Соломон
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Соломон хаан - Еврей: Shelomoh ben David | |
| Израйлийн хаан - Еврей: Melekh Yisra’el, שלמה בן-דוד מלך ישראל | |
Соломоны шүүлт 19-р зууны зураг. Гюстав Доре |
|
| Хаанчлал | МЭӨ 971 - 931 оны орчим |
|---|---|
| Төрсөн | МЭӨ 1011 оны орчим |
| Төрсөн газар | Иерусалим |
| Нас барсан | МЭӨ 931 оны орчим |
| Нас барсан газар | Иерусалим |
| Өмнөх хаан | Давид |
| Дараагийн хаан | Рехобоам |
| Бага Хатад | Наамах, Фараоны охин, өөр 1000 эхнэр, татвар эм |
| Хааны удам | Рехобоам |
| Хааны овог | Давидынхан |
| Эцэг | Давид |
| Эх | Батшеба |
Соломон (Еврей: {שְׁלֹמֹה}, Орчин үеийн Shlomoh Тиберийн Šəlōmōh ISO 259-3 Šlomo; араб. سليمان Sulaymān; гре. Σολομών Solomōn) нь Давид хааны дараах Израйлийн хаан ширээг залгамжлагч юм. Соломон Иерусалимын анхны сүмийг барьснаараа алдартай. Еврейн Библид түүнийг мэргэн ухаан, эд баялаг, хүч чадал ихтэй нэгэн байснаар дүрсэлдэг ч эцэстээ бурхныг шүтэхийн оронд хоосон шүтээнүүдийг тахин шүтэж, өөрийн хүү Рехобоамын үед улс орноо хоёр хэсэгт хуваагдах үндсийг тавьсан гэм нүгэлтэйд буруутгадаг. Соломон 3000 зүйр үг 1005 дуу бичсэн.