Компьютер
Компьютер эсвэл Тооцоолуур гэдэг нь нэг буюу хэд хэдэн төв процессор өгөгдсөн заавар буюу программын дагуу өөрийн системийн төхөөрөмжүүдтэй мэдээлэл дамжуулах шугамуудаар харилцаж, мэдээллийг солилцох ба боловсруулан, тэдгээрийн үйл ажиллагааг удирдах цогц байгууламж юм.
Компьютер нь маш олон дүрс, хэлбэрээр байдаг. Орчин үеийн компьютертой төстэй төхөөрөмжүүд нь 20-р зууны дунд үед (1940 - 1941 оны үе) гарсан боловч компьютер гэдэг ухагдахуун ба компьютертой төстэй машинууд урьд нь байсан. Анхны цахилгаан компьютерууд нь бүтэн өрөөг дүүргэхээр хэмжээтэй байсан ба энэ нь хэдэн зуун персонал компьютерын иддэг хүчээр ажилладаг байжээ.[1] Орчин үеийн компьютерууд нь өмнөх үеийнхтэй харьцуулахад маш жижиг төхөөрөмжүүдтэй ба үүнээс сая, тэрбум хин илүү хүчин чадалтай. [2]Өнөө үед бол энгийн компьютерууд нь бугуйн цаганд таарахаар жижиг хэмжээтэй байж болох бөгөөд цагны зайгаас хүчээ авах боломжтой болсон.
Персонал компьютерууд нь мэдээллийн эрин үеийн бэлгэ тэмдэг болсон ба ихэнх хүмүүсийн "компьютер" гэхээр санаанд ордог зүйл болсон. Харин өнөө үед хамгийн өргөн тархсан компьютерын төрөл нь тусгай зориулалтын компьютерууд юм. Эдгээр нь бусад төхөөрөмжийг удирддаг маш жижиг төхөөрөмжүүд юм. Жишээ нь, тусгай зориулалтын компьютерууд нь үйлдвэрийн машинууд, дижитал аппаратууд, хүүхдийн тоглоомуудад байдаг.
Компьютеруудын прasdasdfasdddfdограммууд гэдэг нэртэй заавруудыг хадгалах ба үйлдэж чадах явдал нь тэдгээрийг маш олон чадвартай болгодог ба тооны машинуудаас ялгадаг. Чурч-Турингын онол нь энэ чадварыг тодорхойлсон математикийн баримт юм:
- "Бага ч хамаагүй хүчин чадалтай ямар нэг компьютер бол өөр ямар ч компьютертай ижил үүрэг даалгаврыг биелүүлж чадна."
Энэ нь, персонал дижитал туслагчаас cvsvsdfbdsfbsdfавахуулаад суперкомпьютер хүртэлх хүчин чадал ба багтаамжтай компьютерууд бол нэгэн адил үүрэг даалгаврыг хэрэгцээт багтаамж, цаг хугацаатайгаар биелүүлж чадна гэсэн үг юм.
