Пиренейн уулс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Пиренейн уулсын хамгийн өндөр цэг болох Анэто уул 3404 м
Пиренейн уулсын баруун хэсэгдэх Озагийн ой

Пиренейн уулс (Испани хэл:Pirineos, Франц хэл: Pyrénées) нь Европ тивийн баруун өмнөд хэсэгт орших уул нурууд бөгөөд Франц, Испани улсуудыг тусгаарласан байгалийн хил болдог байна. Зүүн дунд хэсэг орчимд Андорра улс оршдог. Пиренейн уулсын нийт урт 430 км ба өргөн нь дундажаар 100 км , хамгийн өндөр цэг нь 3404 м өндөр Анэто уулын оргил юм. Энэхүү нурууны баруун хэсэг нь 1000 м-н дундажтай налуу уулсаас бүрддэг бол төв хэсгээс 2000 м өндөртэй уулс ихсэн нилээд олон цанын бааз байрладаг аж. Андорра улсын хилээс 100 км орчмын хэсэгт хамгийн эгц өндөр, сүрлэг уулс байна. Энэ хэсэгт Анэтогоос гадна 3000 м-н дундаж өндөртэй 10 гаруй уулс зэрэгцэн сүндэрлэнэ. Пиренейн нурууны хамгийн зүүн тал нь Газрын дундад тэнгис уруу нилээд ойртон түрж тогтсон байдаг.

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Пиренейн уулс