Ардчилал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Чөлөөт сонгууль улс төрийн ардчиллын шинж
Хадмал
Монгол үсгээр Aradcilal.PNG
монгол кирилл. ардчилал

Ардчилал

  1. шууд эсвэл төлөөллөөр ард олон төрийн учирт оролцох ба түүний тулд санал эрмэлзлэлээ чөлөөтэй илэрхийлэх эрх бүхий төрийн хэлбэр.[1][2]
  2. өргөн олны эрх ашгийг хангах аливаа хамт олон буюу байгууллагын арга барил[3]
  3. аливаа орон нутагт өөрсдийн амьдралд нөлөөлөх үйлийг иргэд, ард түмэн нь тэгш эрхтэйгээр шийдвэрлэх засаглал юм. Өөрөөр хэлбэл, нийгэмд нөлөөлөх улс төр, эдийн засаг, соёлын болон бусад амьдралын орчинд хэм хэмжээ, зүй тогтол, хууль, дүрэм, журмыг үүсгэх, сайжруулах, хэвшүүлэхэд хүмүүс чөлөөтэйгээр, тэгш оролцоно (мөн их, бага оролцох эрхтэй) гэсэн үг юм.

Улс төрийн онолын хувьд өөр хоорондоо холбоо хамааралтай засаглалын хэлбэр, улс төрийн гүн ухаануудын цогц юм. Ардчиллын нэг үндсэн шинж нь чөлөөт сонгууль явагддаг явдал. Чөлөөт сонгууль явагдахын тулд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн чөлөөтэй байдал, хууль ёсны дагуу удирдах зэрэг чадамжууд хэрэгтэй байдаг. Иймд эдгээр нь ч ардчиллын гол тулгуур шинжүүд болно. Дарангуйлал, улс төрийн асуудалд хөндлөнгөөс оролцох явдлыг цээрлэхийн тулд цэргийн хүчинг ард түмэн захирч зохиулах явдлыг мөн чухалчилдаг. Зарим орнуудад ардчилал нь тэнцүү эрх гэсэн зарчим дээр тулгуурладаг.

Нэр[засварлах]

Ардчиллын гадаад нэр нь демократ гэх ба энэ нь эртний грек хэлний "ард түмэн" (демос, δημος), "засаглал" (кратос, κρατος) гэсэн хоёр хэллэгээс гаралтай үг бөгөөд нийлээд "ард түмний засаглал" гэсэн утгатай болно.

Ардчиллыг олон янзаар тодорхойлдог. Тухайлбал ард түмнээс олгосон эрх мэдлийн хүрээнд ажиллах тєрийн хэлбэр, дээд эрх мэдлийг ард түмэнтэй хамтран эдлэх тєрийн тогтолцоо гэх мэтээр тодорхойлдог. Мєн ард түмний удирдлага гэсэн нэлээд нийтлэг тодорхойлолт байдаг юм.

Ардчиллын хэлбэрүүд[засварлах]

Төлөөллийн ардчилал[засварлах]

Иргэд зохих хөтөлбөрийг биелүүлэх үүрэг бүхий албан тушаалтныг сонгож түүгээр дамжуулан засаглалыг хэрэгжүүлэх хэлбэр. Ангилал:

  • Парламентийн
  • Либерал

Шууд ардчилал[засварлах]

Иргэд сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтнаар дамжуулалгүй нийгмийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд өөрсдөө биеэр оролцдог.

Социалист ардчилал[засварлах]

Үүний жишээнүүд нь:

  • Социал ардчилал - Капитализмаас бага багаар, энх тайвны замаар социализм руу шилжих бодлоготой улс төрийн үзэл суртал
  • Ардчилсан социализм - Эдийн засгийг социализмаар, удирдлагаа ардчиллаар хэрэгжүүлдэг
  • Пролетариатын диктатурчлал - Капиталист нийгэм коммунизм рүү шилжих явцны түр зуурын байдал. Энэ үед пролетариат буюу ажилчин анги засгийн эрхийг түр барьж тухайн үеийнх нь улс төрийн системийг орлож үгүй болгоно.

Анархист ардчилал[засварлах]

Анархизм гэдэг нь ердийн засаглалыг эсэргүүцдэг улс төрийн философи. Анархист үзлийг дэмжигчид нь голдуу шууд ардчилалыг дэмждэг бөгөөд улмаар анархист ардчилал нь үүний хэлбэр болдог.

Ирокез ардчилал[засварлах]

Америкийн индиануудын бүлгүүдийн нэг болох Ирокез нийгмийн хэрэглэж байсан ардчиллын хэлбэр. Америкийн төлөөллийн ардчилалд нөлөө болсон гэдэг

Сонгуулигүй ардчилал[засварлах]

Сонгууль явуулахгүйгээр олон хүмүүсийн дундаас хэн нэгнийг санаандгүйгээр сонгох. Сонгогдсон хүнээс илүү нийтийн эрх ашгийг бодсон байна хэмээх үзлээс хамааралтай

Зөвшөөрлийн ардчилал[засварлах]

Зөвхөн сонгуульд ялснаар бус ихэнх хүмүүс үүнд зөвшөөрсний дараа л хүчинтэй болдог

Ардчиллын тухай хэлсэн үгс[засварлах]

  • Ардчилал бол …хэлэлцээрээр явагддаг засаглал юм.
Democracy...is government by discussion.
Жон Стуарт Милл, On Liberty
  • Ардчилал бол хүмүүсийг зохих хэмжээнээс нь илүүгүй байдлаар захирах явдлыг баталгаажуулдаг систем юм.
Democracy is a system ensuring that the people are governed no better than they deserve.
Жорж Бернард Шоу
  • Ардчилал бол хүмүүсийн, хүмүүсийн бүтээсэн, хүмүүсийн төлөөх засаглал мөн.
Democracy is the government of the people, by the people and for the people.
Абрагам Линкольн
  • Ардчиллын эсрэг хамгийн бат асуудал бол жирийн сонгогчтой хийсэн таван минутын яриа юм.
The strongest argument against democracy is a five minute discussion with the average voter.
Уинстон Черчилль
  • Бусад туршигдаж байсан засаглалуудыг эс тооцвол ардчилал бол хамгийн муу төрлийн засаглал юм.
Democracy is the worst form of government, except all the others that have been tried.
Уинстон Черчилль
  • Ардчилал бол өшөөгөө авах хамгийн дөт арга
Democracy is the best revenge.
Беназир Бхутто

Эх сурвалж[засварлах]