Компьютер, түүний эд ангийн тухай
Monitor (Дэлгэц) Монитор нь компьютер дэх мэдээлэл, текст, дүрс, зургийг дэлгэцэнд харуулдаг тусдаа эд анги юм. Өөрөөр хэлбэл уян болоод хатуу диск доторх мэдээллүүд, программ хангамжууд, тэдгээртэй ажиллах, компьютерийн гараас оруулах тэмдэгтүүд бүгд энэ л төхөөрөмжийн дэлгэц дээр харагддаг билээ. Тэгвэл дэлгэц (дисплей) болон монитор гэсэн 2 ойлголт, хэллэг байдаг. Эдгээр нь нэг юмуу эсвэл нэг бүхэл юмыг хоёр янзаар нэрлээд байна уу гэсэн асуулт гарч болох юм. Монитор гэдэг нь компьютер дэхь зүйлсийг дэлгэцээр гаргах боломжтой салангид төхөөрөмжийг хэлдэг. Харин display нь зөвхөн мониторын экран юм. Иймд энэ хоёр бол нэг нь нөгөөдөө багтаж байдаг нэг бүхэл зүйл (эд анги) юм. Жишээ нь: Хэрэглэгч та зарим нэг зургийн файлийг нээх үед . . . cannot displayed!!! гэсэн алдааны мэдээлэлтэй таардаг. Харин . . . cannot monitored !!! гэж гардаггүй. Мөн зөөврийн компьютерийн хувьд монитор гэхээсээ display буюу дэлгэц гэж нэрлэдэг. Яагаад гэвэл зөөврийн компьютерийн дэлгэц нь салангид биш их биетэйгээ цуг байдаг. Хэрэв дэлгэц (display) нь эвдэрчихвэл Desktop буюу ширээний компьютерийн мониторт залгаад ажиллаж болдог. Дээрхээс үзэхэд ялгаатай гэдэг нь харагдаж байна. Гэвч хүмүүс дэлгэцийг монитор, display хоёрын аль алинаар нь дууддаг. Монитор хэдэн янз вэ? Мониторын ялгаа гэвэл тэр нь дотроо хэдэн инчийн ямар төрлийн дисплейтэй гэдгээр тодорхойлогддог. Харин дисплейг доорх үзүүлэлтүүдээр тодорхойлно.
өнгө ба resolution (өнгө ялгаруулалт) Анхны компьютерүүдийн дисплей ихэвчлэн хар цагаан байсан бол өнөөдөр ихэвчлэн өнгөт дэлгэцтэй мониторуудыг үйлдвэрлэх болсон байна. Энэ үзүүлэлтийг тайлбарлахад pixel -ийн тухай мэдэх шаардлагатай юм. Харин хэдэн өнгөөр харуулж чадаж байгаагаас уг дисплейний өнгөний үзүүлэлт тодорхойлогддог байна.
– Monohrome display Adapter нь хар цагаан хоёр өнгөтэй, 1970 онд гарсан. – CGA (Color Graphics Adapter) нь 1981 онд гарсан, өнгөр ялгаруулалт нь хөндлөнгөөр 320 pixel, босоогоор 200 pixel хүртэл байх ба дөрвөн өнгөтэй. – EGA (Enhanced Graphics Adapter) нь 1984 онд гарсан, арван зургаан өнгөтэй, хөндлөнгөөр 640 босоогоор 350 pixel -тэй. – VGA (Video Graphics Array) ийг 1987 онд гаргасан бөгөөд 640 x 480 pixel бүхий 16 өнгөтэй, эсвэл 320 x 200 pixel бүхий 256 өнгөтэй байхаар сонгож болдог. – XGA (Extended Graphics Array) нь 1990 онд гарсан 800 x 600 pixel бүхий 16,000,000 өнгөтэй эсвэл 320 x 200 pixel бүхий 65,536 өнгөтэй байхаар сонгож болдог. – SVGA (Super Video Graphics Array) нь 1993 онд гарсан. 14 инчийн дисплейтэй бол 16,000,000 өнгийг 800 х 600 pixelтэйгээр, 20 инчийн дисплейтэй бол 1280 x 1024 эсвэл 1600 x 1200 pixelтэй байхаар сонгох боломжтой байдаг.
Дэлгэцийн хэмжээ Мониторын дэлгэцийг түүний хэмжээгээр нь бас ялгадаг ба энэ нь инч гэсэн нэгжээр хэмжигддэг. Жирийн хэрэглэгч нарт зориулсан персонал компьютерийн хувьд ихэвчлэн 12, 13, 15, 17 инчийн дисплейтэй байдаг.
