Балканы хойг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Балканы хойг

Балканы хойг нь Европын зүүн өмнөд хэсэгт, Туркийн Европын хэсэг, Грек, Албани, Болгар, мөн 1991 оноос өмнөх Югослав улсын ихэнх хэсэг (Македон, Серби, Монтенегро, Хорват, Босни Герцоговина) улсуудыг багтаасан бүс нутаг юм.

Балканы хойгийн хойд хилээр Дунай мөрөн, Сава голыг авч үздэг ч түүхийн гүн холбоотой Румын болон хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан Словени улсуудыг Балканы хойгт багтаах нь бий.

Эртнээс нааш олон янзын үндэстнүүд амьдарч ирсэн бөгөөд Дорнод Ромын эзэнт гүрэн, Османы эзэнт гүрэн, Австри-Унгарын эзэнт гүрэн зэрэг олон үндэстний улсууд оршин тогтнож байсан тул гаднаас ч бусад үндэстнүүд шилжин суурьшсан нь олон. Иймээс Баруун Европт нийтлэг байдаг, нэг үндэстнээс бүрдэх үндэстэн-улсын ойлголт орж ирэхэд олон удаа үндэстэн хоорондын мөргөлдөөн гардаг. Дэлхийн нэгдүгээр дайны эхэлсэн шалтгаан нь мөн л Балканы хойгийн үндэстэн хоорондын зөрчил байв. Орчин үед ч Босни Герцоговинагийн иргэний дайн, Косовогийн хямрал зэрэг шашин, үндэстэн хоорондын зөрчил, асуудлууд гарсаар буй.

Мөн үзэх[засварлах]