухайлбал, улаан буудай, эрдэнэ шиш, арвай зэрэг үр тариаг дурдаж болно.[6][7]
1900 оны орчимд АНУ-д нэг гектар газараас авах эрдэнэ шишийн хэмжээ 2.5 тон байсан бол 2001 оны байдлаар 9.4 тоныг 1 гектараас авсан байна. Үүнтэй адилаар 1900 оны үеийн улаан буудайн дэлхийн дундаж хэмжээ 1 гектарт 1 тоноос ихгүй байсан бол 1990 онд 2.5 тоноос илүү болсон байна. Өмнөд Америкийн улаан буудайн дундаж хэмжээ 1 гектарт 2 тон орчим, Африкт 1 тоноос бага, харин Египет болон Арабад усжуулалтын систем ашиглан 3.5-аас 4 тонн хүртэл улаан буудайг хураан авч байна. Франц мэтийн орнуудад бол 1 гектараас 8-аас дээш тон улаан буудай хураан авдаг. Ургацын гарц нь олон янзын хэмжээтэй байгаа нь цаг уур, тухайн ургамалын сорт, эрчимжсэн фермийн техник технологийг ашиглах ба ашиглахгүй байгаа зэргээс хамааран янз бүр байдаг.[8][9][10]
ХАА нь аж үйлдвэржсэн орнуудад, үйлдвэрлэгчийн сонирхолыг хангах үүднээс тариа ногооны ургацыг сайжруулсанаар (ургац арвин болсоноор) тухай тариа ногооны тэжээллэг чанар болон бусад ашигтай чанарууд нь харин эсрэгээр багасч ирсэн. 60-аад оны эхэн үед механик улаан лооль хураагч машин гарсанаар ХАА-н эрдэмтэд арай хатуу, тэжээллэг багатай лоолийн сортыг гаргаж эхэлсэн (Фридланд ба Бартон 1975). Үнэндээ сүүлийн 50 жилд маш олон хүнсний ногооны тэжээллэг багассаныг судалгаагаар гаргасан байна. Жишээлбэл АНУ-д тарьж буй хүнсний ногоонд агуулагдах B2 витамины агууламж дундажаар 38%-аар, С витамины агууламж 15%-аар багассан байна (Дэвис, Риордан 2004).
Сүүлийн хэдэн жилд дэлхийн зарим орнуудад генийн инжерчлэлийг шинэ сорт гаргаж авах тал дээр эрчимтэй ашиглаж байна. Хортон ургамалын эсрэг тэсвэр сайтай ген бүхий сортуудыг гаргаж авах тал дээр анхаарч байна.
Зарим хүмүүс нийтлэг биш амьтад, ургамалыг мөн өсгөн үржүүлдэг.
ХАА-тай холбоотой өөр нэгэн аж ахуй бол загас, сам хорхой болон замаг үржүүлэх үйл ажиллагаа бөгөөд үүнийг загасны аж ахуй гэдэг (Aquaculture).
Уламжлалт зөгийн бал гаргаж авдаг байсан зөгийн аж ахуйг сүүлийн үед таримал ургамалын үржилд ихээр ашиглах болов.
- Мөн үзэх : Ургамал судлал, Гаршуулсан ургамалын төрлүүд, Хүнсний ногооны төрлүүд, Эмийн ургамалын төрлүүд, Жимсний төрлүүд
[Засварлах] Мал
Мал аж ахуйн дадал нь дэлхий даяар өөр өөр мал амьтан өсгөн үржүүлдэг учираас янз бүр байдаг. Малыг ерөнхийдөө хашаа, саравч, хороонд байлгадаг бөгөөд хүмүүсийн бэлтгэсэн тэжээлээр хооллож, тэдгээрийг зориудаар эрлийзжүүлдэг бол зарим газар малыг чөлөөтэй байлгаж бэлчээрийн байдлаар тэжээдэг, улмаар чөлөөтэй эвцэлдүүлдэг. Хөдөө аж ахуйд ашиглагдаж буй нийт газарын ойролцоогоор 68%-ийг малын байнгын бэлчээр байдлаар ашиглаж байна.[11]
[Засварлах] Байгал орчины асуудал
ХАА нь гол төлөв байгалын тэнцвэрт байдлыг алдагдуулж, үйлдвэрлэн гаргаж буй дайвар бүтээгдхүүнүүд нь байгал орчинд халгаатай байдаг учираас байгал орчины асуудлуудыг үүсгэн бий болгодог. Зарим сөрөг нөлөөлөлийг дурдвал:
- Азот болон фосфорын илүүдэл гол мөрөн, нуур цөрөмд орж байна
- Гербицид, фунгицид, инсектицид, бусад төрлийн биоцид бодисын хортой нөлөөлөл
- Төрөл бүрийн байгалийн эко-системийг атаршсан газар болгож байна
- Өргөн хүрээ бүхий биомассыг цөөн хэдэн зүйлийн ургамалаар (амьтан) сольж байна
- Хөрсний элэгдэл
- Хөрсний үржил шимийн алдагдал
- Амьтаны ялгадаснаас гарах шүвтэрийн хий болон бусад хатуу тоосонцорууд агаарын бохирдолд нөлөөлөх сөрөг нөлөө
- Хортон ургамал, амьтан
- ХАА-н хаягдалаас ялгарах үнэр, хий
- Хөрс хужиршах
ХАА-н үйл ажиллагаанаас болж ой мод багасч, оршин суугчид шинэ газарыг фермийн аж ахуйн хэрэгцээт газар болгон хувиргаж байгаа нь олон орны биологийн төрөл зүйлд (biodiversity) мэдэгдхүйц таагүй нөлөө үзүүлж байна гэж тухайн орнуудын Биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны хөтөлбөрт дурдагдсан байна. Зарим шүүмжлэгчид ХАА нь өнөөгийн дэлхийн цаг агаарын өөрчлөлтөнд нөлөөлж байна гэж үзжээ.
