Нил мөрөн
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Нил (Эртний Египтээр "iteru", Коптик хэлээр "piaro" эсхүл "phiaro") мөрөн нь хойд зүг руу урсгалтай, Африкийн голлох мөрөн юм. Дэлхий даяар хамгийн урт гол хэмээгддэг ч сүүлийн үеийн судалгаа шинжилгээнүүд Амазон мөрөн илүү урт байж болзошгүйг харуулж байгаа билээ. Нилд Цагаан Нил, Цэнхэр Нил гэх хоёр гол цутгал байх бөгөөд удаах нь Нилийн ус, үржил шимийн гол эх үүсвэл бол Цагаан Нил нь илүү урт юм байна. Цагаан Нил Африкийн төв хэсгээс эх авах бөгөөд Нилээс хамгийн хол орших эх нь өмнөд Руанда дахь булаг болдог. Тэндээс Танзани, Викториа нуур, Уганда, өмнөд Суданаар дамжин урсдаг бол Цэнхэр Нил нь Етиоп дахь Тана нуураас эх авч Судан руу зүүн-өмнө зүгээс урсан орно. Хоёр мөрөн Суданы Хартум нийслэлийн ойролцоо бие биедээ цутгадаг.
Мөрний хойд хэсэг нь бараг дан цөлөөр урсах бөгөөд Суданаас, Египт руу урсна. Египт нь Нил мөрнөөс олон мянган жилийн турш хамааралтай байсаар ирсэн ба хотууд нь Нил мөрний хөндийний дагуу байрлахын зэрэгцээ түүхийн гол дурсгалууд голын ойролцоо оршдог. Нил мөрөн Газрын дундад тэнгис руу маш том садраа үүсгэн цутгадаг.