үйлдвэрлэсэн технологи Энэ бол электроникийн технологийн ямар аргаар мэдээллийг экран дээр харуулж буйгаар нь ялгах ялгаа юм. Ихэнх дисплей бидний сайн мэдэх электрон цацрагт хоолойн (CRT- cathode ray tube) технологиор бүтээгддэг. Бусад төрлийн технологиор бүтээгдсэн дисплейнүүд маш нимгэн байдаг бөгөөд эдгээрийг хавтгай экрантай дэлгэц (flat-panel display) гэдэг байна. Энэ төрлийн дисплейд LED – гэрлэн диодын LCD- шингэн кристаллийн технологиор хийгдсэн дисплейнүүд багтдаг.
Memory (санах ой)
Санах ой нь персонал компьютерийн микропроцессор өгөгдөлд богино хугацаанд хүрэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь персонал компьютерийн хурд, хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт болдог. Компьютерийг асаахад үйлдлийн системийг санах ойд ачаалдаг. Сүүлийн үед ердийн компьютерийн санах ойн хэмжээ ихэвчлэн 16Мb-аас дээш байгаа бөгөөд график горимд ажилладаг жирийн хэрэглэгчийн компьютер 64Mb буюу түүнээс дээш байх нь илүүтэй гэж үздэг. Зөөврийн компьютер голдуу 16MB-с дээш санах ойтой ирэх нь бий. Санах ойг RAM гэж нэрлэдэг. Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг: – RAM (Random Access Memory) Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь процессороос өгсөн командын дагуу өгөгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск рүү бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зөвхөн таны компьютерийг асаалттай байх хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан тохиолдолд мэдээллээ бүрэн алддаг байна. Харин дахин асаахад үйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ дахин ачаалдаг. RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн өөрөөр хэлбэл түүний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ. Харин хатуу дискний сул зай багассан үед компьютер удаан ажиллах, гацах нь ихсэх буюу "out of memory" гэсэн алдааг өгдөг байна. – ROM (Read Only Memory) Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Түүний RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж байдаг. – PROM (Programmable read-only memory) Энэ төрлийн санах ойд программийг хадгалж болох бөгөөд хэрвээ PROM нь ашиглагдаж байвал энэ программийг устгаж цэвэрлэх боломжгүй зөвхөн өөр тийшээ зөөж хадгалах боломжтой. – EPROM (Erasible programmable read-only memory) PROM-н нэг төрөл бөгөөд программийг бичиж мөн устгаж болдог. Хэт ягаан туяаны тусламжтайгаар программийг устгадаг. – EEPROM (Electrically erasable programmable read-only memory) Мөн PROM-н нэг төрөл бөгөөд цахилгаан цэнэгийн тусламжтайгаар мэдээллийг нь устгах, дахин програмчилж болох нэгэн төрлийн тогтмол санах ой юм. Программчлахын тулд motherboard-с суглах шаардлага байдаггүй. Учир нь компьютерт хэрэглэгддэг ердийн хүчдэл түүнийг програмчлахад хангалттай байдаг. Энэ төрлийн санах ойн хамгийн энгийн жишээ бол BIOS-ын микросхем юм.
Гэхдээ RAM, ROM-г зөвхөн персонал компьютерт байдаг гэж үзвэл энэ нь буруу ойлголт юм. Mодем, принтер, CD-ROM зэрэг олон дагалдах төхөөрөмжүүд өөртөө санах ойтой байдаг байна.
