Бяслаг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Төрөл бүрийн бяслагтай таваг

Бяслагийг үнээ, хонь, ямааны сүүгээр бэлтгэх бөгөөд үүний тулд сүү ээдүүлэх ферментийг ашиглана. Бяслаг нь уураг, тосоор баялаг ба мөн А витамин, кальци, фосфор агуулдаг. Мэргэжилтнүүдийн тооцож байгаагаар дэлхийд эдүгээ 1000 гаруй төрлийн бяслаг бий. Голланд, Франц, Шинэ Зеланд, Дани, Швейцарь зэрэг улс орон бяслаг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна.

Түүх[засварлах]

6000-7000 жилийн өмнөөс (хүн хонийг гаршуулсан үед) хүн төрөлхтөн бяслаг бэлтгэх аргыг эзэмшсэн гэж судлаачдын дийлэнх нь таамагладаг. Хамгийн анх Төв Азийн нүүдэлчин Турк үндэстэн эсвэл Ойрхи Дорнодын хавьцаа амьдран суурьшиж байсан хүмүүс бяслагийг хийж эхэлсэн байх магадлалтай аж. Эртний Грек болон Ром үндэстний хувьд бяслаг нь хамгийн түгээмэл хэрэглэдэг хүнсний нэг байжээ.