Дублин

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дублин
англ. Dublin
ирл. Baile Átha Cliath
Хотын зураг
Дублин шөнөөр
Сүлд туг
Сүлд тэмдэг
Туг Сүлд

Дублин-н байршил
Каунти Дублин дахь байршил (жижиг зураг нь Ирланд)

Солбицол: 53°20′34″N, 6°15′58″W
Улс Flag of Ireland.svg Ирланд
Каунти Каунти Ирланд
Газар нутаг  
 - Нийт 114.99 км²
Хүн ам  
 - Нийт (2006) 505,739
 - Нягтрал 4398.1/км²
Шуудангийн дүүрэг D1-24, D6W
Утасны код +353 1
Цахим сүлжээ: www.dublincity.ie

Дублин (англ. Dublin; Ирланд хэл: Baile Átha Cliath, Саадтай оломын тосгон) нь Ирландын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Ирландын зүүн эргийн дунд хэсэгт, Лиффи голын аманд, Дублин бүсийн төвд оршино. Викингчүүдийн суурин болж байгуулагдсан бөгөөд дундад зууны үеэс тухайн арлын гол хот байсаар иржээ. Өнөө үед Ирланд арлын эдийн засаг, засаг захиргаа, соёлын төв бөгөөд Европын нийслэлүүдээс хамгийн хурдацтайгаар өсч байна.

Дублин нь 3 сая орчим хүн амтай Дублин-Белфаст корридорын бүсийн хот юм.

Англи хэлээрх Дублин (Dublin) гэсэн нэр нь 'Dubh Linn' (Ирланд хэл, dubh -> хар, and linn -> цөөрөм) гэдгээс үүссэн үг юм. Орчин үеийн Ирланд хэлээр Дублиныг 'Baile Átha Cliath' гэдэг. 'Áth Cliath' нь Лиффи голын оломын нэр бөгөөд 'Baile Átha Cliath' гэдэг нэрийг анх одоо Католик сүм болсон эртний Христийн шашны сүмд өгч байжээ. Нэрийн уртаас болж заримдаа BÁC гэж товчлогддог. Дублин хот эсвэл каунтигаас ирсэн хүнийг Даб (Dub) гэдэг.

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Dublin