Израйль

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
מדינת ישראל‎
Medīnat Yisrā'el
دولة إسرائيل‎
Dawlat Isrā'īl

Израйль улс
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дуулал
הַתִּקְוָה (Хатиква)
Итгэл
Байршил
Нийслэл Иерусалим
Албан ёсны хэл(нүүд) Еврей хэл, Араб хэл
Засаглал Парламентийн засаглалтай ардчилсан
- Ерөнхийлөгч Шимон Перес
- Ерөнхий сайд Эхуд Ольмерт
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Британий Палестин дахь мандатаас тусгаарласан 1948 оны 5 сарын 14
Газар нутаг
- Нийт 20,770 / 22,0721 км² (151-д)
- Ус (%) ~2
Хүн ам
- 2008 оны тооцоо 7,282,0002 (96-д)
- 1995 оны тооллого 5,548,523
- Нягтшил 324/км² (34-д)
ҮНБ 2007 оны тооцоо
- Нийт $232.7 тэрбум (44-д)
- 1 хүнд оногдох ҮНБ $33,299 (22-д)
ХХИ (2007 он) 0.932 (23-д) – өндөр
Мөнгөн тэмдэгт Израйль шинэ шекель (₪‎) (NIS)
Цагийн бүс UTC+2
- Зун UTC+3
Улсын домэйн нэр .il
Утасны код +972
1Голаны өндөрлөг, Зүүн Иерусалимыг оролцуулаагүй / оролцуулсан
2Баруун Зурвас дахь Израйлийн хүн амыг оролцуулсан

Израйль (Еврей хэл: יִשְרָאֵל‎, Yisra'el; араб. إسرائيل‎, Isrā'īl), албан ёсоор Израйль улс (Еврей хэл: מְדִינַת יִשְרָאֵל‎ , Medinat Yisra'el; араб. دَوْلَةْ إِسْرَائِيل‎, Dawlat Isrā'īl) нь Газар дундын тэнгисийн зүүн эрэг дээр орших баруун азийн орон юм. Хойд талаараа Ливан, зүүн хойд талаараа Сири, зүүн талаараа Йордан, баруун өмнөд талаараа Египет орнуудтай хиллэдэг бөгөөд өөрийн харьцангуй жижиг нутаг нь газар зүйн хувьд өөр өөр өвөрмөц онцлогтой. Баруун эрэг болон Газын зурвас ч мөн зэргэлдээ оршино. Израйлийн хүн амын ихэнх хувь нь Еврей үндэстэн бөгөөд үүгээрээ дэлхийн цорын ганц Еврей орон юм. Еврейчүүдээс гадна Арабын Мусульманчууд, Христийн шашинтнууд, Друзе, Самари зэрэг үндэстэн, шашинтнууд оршдог.

Өнөөгийн Израйль улс нь гурван мянга гаруй жилийн турш Иудейзмын хамгийн чухал ухагдахуунуудын нэг "Израйлийн нутаг" (Eretz Yisrael)-аас үндэстэй юм. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Үндэстнүүдийн Лиг нь "Еврей үндэстэнд өөрсдийн гэсэн орон" бүтээх зорилгоор Британы Палестин дахь мандатыг баталжээ. 1947 онд НҮБ нь Палестины мандатыг Еврей, Араб хоёр улсад хуваахыг баталсан байна. Арабын Барилдлага нь энэ төлөвлөгөөг эсэргүүцсэн боловч 1948 оны 5 сарын 14-нд Еврейн түр зуурын засгийн газар Израйлийг тусгаар тогтносныг мэдэгджээ. Дараа нь болсон Араб-Израйлийн дайнд Израйль ялалт байгуулснаар энэ улсын хил хязгаарыг НҮБ-н хуваах төлөвлөгөөнд зааснаас ч илүүгээр сунгажээ. Энэ явдлаас хойш зэргэлдээ орших олон Араб оронтой мөргөлдөж, үр дүнд нь олон том дайн болж өндөрлөж байгаа бөгөөд энэ нь өнөө хүртэл үргэлжилсээр байна. Израйль улс анх байгуулагдсанаас хойш, ялангуяа зэргэлдээ орших Араб орнуудаас түүний хил хязгаар болон бүр оршин тогтнох эрх нь хүртэл зөрчилтэй тулгарч байна. Харин Израйль нь Египет, Йордан орнуудтай энх тайвны гэрээ байгуулж, Палестинчуудтай бүр мөсөн зохицолдох хэлэлцээр явуулсаар байна.

Израйль нь төлөөллийн ардчилал бөгөөд парламентийн системтэй, сонгох эрх нь хүн бүрт оногдоно. Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд бөгөөд Израйлийн хууль тогтоох байгууллага нь Кнессет. ҮНБ-гаар тооцвол Израйлийн эдийн засаг нь дэлхийд 44-т орно. Хүний хөгжил, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эдийн засгийн өрсөлдөөнөөрөө Ойрхи дорнодын орнуудад дээгүүр жагсдаг. Улсын нийслэл ба засгийн газрын байрлах газар нь Иерусалим бол эдийн засгийн төв нь Тел-Авив юм.

