Жимс
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Жимстэй сагс. Зураач Бальтазар ван дер Аст
Ургамал судлалд жимс гэдэг нь цэцэгт ургамлын цэцэгний тодорхой эдээс бий болдог зүйл юм. Жимс нь олон ургамалын хувьд үр тараах үүрэгтэй байдаг. Мөн олон төрлийн ургамлын үр жимсийг хүн, амьтад хүнсэнд хэрэглэж, үрийг нь тараангаа илчлэг олж авдаг симбиоз харилцаатай байдаг[1].
Жирийн хэрэглээнд жимс гэвэл алим, жүрж, усан үзэм, гүзээлзгэнэ, гадил зэрэг ургамлын түүхий байдлаар нь идэж болох үрийг ойлгоно[2].
Жимсийг бүтцээр нь үрт жимс, яст жимс, жимсгэнэ гэж ангилна. Хүнсний ногоо, самар, үр тарианы ургамлаас ялгаатай.
Жимс [засварлах]
Эшлэл [засварлах]
- ↑ Lewis, Robert A. (January 1, 2002). CRC Dictionary of Agricultural Sciences. CRC Press. ISBN 0-8493-2327-4.
- ↑ Mauseth, James D. (April 1, 2003). Botany: An Introduction to Plant Biology. Jones and Bartlett, 271–272. ISBN 0-7637-2134-4.