Эрчимжсэн фермийн аж ахуй

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хөдөө аж ахуй
Cow portrait.jpg

Ерөнхий
Агробизнес · Хөдөө аж ахуй
Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан · Агрономи
Мал аж ахуй
Өргөтгөсөн фермийн аж ахуй
Үйлдвэржсэн фермийн аж ахуй
Аж үйлдвэржсэн хөдөө аж ахуй
Эрчимжсэн фермийн аж ахуй
Органик хөдөө аж ахуй
Тогтвортой хөдөө аж ахуй
Суурин хөдөө аж ахуй

Түүх
Хөдөө аж ахуйн түүх
Неолитийн хувьсгал
Лалын хөдөө аж ахуйн хувьсгал
Британий хөдөө аж ахуйн хувьсгал
Ногоон хувьсгал

Нарийвчилсан
Усны аж ахуй · Сүүний аж ахуй
Бэлчээрлэлт
Эрчимжсэн гахайн аж ахуй · Модны боловсруулалт
Шувууны аж ахуй · Будаа
Хонины аж ахуй
Буудай

Категориуд
Хөдөө аж ахуй
Биотехнологи

Эрчимжсэн фермийн аж ахуй буюу эсвэл эрчимжсэн хөдөө аж ахуй нь газарын хэмжээтэйгээ харьцуулахад их хэмжээний капитал эсвэл ажиллах хүч ашигладаг өндөр бүтээмжтэй ХАА-н үйлдвэрлэлийн нэг систем юм.[1][2] Энэ нь байгаль дээр бэлэн байдаг газар, түүний хэмжээ болон чанар, усны хангамж, хөрсний үржил шим зэргүүдээс үлэмж хамааралтай бага хэмжээний материал болон ажиллах хүч ашигладаг өргөтгөсөн фермийн аж ахуйн ойлголтын эсрэг юм.[3]

Төмсний талбай

Орчин үед эрчимжсэн газар тариалангийн аж ахуй нь механикжуулсан газар хагалалт, гербицид, фунгицид, инсектицид, химийн бордоо, пестицид зэргүүдийг өргөн ашиглаж байна. Өнөөгийн фермийн аж ахуйн амжилтын нэг түлхүүр болсон механикжуулалтыг энэ салбар өргөн ашигласнаар үйлдвэрлэлийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн.[1]

Эрчимжсэн мал аж ахуйн практик нь хязгаарлагдмал газар (бэлчээр) дээр их хэмжээний идэш тэжээл, ус, малын эм бэлдмэл (мал амьтанг сайжруулсан орчинд байлгаж эрүүл байх нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг) зарцуулан олон тооны мал амьтанг өсгөн үржүүлэх явдал юм.[2]. Том оворын эсвэл хязгаарлагдмал барилга байгууламж дотор явуулж буй эрчимжсэн мал аж ахуйг (ялангуяа АНУ-д түгээмэл байдаг фермерийн аж ахуй) ихэвчлэн үйлдвэржсэн аж ахуй гэдэг[4][1][5] бөгөөд үүнийг амьтаны амьдрах ёстой орчины стандартын түвшинг маш доогуур байлгаж байна[5][6], мөн үүнээс улбаалж бохирдол болон эрүүл ахуйн асуудлууд гарч ирж буйг шүүмжлэгчид шүүмжилж байна.[7][8]

Давуу болон сул талууд[засварлах]

Давуу талууд[засварлах]

Эрчимжсэн хөдөө аж ахуйн ашигтай талууд[9]:

  • Өргөтгөсөн фермийн аж ахуйг бодвол бага хэмжээний газар ашиглан их хэмжээний ургац, бүтээгдхүүн гаргаж авах.
  • Химийн бодис болон бусад хүний үйлдвэрлэсэн зүйлсийг хэрэглэж ихэвчлэн хямд өртөгтэй бүтээгдхүүн гарган авч байна.
  • Мал аж ахуйн хувьд бага хэмжээний зай ашиглаж байгаа нь эрчим хүчний зарцуулалтыг багасгаж, мөн бага хэмжээний тэжээл ашигласнаар мөн хямд өртөгтэй бүтээгдхүүн гарган авч байна.
  • Олон хүмүүс эрчимжсэн фермийн аж ахуйг ашиглах шаардлагатай бөгөөд ингэснээр илүү үр ашиг хүртэх, эдийн засгийн өсөлтөнд хэрэгтэй хэмээн дүгнэж байна.

Сул талууд[засварлах]

Эрчимжсэн фермийн аж ахуй нь байгаль орчинг олон замаар өөрчилж байна:

  • Том талбайнуудын үр ашигийг дээшлүүлэх зорилгоор бут сөөг бусад ургамалыг зайлуулж байна. Энэ нь тухайн байгалийн унаган амьтадыг устахад хүргэж мөн хөрсний элэгдлийг бий болгож байна.
  • Химийн бордоо ашигласнаар гол мөрөн, нуур цөөрөмийн биологийг өөрчилж байна.[8]
  • Нэг төрлийн ургамалыг олноор нь тарьсанаар өвчинд нэрвэгдэж их хэмжээний ургац алдах боломжтой.

Мөн үзэх[засварлах]

Эшлэл[засварлах]

  1. 1.0 1.1 1.2 Encyclopaedia Britannica's definition of Intensive Agriculture
  2. 2.0 2.1 BBC School fact sheet on intensive farming
  3. Encyclopaedia Britannica's definition of Extensive Agriculture
  4. Factory farming. Webster's Dictionary definition of Factory farming
  5. 5.0 5.1 Encyclopaedia Britannica's definition of Factory farm
  6. The Welfare of Intensively Kept Pigs
  7. Commissioner points to factory farming as source of contamination
  8. 8.0 8.1 Rebuilding Agriculture - EPA of UK
  9. Encyclopaedia Britannica - Intensive Agriculture