Чех хэл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Чех хэл
Өөрийн нэр čeština, český jazyk
Тархалт Чех, Сербийн Воеводина, Румыны Банат
Ард түмэн Чех үндэстэн
Төрөлх хэлтний тоо 13 сая (2011)
Хэлний ангилал
Энэтхэг-Европ
  • Балт-Слав
    • Слав
      • Өрнөд Слав
        • Чех-Словак
          • Чех хэл
Бичиг үсэг Латин үсэг (Чех хувилбар)
Албан ёсны хэрэглээ
Улс Чех Чех
Олон улсын байгууллага:
Flag of Europe.svg Европын Холбоо
Тохируулагч байгууллага Чех хэлний хүрээлэн
(Ústav pro jazyk český)
Томьёолбор
ISO 639-1 cs
ISO 639-2 cze (B)
ces (T)
ISO 639-3 ces

Чех хэл (чех хэл бичгээр čeština, český jazyk гэж нэрийддэг) бол төрөл гарлын шинжээр Слав аймаг тэр дотроо Өрнөд Слав бүлэгт харьялагддаг, Чех улсад голчлон суурьшдаг Чех хүмүүсийн хэл юм. Өрнөд Слав дотор ахин Чех-Словак дэд бүлэг гэж бүлэглэгдэх бөгөөд Словак хэлтэй аялгуун цуваагаар холбогддог.

Цагаан толгой[засварлах]

Чех хэлийг латин үсгээр тэмдэглэдэг. Одоогийн Чех хэлний латин цагаан толгой A, Á, B, C, Č, D, Ď, E, É, Ě, F, G, H, Ch (хоёр үсгийн авиа-диграф), I, Í, J, K, L, M, N, Ň, O, Ó, P, Q, R, Ř, S, Š, T, Ť, U, Ú, Ů, V, W, X, Y, Ý, Z, Ž гэх 42 үсэгтэй.

Чех бичгийн "Ch" диграф нь герман "ch", орос "х" авиа/үсэгтэй адил авиа юм.

Үсэг Нэр Үндсэн дуудлага (Олон улсын авиа зүйн галиг үсэг) Заримдаг дуудлага (Олон улсын авиан зүйн галиг үсэг)
A a а (á) [a]
Á á урт а (dlouhé á) [a:]
B b бэ (bé) [b] [p]
C c цэ (cé) [ts] [dz]
Č č чэ (čé) [tʃ] [dʒ]
D d дэ (dé) [d] [t]
Ď ď де (ďé) [ɟ] [c]
E e э (é) [ɛ]
É é урт э (dlouhé é) [ɛ:]
Ě ě е (ije) [ɛ, jɛ]
F f эф (ef) [f]
G g гэ (gé) [g] [k]
H h га (há) [ɦ] [x], [h]
Ch ch ха (chá) [x] [ɣ], [ɦ]
I i и (í) [ɪ]
Í í урт и (dlouhé í) [i:]
J j йе (jé) [j]
K k ка (ká) [k] [g]
L l эл (el) [l]
M m эм (em) [m] [ɱ]
N n эн (en) [n] [ŋ]
Ň ň энь (eň) [ɲ]
O o о (ó) [o]
Ó ó урт о (dlouhé ó) [o:]
P p пэ (pé) [p] [b]
Q q квэ (kvé) [kv]
R r эр (er) [r]
Ř ř эрж (eř) [r̝] [r̝°]
S s эс (es) [s] [z]
Š š эш (eš) [ʃ] [ʒ]
T t тэ (té) [t] [d]
Ť ť те (ťé) [c] [ɟ]
U u у (ú) [ʊ]
Ú ú урт у (dlouhé ú) [u:]
Ů ů бөөрөнхий у (ů s kroužkem) [u:]
V v вэ (vé) [v] [f]
W w давхар вэ (dvojité vé) [v] [f]
X x икс (iks) [ks] [gz]
Y y ипсилон (ypsilon) [ɪ]
Ý ý урт ипсилон (dlouhé ypsilon) [i:]
Z z зет (zet) [z] [s]
Ž ž жет (žet) [ʒ] [ʃ]