Өндөг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хүнсэнд хамгийн өргөн хэрэглэгддэг тахианы өндөг
Хадмал
Монгол үсгээр Oenduge.PNG
буриад кирилл. үндэгэн
монгол кирилл. өндөг
халимаг кирилл. өндгн

Өндөг нь зуйван дугуй хэлбэртэй. Өндөгний шар нь угтаа бол өндөг өөрөө юм. Түнийг бүрхсэн үр хөврөлийн давхаргаас ураг бойждог ажээ. Энэхүү шар нь тэжээл, усны нөөц болно. Өндөг нь өндгөвчөөр дамжихдаа уурган бүрхүүлтэй болж, тэр нь элдэв механик гэмтлээс хамгаалж, бойжиж буй үр хөврөлд нь тэжээлийн болон усны нөөц болж, дараа нь шохойн хальсан доторх зөөлөн давхаргаар бүрхэгддэг. Үүний дараа л шохойн хальс тогтож хатуурна. Хатуу хальс нь нүдэнд үл үзэгдэх нүх сүвээр дүүрэн байдаг тул дотор нь бойжиж буй ураг түүгээр "амьсгалж" байдаг. Хүн төрөлхтөн хоол хүнсэндээ өндгийг өргөнөөр хэрэглэдэг. Нийтлэг хэрэглэгдэх нь гол төлөв шувууны өндөг юм. Тахиа, галуу, нугасны гээд олон төрөл ба бөднө шувууных хамгийн тансаг хэрэглээнд тооцогдох аж. Хамгийн том нь тэмээн хяруулын өндөг. Хэвлээр явагчид болох матар, могой, яст мэлхийн өндөг шувууныхтай найрлагаараа онцын ялгаагүй байдаг ч хүнсэнд хэрэглэхэд оновчтой биш. Өндөгний өнгө, ялангуяа зэрлэг шувууных янз бүр байх ба энэ нь ихэвчлэн өнгөлөн далдлах үүрэгтэй.

Өндөгний найрлага[засварлах]

Өндөгний химийн найрлагыг авч үзвэл 73,6% нь ус, 13% нь уураг, 12% нь өөх тос, 0.60% нь нүүрс ус, 1% нь кальци, фосфор зэрэг эрдэс бодис байдаг. Өндөгний хамгийн үнэ цэнэтэй зүйл бол шар уураг. Үүнд уураг, өөх тос, эрдэс зэргээс гадна А, В, Е, D аминдэмүүд агуулагдана. Мэдрэлийн болон уураг тархины эд, эсийг лецитин хэмээх чухал бодисоор хангаж өгдөг гол зүйл бол өндөг юм. Чанаж, шарж, бас түүхийгээр хэрэглэсэн ч шингэц сайтай байдаг. Мөн өндөгний уурагт агуулагдах лицозин хэмээх бодис нь хүний бие дэх хортой бичил организмыг устгаж сөнөөдөг.

Гадны холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Өндөг

Үл орлогдох тосны хүчил Омега-3 нь судас хатуурах, зүрхний шигдээс өвчнөөс сэргийлж, хорт хавдарын өсөлтийг сармагжуулах, хорт хавдараас сэргийлэх үйлчилгээ үзүүлж, цусан дах холестрины хэмжээг буруулж, цусны даралтыг тогтворжуулан, мэдрэлийн тогтолцооны хэвийн ажиллагааг хангахад ихээхэн дэмжлэг үзүүлдэг нь эмнэл зүйн судалгаагаар тогтоогдсон байна. Өндөгний холин нь элэг өөхлөхөөс сэргийлэх маш хүчтэй үйлчилгээ үзүүлдэг амин дэмтэй төстэй бодис юм. Холин бие махбодын бодисын солилцоо ялангуяа тосны солилцоонд онцгой ач холбогдолтой. Холин дутагдвал бие махбодид холестрины хуримтлал нэмэгдэх, цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчний явж эрчимжих зэрэг сөрөг үр дагавар үүсдэг байна. Өндөг мэдээж их хэмжээний уураг агуулна. Агуулагдах уургийн хэмжээгээрээ 40гр үхрийн мах, 200гр сүүтэй нэг өндөг тэнцэнэ. Гэхдээ давуу тал нь сүү, маханд ихээр агуулагддаг холестрин өндөгөнд байдаггүй юм байна.