НҮБ-ийн тайланд дурдсанаар манай дэлхийн хүрээлэн байгаа орчинд орон нутгийн түвшинөөс эхлээд дэлхийн түвшинд хамгийн сөргөөр нөлөөлж буй хоёроос гурван хүчин зүйлийн нэг нь мал аж ахуйн (голдуу үхэр, тахиа болон гахайн аж ахуй) сектор хэмээжээ. Мал аж ахуйн үйлдвэрлэл нь ХАА-д ашиглагдаж буй нийт газарын 70%-ийг эзэлдэг, харин манай гаригийн хуурай газарын 30%-ийг эзэлдэг байна.[12] Энэ аж ахуй нь хүлэмжийн хий ялгаруулж буй хамгийн том эх сурвалжуудын нэг юм байна. СО2 эквивалентаар хэмжихэд дэлхийн нийт ялгаруулж буй хүлэмжийн хийн 18%-ийг дангаараа бүрдүүлж байна. Бусад эх сурвалжаас дурдвал зам тээвэр нийт хүлэмжийн хийний ердөө 13.5%-ийг хувийг ялгаруулдаг. Мал аж ахуйн сектор нь мөн хүний үйлтэй холбогдон ялгарч буй азотын оксидын 65%-ийг дангаараа, хүний оролцоотой ялгарч буй метаны 37%-ийг агаар мандалд ялгаруулж байна. 64%-ийн аммиакийг ялгаруулж байгаа явдал нь хүчиллэг бороо орох болон экосистемийн хүчиллэгжилтийг нэмэгдүүлж байдаг.[13]
[Засварлах] Хөдөө аж ахуйн болон мал амьтаны биологийн төрөл зүйлийн тархац дахь генетикийн элэгдэл
Хөдөө аж ахуйн болон мал амьтаны биологийн төрөл зүйлийн тархац дахь генетикийн элэгдэл гэдэг нь генетикийн төрөл зүйл устаж үгүй болохыг хэлнэ. Үүнд тодорхой хувь гени устах, тодорхой гениүдийн хослол үгүй болохыг буюу тухайлбал орчиндоо дасан зохицож бий болсон гаршуулсан амьтадын үүлдэрүүд, тухайн байгальдаа дасан зохицож буй болсон ургамалуудыг нэрлэж болно. Генетикийн элэгдэл гэдэг нэр томъёо нь явцуу хүрээнд ашиглагдах бөгөөд үүнд жишээлбэл генүүдийн эсвэл аллелуудын алдагдал, эс бөгөөс арай өргөн хүрээнд төрөл эсвэл бүр зүйлийн алдагдалийг ойлгож болно. Ургамалын генетикийн элэгдэлийн ард буй томоохон нөлөөлөх хүчин зүйлсүүд нь төрөл зүйлийг өөрчлөх, газарын цэвэрлэгээ, зүйлүүдийн хэт их тариалалт, ургамалын тоо хэмжээний дарамт, хүрээлэн буй орчины тэнцвэрт байдал алдагдах, хэт их бэлчээриийн талбайг бий болгох, бодлого болон ХАА-н системүүдийн өөрчлөлт зэрэгүүд байдаг.
Гэхдээ хамгийн голлох хүчин зүйл нь тухайн орчины амьтан, ургамалуудыг өндөр шимт эсвэл ашигтай төрөл, зүйлүүдээр сольж байгаа явдал юм. Амьтан, ургамалын төрөл зүйлийн тоо нь маш ихээр байнга багасч буй явдал нь арилжааны шинжтэй төрөл зүйлүүд уламжлалт хөдөө аж ахуйн системд орж ирж буйтай холбоотой юм (үүнд нь ГХО орно). Олон судлаачид агро-экосистемийн менежменттэй холбоотой гол бэрхшээл нь орчин үеийн ХАА-н хөгжлийн үр дүнд бий болж буй генетикийн болон экологийн түгээмэл байдалруу шилжих хандлага юм гэж үзэж байна.