RAM буюу шуурхай санах ой нь дотроо нилээн хэдэн төрөлтэй: VRAM (Video RAM) дэлгэцийн адаптер ашигладаг санах ой юм. График зурган мэдээлэл дэлгэцэнд дамжихын тулд эхлээд үндсэн RAM-наас процессорт уншигдаад дараа нь видео RAM-д бичигдэнэ. Эндээсээ дэлгэцэнд мэдээлэл болон гарахдаа түүний тоон хэлбэрийн сигнал аналог хэлбэрт өөрөөр хэлбэл дэлгэцний электрон цацрагт хоолой бүхий төхөөрөмжийн хүлээж авах сигналын хэлбэрт шилждэг байна. Сүүлийн үеийн видео RAM ихэвчлэн 1Mb -с дээш байдаг болсон нь дэлгэцэнд зурган мэдээллийг гаргах хурд болон чанарт сайнаар нөлөөлсөн юм. RDRAM (Rambus DRAM) нь Rambus корпорацийн гаргасан DRAM (Dynamic RAM)-н нэг төрөл. Персонал компьютерт ашиглагдаж байгаа хамгийн хурдан санах ойны технологи болох SDRAM нь өгөгдлийг 100 MHz хурдаар дамжуулдаг бол энэ санах ойны хурд нь 600 MHz хүртэл юм. 1997 онд Intel корпораци нь Rambus технологийг шинээр гаргах motherboard-даа ашиглана, ингэснээрээ санах ойн технологит стандарт нь болно гэж зарласан боловч компьютер үйлдвэрлэгчдийн консерциум өөр санах ой болох SyncLink DRAM (SLDRAM) дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ. Гэсэн ч RDRAM нь VRAM-н оронд зарим график картанд хэрэглэгдэж байгаа. Intel болон Rambus корпорациуд RDRAM- н шинэ хувилбар болох nDRAM дээр хамтарч ажиллаж байгаа билээ. Энэ шинэ санах ой нь 1600 MHz хүртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах юм. NVRAM (Non-Volatile Random Access Memory) нь компьютерийг унтраасан ч мэдээллээ хадгалж байдаг. Энэ санах ойн нэг төрөл нь SRAM бөгөөд тусгай зориулалтын зайгаар тэжээгддэг. Нөгөө нэг төрөл нь EEPROM санах ой ба NVRAM нь SRAM, EEPROM микросхемийн хослолоос бүрддэг. MDRAM (Multibank DRAM) нь MoSys корпорациас гаргасан шинэ технологи юм. Нэг бүр нь 32 Kb хэмжээтэй жижиг хавтан бүхий энэ санах ой нь өөрийн гэсэн оролт гаралтын порттой. өгөгдлийг олон хавтангаас зэрэг уншиж бичих боломжтой тул ердийн DRAM-с хурдан байдаг. MDRAM -г 2.5 MB хэмжээтэйгээр гаргаж болох бөгөөд ингэснээр 24-bit өнгө бүхий 1024×768 харьцах хэмжээтэй дэлгэцийн адаптерт ашиглаж болно. Мөн зарим төрлийн дэлгэцийн адаптерт хэрэглэгдэж байгаа. SRAM (Static Random Access Memory) нь ердийн DRAM-с илүү хурдан, найдвартай ажиллагаатай санах ой. Dynamic RAM (DRAM) нь санах ой доторхоо үргэлж сэргээдэг бол SRAM нь ингэх шаардлагагүй учраас энэ ойлголтоос Static гэдэг нэр үүссэн. Санах ой руу хандах хугацаа нь DRAM-ынх 60 наносекунд байдаг бол SRAM-ынх 10 наносекунд. Гэвч энэ санах ойг үйлдвэрлэх зардал нь өндөр учраас ихэвчлэн cache санах ойд ашигладаг. SDRAM (Synchronous DRAM) нь ердийн санах ойг бодоход 133 MHz хүртэлх хурдтай процессортой хамт ажиллах чадалтай байгаа нь EDO DRAM болон BEDO DRAM-с 2 дахин хурдтай байгаа юм. Гэсэн хэдий ч илүү өндөр хурд дээр ажиллаж чадахуйц RDRAM, SLDRAM -г шинээр гаргаж байгаа болохоор 200 хүртэлх MHz бүхий процессор дээр энэ санах ой нь ажиллахгүй юм. SIMM DIMM EDO DRAM BEDO DRAM
CPU
Компьютер болгон CPU chip буюу микропроцессортой байдаг. Микропроцессор нь компьютерийн тархи нь юм. Микропроцессорыг Intel болон Motorola фирмүүд үйлдвэрлэдэг. өндөр хурд шаардагддаг сервер компьютерт RISC чипийг ашигладаг.
