Үхэр

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Үхэр

Үхэр нь дэлхий даяар хамгийн түгээмэл тархсан гэршүүлсэн туурайтан юм. Үхрийг мал аж ахуйн (мах, сүү, нэхий) зорилгоор болон уналга ачилганд хэрэглэдэг. Анх 10500 гаруй жилийн өмнөөс хүн төрөлхтөн үхрийг гэршүүлж ирсэн ба өдгөө дэлхий даяар үхрийн тоо 1.3 тэрбумд хүрээд байна.

Манай улсад ч мөн адил үхрийг их эртнээс гэршүүлэн өсгөсөн ба Монголын мал аж ахуйн гол амьтан болохынхоо хувьд адуу, тэмээ, хонь, ямааны хамтаар таван хошуу мал хэмээн нэрлэгддэг. Үхэр нь таван хошуу мал дотроо бод мал юм. Сүргийн манлайг бух, нас бие гүйцсэн агталсан эр үхрийг шар, нас бие гүйцсэн эм үхрийг үнээ, төлийг тугал гэнэ. Манай орны үхэр сүргийн тоо толгой 2013 оны эхний сарын байдлаар 2 сая 541 мянга гаруй байна[1].

Энэтхэгт үхрийг ариун амьтан гэж үздэг бөгөөд, үхэр гаргадаггүй, үхрийн мах иддэггүй байна.

Эх сурвалж[засварлах]