[Засварлах] Өндөр ашиг шимт мал амьтан, ургамал гаргаж авах уламжлалт эрлийзжүүлэлт, генетик инжнерчлэл болон үүдэх биологийн төрөл зүйлийн хорогдол, хүнсний аюулгүй байдалд учруулж буй хор хохирол
Хөдөө аж ахуй болон мал аж ахуйн салбарт ногоон хувьсгал нь өндөр ашиг шимт төрлүүдийг бий болгох замаар малын ашиг шимийг хэд дахин ихэсгэх уламжлалт эрлийзжүүлэх аргыг түгээмэл болгосон. Хөгжсөн орнуудад гол төлөв амьтан болон ургамалын олон үүлдрүүдийг ихээр эрлийзжүүлж эхэлсэн бөгөөд бусад хөгжиж буй орнуудад тухайн бүс нутгийн байгаль цаг уур, өвчин эмгэгт тэсвэртэй төрөл зүйлүүдтэй эрлийзжүүлэх замаар өндөр ашиг шимт төрөл зүйлүүдийг гарган авч байна.
[Засварлах] Бодлого
ХАА-н бодлого нь ХАА-н үйлдвэрлэлийн зорилго болон арга технологи дээр анхаардаг. Бодлогын түвшинд дараах ХАА-н нийтлэг зорилгыг хэрэгжүүлдэг:
- Хүнсний эрүүл ахуй: Хүнсний нийлүүлэлт хүний биед хор хохирол учруулахаас сэргийлэх.
- Хүнсний аюулгүй байдал: Хүнсний нийлүүлэлт хүн амын шаардлага хангах.[14][15]
- Хүнсний чанар: Хүнсний нийлүүлэлтийн чанарыг таниулж түүнийг тогтвортой үргэлжлүүх.
- Ядууралыг бууруулах
- Байгал орчины хамгаалал
- Байгал орчины нөлөөлөл
- Эдийн засгийн тогтвортой байдал
[Засварлах] Хөдөө аж ахуй дахь аюулгүй байдал болон эрүүл мэндийн асуудлууд
АНУ
ХАА нь хамгийн аюултай аж үйлдвэрүүдийн жагсаалтанд багтдаг.[16] Фермерүүд нь аминд хүрэх болон үл хүрэх гэмтэл авах, ажилын гаралтай уушигны өвчлөлт, чимээ шуугианаас үүдэлтэй дүлийдэл, арьсны өвчин, урт хугацаанд наранд ажилласанаас болон химийн бодистой ажилласнаас үүдэх тодорхой төрлийн хорт хавдаруудад нэрвэгдэх өндөр эрсдэлтэй байдаг. Фермийн аж ахуй нь гэр бүлээрээ (ихэвчлэн гэр бүлээрээ ажилладаг бөгөөд ферм дээрээ амьдардаг) гэмтэл бэртэл авах, өвчин тусах, үхэх эрсдэлтэй цөөхөн аж үйлдвэрүүдийн нэг юм.
- АНУ-д жил бүр дундажаар 516 ажилчин фермийн ажилаас болон нас бардаг байна (1992-2005). Эдгээр нас баралтуудын 101 нь трактортой болгоомжгүй харьцсанаас үүдэлтэй юм байна.
- Өдөр бүр ойролцоогоор 243 ХАА-н ажилчин ажилын үеийн гэмтэл бэртэлд нэрвэгдэж байна. Үүний 5% нь байнгын тахир дутуу болж байна.[17]
Залуу ажилчид
ХАА нь залуу ажилчидын хувьд хамгийн аюултай үйлдвэрлэл юм. АНУ-д 1992 оноос 2000 оны хооронд залуу ажилчидын авсан нийт бэртэл гэмтлийн 42% нь ХАА-н салбарт ноогдож байна. Бусад аж үйлдвэрүүдтэй адилгүйгээр эдгээр залуу хохирогчидын тал хувь нь 15 наснаас доош насныхан байдаг.[18]
ХАА дахь 15-аас 17 насны залуу ажилчидын аминд халгаатай гэмтэл бэртэл авах эрсдэл нь бусад ажилын талбар дахь залуу ажилчидын ийм төрлийн бэртэл авах эрсдэлээс 4 дахин их байдаг байна.[19] ХАА-д залуу ажилчид нь машинтай харьцах, хязгаарлагдмал орон зай, цахилгаан шат, маль амьтантай харьцанаас үүдэх гэмтэл бэртэлд өртдөг.
- 2004 оны байдлаар нийт 1.26 сая 20-оос доош насны хүүхэд болон насанд хүрэгчид ферм дээр амьдарч байна. Үүний ойролцоогоор 699000 нь ферм дээр ажиллаж байна. 2004 онд Ферм дээр ажиллаж буй залуучуудаас гадна 337000 хүүхэд болон насанд хүрэгчид АНУ дахь фермүүд дээр гаднаас нэмж ажиллаж байна.
- Дундажаар 1990-ээс 1996 оны хооронд 103 хүүхэд ферм дээр амь насаа алдсан байна. Ойролцоогоор 40 орчим хувь нь ажилын үүдэлтэй байна.
- 2004 онд барагцаагаар 27600 хүүхэд болон насанд хүрэгчид ферм дээр гэмтэл бэртэл авсаны 8100 нь фермийн ажилаас үүдэлтэй байна.[17]