IBM төрлийн болон IBM компьютертэй зохицохуйц Compaq, Dell, Gateway, Toshiba зэрэг компьютерүүд Intel чипийг ашигладаг бол Apple Macintosh төрлийн компьютерүүд Motorola чипийг хэрэглэдэг.RISC (Reduced Insruction Set Computing) чиптэй компьютер нь ердийн компьютерээс 10 дахин хурдтай тул Sun Microsystem, Hewlett-Packard болон Digital Equipment (DEC) зэрэг Workstation буюу хурд их шаардагдсан компьютерт ашигладаг байв.Intel фирм нь 8086, 8088, 80286, 80386, 80486, 80586, Pentium, Pentium II, Pentium III төрлийн чипүүдийг гаргасан. Чипийн дугаар нэмэгдэх тутамд процессорийн хурд илүү болж, ингэснээр үйлдлийг богино хугацаанд гүйцэтгэх юм. Энэ дугааруудыг ихэвчлэн сүүлийн 3 оронгоор нь нэрлэдэг. Жишээ нь 386SX, 486DX гэх мэт.Харин Motorola фирм нь 68000, 68020, 38030, 38040, PowerPC чипүүдийг гаргаснаас хамгийн сүүлийн үед Power????? чипийг үйлдвэрлээд байгаа юм. Процессорын хурдыг megahertz (MHz) буюу мегагерц-ээр хэмждэг. Intel фирмийн хамгийн анхны үйлдвэрлэсэн Intel 8088 чипийн процессорын хурд нь 4-8 MHz байсан бол хамгийн сүүлд гаргасан Pentium III чипийн процессорын хурд 1GHz юм.
Motherboard
Motherboard гэдэг үгийг орчуулбал үндсэн буюу эх хавтан гэсэн үг бөгөөд энэхүү хавтан нь персонал компьютерийн системийн олонх элементүүдийг агуулдаг, хамгийн чухал хэсэг нь юм.
Анхны персонал компьютер зохион бүтээгдэж байхад ихэнх элемент, дагалдах төхөөрөмжүүд Motherboard руу ямар нэг байдлаар залгагддаг байв. Харин орчин үеийн персонал компьютерийн motherboard нь уян болоод хатуу дискний төхөөрөмжөөс бусад бүх л дагалдах хэрэгслээ өөр дээрээ агуулах боломжтой болсон. Motherboard дээр суурилагдсан төхөөрөмжийг onboard гэж нэрлэдэг. Гэвч хөгжлийн ийм түвшинд хүрсэн явдал компьютер үйлдвэрлэгчид болоод хэрэглэгчдэд нэгэн адил хоёрдмол үр дагавар өгсөн юм. Юуны өмнө үйлдвэрлэхэд эдийн засгийн хувьд үр ашигтай, эцсийн шатны угсралт хялбар, дизайны хувьд овор хэмжээ багассан, технологийн процессийн хувьд хурд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гээд ашигтай талууд их бий. Харин ямар сөрөг үр дагаврууд гарсан бэ? Хамгийн энгийнээс эхэлбэл зарим нэгэн эвдрэл, системээс өгөх алдааг оношлоход хүндрэл учирч эхэлсэн байна. Эвдрэл гэмтлийг богино хугацаанд олж засах нь жирийн компьютер, электроникийн инженерүүдийн хувьд амаргүй болж иржээ. Эцсийн шатны оношийг тавьлаа гэхэд дагалдах төхөөрөмжүүдээ (жишээ нь:дэлгэцийн адаптер, дууны карт г.м) тус тусад нь сольж шинэчлэх боломж хомс болсон байна. Гэхдээ техникийн хөгжлийн өндөр түвшинд хийгдсэн гэдэг утгаараа тийм ч "бодолцоогүй үхлүүт" төхөөрөмж биш юм. Дагалдах төхөөрөмжүүд motherboard дээр байрлахдаа тус бүртээ оролт гаралтын хаяг (I/O), тасалдлын нэг утга (IRQ) авдаг бөгөөд энэ хаягуудыг давхардуулахгүйгээр, expansion slot дээр нэмж карт суулган ажиллуулж болдог байна. Desktop компьютерт өнөө үед өргөнөөр ашиглагдаж байгаа мotherboard нь AT загварынх юм. Хамгийн сүүлийн үеийнх нь AT motherboard-ын сайжруулсан загвар болох ATX юм.
