Гүзээлзгэнэ
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Гүзээлзгэнэ | ||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Биологийн ангилал | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
| Зүйлүүд | ||||||||||||||||||
|
20+ зүйл; бичлэг үзэх |
Гүзээлзгэнэ нь Сарнайнхан овгийн цэцэгт ургамлын идэж болдог жимс юм. 20 гаруй зүйл болон эрлийзжүүлэн гаргаж авсан гүзээлзгэнүүд бий. Амт нь чихэрлэг болон исгэлэн гэх мэт өөр өөр байдаг. Хамгийн ихээр тариалагдан худалдаа, хоол хүнсэнд хэрэглэгддэг нь Цэцэрлэгийн гүзээлзгэнэ (Fragaria ×ananassa) аж. С витаминаар баялаг бөгөөд 100 гр гүзээлзгэнэ 35 ккал илчлэгтэй. Түүхий байхдаа цайвар ногоон өнгөтэй ба боловсорж гүйцсэн нь улаан болно. Шар голтой, таван дэлбээт цагаан цэцэг гарж унасны дараа ургадаг. Анх 17 зууны үеэс гүзээлзгэнийг тариалж эхэлсэн байна.