Холокост

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
April 12, 1945: Нордхаузэн лагерьт 20.000 хоригдол үхсэн байв.

Холокост (гре. ὁλόκαυστον (латинчилбал: Holókauston): holos - "бүхэл" ба kaustos - "шатаасан" гэсэн утгатай үг), мөн Шоах (Еврей хэл: השואה, (латинчилбал: ha'shoah): "гай гамшиг, эмгэнэлт явдал"; иддиш хэлээр: חורבן, (латинчилбал: churben буюу hurban): "сүйрэл, мөхөл"[1]) нь Адольф Гитлерийн удирдаж байсан Нацист Герман, түүний холбоотнууд, түүний талд ажиллагсдын хэрэгжүүлсэн төрийн дэмжлэгтэй жүүдүүдийг системтэй устгах хөтөлбөрөөр Дэлхийн хоёрдугаар дайны явцад Европын 6 сая орчим жүүдийг аймаглан устгасан явдлыг тодорхойлоход хэрэглэдэг нэр томъёо юм.[2]

Зарим эрдэмтэд Холокостын тодорхойлолтод бусад олон ард түмнийг, тухайлбал католик шашинтнууд, польш угсаатнууд, цыганууд, Зөвлөлтийн энгийн иргэд, Зөвлөлтийн цэргийн олзлогдогсод, тахир дутуу хүмүүс, ижил хүйстнүүд, жэновагийн гэрч нар, бусад улс төр, шашны өрсөлдөгчдийг сая саяар нь системтэй устгасныг оруулах нь зүйтэй гэж үздэг.[3] Энэхүү тодорхойлолтоор авч үзвэл, Холокостын хохирогчид 11 - 17 сая болно.[4]

Хавчилт шахалт, аймаглан устгах явдлыг үе шаттай явуулжээ. Жүүдүүдийг нийгмээс зайлуулах хууль Дэлхийн II дайн гарахаас олон жилийн өмнө батлагдсан байв. Бөөнөөр хорих лагериуд байгуулагдаж, хоригдлуудыг туйлдаж буюу өвдөж үхэх хүртэл нь боолчлон ажиллуулж байв. Гуравдугаар Райх зүүн Европт шинэ нутаг дэвсгэр эзлэхэд Айнзацгрүппэн хэмээх тусгай анги нэгтгэлүүд жүүдүүдийг болон улс төрийн өөр үзэл бодолтнуудыг бөөнөөр нь буудан хороож байлаа. Жүүдүүд болон цыгануудыг ачааны галт тэргээр бөөнөөр хорих лагерь руу ачих хүртлээ геттонуудад бөөгнүүлж байв. Хорих лагерь хүрэх хэцүү бэрх замыг туулж амьд мэнд хүрсэн хоригдлуудын олонхийг хийн камерт хордуулж алж байв. Нацист Германы төрийн аппаратын салаа мөчир болгон бөөнөөр хороох арга хэмжээг дэмжин оролцож байсан нь нэгэн Холокост судлаач эрдэмтний хэлснээр Германыг "аймаглан устгагч улс" болгожээ.[5]

Эшлэл[засварлах]

  1. "Holocaust," Encyclopaedia Britannica, 2009: "the systematic state-sponsored killing of six million Jewish men, women, and children and millions of others by Nazi Germany and its collaborators during World War II. The Germans called this "the final solution to the Jewish question ..."
  2. Niewyk, Donald L. The Columbia Guide to the Holocaust, Columbia University Press, 2000, p.45: "The Holocaust is commonly defined as the murder of more than 5,000,000 Jews by the Germans in World War II." Also see "The Holocaust", Encyclopaedia Britannica, 2007: "the systematic state-sponsored killing of six million Jewish men, women and children, and millions of others, by Nazi Germany and its collaborators during World War II. The Germans called this "the final solution to the Jewish question".
  3. Niewyk, Donald L. and Nicosia, Francis R. The Columbia Guide to the Holocaust, Columbia University Press, 2000, pp. 45-52.
  4. Donald Niewyk suggests that the broadest definition, including Soviet civilian deaths, would produce a death toll of 17 million. Google Books Estimates of the death toll of non-Jewish victims vary by millions, partly because the boundary between death by persecution and death by starvation and other means in a context of total war is unclear. Overall, about 5.7 million (78 percent) of the 7.3 million Jews in occupied Europe perished (Gilbert, Martin. Atlas of the Holocaust 1988, pp. 242-244). Compared to five to 11 million (1.4 percent to 3.0 percent) of the 360 million non-Jews in German-dominated Europe. Small, Melvin and J. David Singer. Resort to Arms: International and civil Wars 1816-1980 and Berenbaum, Michael. A Mosaic of Victims: Non-Jews Persecuted and Murdered by the Nazis. New York: New York University Press, 1990
  5. Berenbaum, Michael. The World Must Know," United States Holocaust Museum, 2006, p. 103.

Гадаад холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Холокост» зургийн цомог