Motherboard дээрх компьютерийн элементүүд: – Микропроцессор (CPU) – BIOS – Санах ой – Expansion slot
Hardware буюу техник хангамжийн үндэс
Компьютерийн техник хангамж нь дараах 5 хэсэгт хуваагддаг: – Input (оролтын) – Processing (боловсруулалт хийх) – Storage (мэдээлэл хадгалах) – Output (гаралтын) – Communications (xолболтын)
Оролтын төхөөрөмжийн гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой болгон хөрвүүлэх явдал юм. – Гар – Хулгана – Микрофон
Боловсруулалт хийх төхөөрөмж нь компьютерийн программ хангамжаас ирж буй командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй. Жишээ нь хүснэгтэн мэдээлэл дээрх мөнгөний дүнг нэгтгэж гаргах гэх мэт. – Central Processing Unit (CPU) – Random Access Memory(RAM)
Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үүрэг нь өгөгдөл, программ хангамж зэрэг бүх төрлийн мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй. – Уян диск – Хатуу диск – Оптик диск – Zip диск – Tape төхөөрөмж
Гаралтын төхөөрөмжийн үүрэг нь компьютер дээр боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн байдлаар хүргэх явдал юм. Жишээ нь дэлгэц дээр харах, цаасан дээр хэвлэх, дуу сонсох г.м – Дэлгэц – Принтер – Чанга яригч
Холболтын төхөөрөмжийг нэг компьютерээс нөгөө рүү холбогдон мэдээлэл солилцоход ашигладаг. – Модем – Кабель
Агуулга |
Компьютерын хөгжлийн үе шатууд [засварлах]
Компьютерын хөгжлийн үе шат (computer generation) гэдэг нь тооцоолох электрон техникийн хөгжлийн түүхийг илтгэдэг ойлголт юм. Өнөөгийн байдлаар компьютерын хөгжлийн 4 үе шат өнгөрөөд байна. Үе солигдох болгонд компьютерын овор хэмжээ багасч, харин хүчин чадал нь нэмэгдэж байгаа.
I үе (1946-1958) – электрон ламп [засварлах]
Энэ үеийн компьютерууд нүсэр том хэмжээтэй, удаан, бас өндөр өртөгтэй байв. Тэдгээрийн гол төлөөлөгч нь 1946 онд Преспер Экерт (Presper Eckert), Жон Мохли (John Mauchly) нарын угсарсан ENIAC (Electronic Numerical Integrator And Computer) хэмээх анхны электрон тооцоолох төхөөрөмж юм. Энэ нь 10-тын тооллын системд ажилладаг компьютер байв. Түүний цахилгаан хэлхээнд электрон ламп (vacuum tube) хэмээх элементийг ашигласан байжээ. Энэ нь агаарыг нь соруулж, вакуумжуулсан шилэн хорго бөгөөд дотроо электродууд агуулна. Электродууд эсрэгээр цэнэглэгдсэн тохиолдолд энд электроны урсгал үүснэ. Энэ урсгалыг удирдан гүйдэл хүчдэлийн өсгөгч (amplifier) эсвэл логик түлхүүрийн (switch) горимд ажиллаж болдог байна. Ө.х. сул цахилгаан дохиог хүлээн аваад өсгөж гаргах, цахилгаан дохионы урсгалыг агшин зуур хаах/нээх боломжтой юм. ENIAC компьютер ойролцоогоор 18 мянган электрон ламп агуулсан байжээ. Тухайн үеийн электрон ламп хүний эрхий хуруун чинээ хэмжээтэй байсан тул ENIAC овор хэмжээ маш том хэмжээтэй болсноос гадна маш их цахилгаан хэрэглэж, маш их халдаг байв. Тиймээс аварга том компьютерыг хөргөхийн тулд мөн аварга том хөргүүрүүдийг ашигладаг байжээ.