Агуулга

[засварлах] Түүх

Израйль улсын түүх хэдэн мянган жилийн түүхтэй. Израйлийн түүхийг Библи сударт тэмдэглэн үлдээсэн байдаг. Еврей библийн (Тора-д) эхний 5 ном болон Хаадын Дээд, Дэд, Шастирын Дээд, Дэд номуудад бичсэн байдаг болно.

[засварлах] Эрт дээр үед

3000 мянган жилийн өмнө Канаан нутагт (Израйлийн эртний газарзүйн нэр) Семит хүмүүс амьдарч байв. МЭӨ 1800-1500 оны хооронд Семитчүүдээс гадна Еврейчүүд Канаанд амьдарч эхэлсэн бөгөөд Тэднийг "Израйлийн үр сад" гэж нэрлэдэг байлаа. Израйльчууд нийт 12 овгоос бүрддэг. Тэд өөрсдийн гэсэн хаантай болсон бөгөөд түүнийг Саул гэдэг байв. Тэрээр израйльчуудын удирдагч байлаа. Түүний дараа Давид хаан ширээнд суусан бөгөөд Израйлийн хаант улсыг МЭӨ 1000 оны үед байгуулан, нийслэлийг Иерусалим хэмээн зарлан тунхаглажээ. Түүний хүү Соломон хаан ширээнд суусан бөгөөд Иерусалим хот дахь анхны Ариун Сүмийг Бурханы алдарт зориулан барьсан байна. Соломон МЭӨ 928 онд насан өөд болсон бөгөөд түүнийг нас эцэслэсэний Хаант улс 2 хэсэг хуваагдан салж Хойд Хаант улсыг Израйль хэмээж нийслэлийг Самари гэж зарласан бол, Өмнөд Хаант улсыг Иуда хэмээж нийслэл нь Иерусалим хэвээр үлдсэн юм.

Ассиричууд МЭӨ 732 онд Израйлийг эзлэн авж, ард иргэдийг нь цөллөгт явуулсан бол МЭӨ 586 онд Вавилоны Эзэнт Гүрэн Иудаг эзлэн авж Вавилон луу цөлсөн. Гэвч Вавилон Персүүдэд эзлэгдсэний дараа Иудачуудыг нутагт нь буцааж хагас хараат байдалтай захирч байв. Үүний дараа Грек болон Ромын эзэнт гүрэн энэхүү дэглэмийг уламжлан захирч байлаа. МЭ 70 оны үед Ромын цэргүүд Иерусалим уруу дайран давшсаар Иерусалим хот болон Ариун сүмийг сүйтгэн шатаагаад явсан юм. Үүний дараа МЭ 132 Ромын цэргүүд дахин ирж еврейчүүдийг хайр найргүй хядсан бөгөөд энэ бүхний дараа маш цөөхөн тооны Еврейчүүд үлдсэн юм. Бага тооны еврейчүүд Израйлийн нутагт амьдарч, бусад нь өөр улс орон луу дүрвэн амьдарч байв. Энэ дүрвэлт, дайжилтийг еврейчүүд Диаспора гэж нэрлэж байв.

Олон еврейчүүд дахин Галил (Израйлийн нэгэн аймаг) уруу нүүсэн. МЭ 2-4 зууны үед Еврей багш нар Еврей номууд болох Мишна, Талмуд зэрэг Еврейн чухал номуудыг дахин бичсэн.

Одоогийн израйлийн нутагт олон улс дайн дажин үймээн самууныг тарьж явсаар МЭ 635 онд Бизантиний Эзэн Гүрэн, дараа арабчууд эзлэн авч 1516 он хүртэл байсан бөгөөд үүний дараа Османы Эзэнт Гүрэн 20-р зууныг хүртэл ноёрхож байлаа.

[засварлах] Орчин үе

Тарж бутарсан еврейчүүд өөрсдийн энэ эх нутагтай болхийг хүсэж байв. 1880 оны үест Еврейн Үндэсний Израйль уруу буцах Зионисм үүсэв. 1948 оны 5 сарын 14 өдөр Их Британи Палестины бүс нутгийг удирдлагадаа байлгахаа больсон бөгөөд Еврейчүүд өөрсдийн нутгаа эргүүлэн авч Израйль гэх хуучин нэрээ сэргээн авч, хуучин улсаа дахин шинээр байгуулав.

[засварлах] Газарзүй

Израйль нь хойд талаараа Леван, Сири, баруун өмнөд талаараа Египеттэй хиллэдэг. Израйль баруун үсний эх үүсвэр болох Иордан голыг хяналтандаа байлгадаг.

[засварлах] Засаглал

Израйль нь парламентын засаглалтай улс. 18 хүрсэн иргэн бүр сонгууль санал өгөх эрхтэй. Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд бөгөөд Израйлийн хууль тогтоох байгууллага нь Кнессет. Кнессет нь 120 гишүүдтэй. 4 жил тутамд нэг сонгодог. Кнессет нь хууль тогтоох, үндэсний аюулгүй байдал зэргийг хариуцдаг.



[засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: ישראל - إسرائيل - зураг, дуу, бусад юмс

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр