Каир

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Каир хот
—  хот  —
ар. القاهرة → [алкаа хийра]
Каир хотын үзэсгэлэн

Сүлд туг

Каир
Египет орон дахь Каир хотын байрласан цэг
Улс Flag of Egypt.svg Египет
Муж Каир
Хот Каир
Газар нутаг 453 км²
Хүн ам (2011) 9,120,350 хүн
Нутгийн олон Каир хотынхон
Цагийн бүс Дорно Европын цаг (ГЦ+2)
Цахим газар cairo.gov.eg

Каир (араб. القاهرة, Ал-Кахира, "Ялагч" гэсэн утгатай үг) нь Египетийн нийслэл бөгөөд хамгийн том хот юм. Арабын ба Африкийн орнууд доторх хамгийн их хүн амтай хот юм. Албан ёсны нэр нь Ал-Кахира боловч голдуу Египетийг дуудах нэр болох Египет Араб хэлээр Маср гэдэг. Маср нь "Майхнуудын хот" буюу Египетийн анхны Араб нийслэл болох Миср ал-Фустатын (Фустат) нэрнээс үүсчээ.Каирийн оршин суугчдыг Египет дотор Масри биш Масрауэя гэдэг.

Каир нь Египетийн нийслэл гэдэг утгаараа түүх нь улсынхтай нь салшгүй холбоотой юм. Каир нь анх Фатимидын калифуудаар хааны хаалттай гэр болж байгуулагдсан бөгөөд Фустатыг орлож засгийн газрын байрладаг хот болжээ. Хожим нь мамлюкуудын удирдлага доор, 1517-1798 онуудад Османы удирдлага доор, мөн түр зуур Наполеоны цэргүүдээр эзлэгдэж байв. 1805 оноос 1882 он хүртэл Египетийн Мухаммад Али нь Каирыг өөрийн тусгаар тогносон эзэнт гүрнийхээ нийслэл болгосон боловч дараа нь Британичуудын удирлагад оржээ. 1922 онд Египет тусгаар тогтносноор дахин Египетчүүдэд эрх мэдэл шилжсэн аж.

2006 оны хүн амын тооллогоор Каир нь 6.8 сая хүнтэй хэмээн тогтоогдсон байна. Үүнээс 10% нь христийн шашинтнууд юм. Тооллогын үеэр хүн ам нь саяаар илүү байсан боловч 2008 оны 4 сард Хелван муж Каир мужийн хэсгүүдээс байгуулагдснаар тоог нь багасгажээ. Каирын метрополи газар нутаг нт 17.285 орчим хүн амтай бөгөөд үүгээрээ дэлхийд 16-д, Африкт нэгд жагсдаг байна.

Өнөөгийн Их Каир нь олон түүхэн тосгон ба орчин үеийн дүүргүүдийг нэгтгэсэн, дэлхийн хамгийн их хүн амтай хотуудын нэг болжээ.

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: القاهرة