ENIAC-ийн дараагаар EDVAC (Electronic Discrete Variable Automatic Computer) , UNIVAC (UNIVersal Automatic Computer) г.м. электрон ламп бүхий компьютерууд бүтээгдсэн билээ. Харин ENIAC-аас ялгаатай нь эдгээр компьютерууд Фон Нейманы зарчмуудыг хэрэгжүүлсэн байлаа (2-тын тоололд ажилладаг, програмаа өөртөө хадгалдаг г.м.). Энэ үеийн компьютеруудын мэдээлэл боловсруулах хурд ойролцоогоор 10-20 khz.
II үе (1959-1964) – транзистор [засварлах]
Энэ үеийн компьютеруудад транзистор хэмээх хагас дамжуулагч элемент ашиглагдсан байв. Транзистор нь мөн л цахилгаан гүйдлийг өсгөж юм уу логик түлхүүр мэтээр ажилладаг байна. Гэхдээ электрон лампыг бодвол илүү хурдан, илүү найдвартай, овор хэмжээ багатай бас үйлдвэрлэлийн өртөг хямд байв. Нэг транзистор ойролцоогоор 40 электрон лампыг орлох ажээ.
Транзисторыг цахиур г.м. хатуу материалаар хийдэг. Цахиур бол газрын гадаргын ¼-ийг бүрдүүлдэг, маш элбэг байдаг элемент юм. Тиймээс транзисторыг үйлдвэрлэх зардал маш хямд ажээ. Транзистор нь электрон лампыг бодвол цахилгааныг илүү хурдан бас сайн дамжуулдаг байна. Транзистор нь овор хэмжээгээр ч гэсэн электрон лампаас хамаагүй жижиг бөгөөд түүнтэй харьцуулахад бараг л халдаггүй гэж хэлж болно.
Ийнхүү компьютерын техникийн үйлдвэрлэлд транзистор нэвтэрснээр тооцоолох электрон техникийн хөгжлийн шинэ үе тавигджээ.өа
III үе (1965-1970) – интеграл схем [засварлах]
Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг бий болгосон.
Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай хийгдэх эрсдэлийг нэмэгдүүлж байв.
Интеграл схем (Integrated Circuit - IC) буюу микросхем хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж үздэг байна.
ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан тодорхойлсон схемийн (загварын) дагуу цахиурын ялтас дээр “хэвлэх” ө.х. “ургуулах” замаар ИС-ийг гаргаж авдаг байна.
Ингэж маш бага орон зайд асар олон логик элементийг цуглуулж чадсанаар нэг элементээс нөгөө рүү цахилгаан дохио дамжихад зарцуулах хугацаа эрс багасна. Үр дүнд нь мэдээж компьютерын тооцоо хийх хурд ихсэж, нэг секундэд гүйцэтгэх үйлдлийн тоо нэмэгдэнэ. Мөн шаардагдах тэжээлийн хэмжээ багасаж, энергийн алдагдал багасаж, зардал буурсан байна.
Компьютерын овор хэмжээ эрс багасч жижиг шүүгээний эрэмбэтэй болсон байна.
Орчин үеийн компьютер нэг биш харин түүнээс олон ИС-үүдийг агуулдаг. Эдгээр ИС-үүд нь хамтдаа эх хавтан (motherboard) дээр байрлаж байдаг.
ИС анх компьютерын техникт ашиглагдаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх болон цаашдын түүний хөгжлийн төлөвийг Мурын хууль үзүүлдэг.
IV үе (1971-одоо) – микропроцессор [засварлах]
Компьютерын хөгжлийн 4 дэхь үе бол микропроцессорын эрин үе юм.
Микропроцессор бол процессорын үүрэг гүйцэтгэдэг интеграл схем юм.
1970-аад оны эхээр Intel компанийн ажилтан Эдвард Хофф (Edward Hoff) харандааны балруулын чинээ хэмжээтэй, тооцон бодох болон логик үйлдэл хийж чадах схем агуулсан Intel-4004 хэмээх чип бүтээсэн нь анхны микропроцессор хэмээн өнөөдөр тооцогддог байна. Энэ нь 2300 транзистор агуулсан, секундэд ойролцоогоор 108 мянган үйлдэл хийдэг процессор байсан байна. Intel-4004 микропроцессорын дараагаар Intel-8008 микропроцессор бүтээгдсэн байна. Эдгээр микропроцессорууд компьютерт биш харин тооны машинд ашиглагдсан байжээ.
1974 онд Intel-8080 микропроцессор бүтээгдсэн байна. Түүний чипэнд 4500 транзистор агуулагдсан байв.
Энэ үеэс микропроцессорыг компьютерын үндсэн компонент болгон ашиглах эхлэл тавигдсан гэж үздэг байна. Микропроцессор бүхий компьютерыг микрокомпьютер хэмээн нэрлэх болсон байна. Мөнхүү 1974 онд Эдвард Робертс хэмээх инженер Altair-8800 хэмээх микрокомпьютерыг угсарсан байна. Энэ компьютер худалдаанд гармагцаа маш их эрэлттэй болж чаджээ. Уг компьютерт Intel-8080 микропроцессорыг ашигласан байна.
Овор хэмжээ багатай микрокомпьютерууд бий болсон нь хувь хүмүүс өөртөө зориулж тэдгээрийг худалдаж авах боломжийг бүрдүүлж, харгалзах зах зээлийг бас нээж өгчээ.
1976 онд Tuguldur , Naruto нар Apple компанийг үүсгэн байгуулж, Apple-I микрокомпьютерыг угсарсан байна. 1977 онд Apple-II микрокомпьютер худалдаанд гарсан байна.
1981 онд IBM компани, тухайн үед Intel-ээс гаргаад байсан Intel-8088 микропроцессор бүхий IBM PC хэмээх микрокомпьютерыг худалдаанд гаргаснаар хэн бүхний мэдэх персонал компьютерын эрин үе эхэлжээ.
Дараачийн үе [засварлах]
Компьютерын хөгжлийн шинэ үе хэзээ эхлэх вэ? Персонал компьютер дээр тухайлан авч үзвэл, өнөөдөр ашиглагдаж буй компьютеруудаас илүү “ухаалаг” тийм компьютерууд зах зээлд гарч ирсэн тохиолдолд болов уу. Ийм компьютер нь мэдээлэлтэй ажилладаг биш харин мэдлэгтэй ажилладаг байх болов уу.
Ишлэл [засварлах]
- ↑ In 1946, ENIAC consumed an estimated 174 kW. By comparison, a typical personal computer may use around 400 W; over four hundred times less. (Kempf, Karl (1961). "Historical Monograph: Electronic Computers Within the Ordnance Corps". Aberdeen Proving Ground (United States Army). 1961)
- ↑ Early computers such as Colossus and ENIAC were able to process between 5 and 100 operations per second. A modern "commodity" microprocessor (as of 2007) can process billions of operations per second, and many of these operations are more complicated and useful than early computer operations.