Мадрид

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мадрид хот
исп. Villa de Madrid
Хотын зураг
Төв шуудан (Palacio de Comunicaciones)
Сүлд туг
Сүлд тэмдэг
Туг Сүлд

Мадрид хот-н байршил

Солбицол: 40°24′55″N, 03°42′33″W
Муж улс Мадрид муж улс
Муж Мадрид муж
Газар нутаг  
 - Нийт 607 км²
Өндөр 655 м
Хүн ам  
 - Нийт (2008) 3,232,413
 - Нягтрал 5325/км²
Цагийн бүс UTC0
Цахим сүлжээ: http://www.munimadrid.es/

Мадрид (исп. Madrid) нь Испанийн нийслэл.

Ерөнхий мэдээлэл[засварлах]

Тус хот нь Испани улсын засаг захиргааны төв буюу нийслэл хот бөгөөд Иберийн хойгийн эдийн засгийн гол төвүүдийн нэг юм. Түүнчлэн Мадрид муж улс, түүнийг бүрдүүлэх цорын ганц муж болох Мадрид мужийн төв болно.

Европын холбооны гишүүн улсуудын нийслэлүүд дунд хүн амаараа Лондон, Берлиний дараа орох том хот юм.

Түүх[засварлах]

Дундад зуун[засварлах]

Мадрид дахь хааны ордон

Мадрид хотын нэр түүхийн сурвалж бичигт анх 9-р зуунд бичигдсэн байдаг бөгөөд Кордовын халифт улсын хаан I Мухаммед одоогийн хааны ордон байрлаж буй газарт бяцхан шилтгээн барих тушаал гаргаж байжээ. Уг шилтгээнтэй хамт цайз баригдсан байна. Түүний хажуугаар урсах Мансанарес голыг араб хэлээр "Ал Мажурид" (араб. المجريط, "усны эх" хэмээх утга) гэдэг байснаас хотын нэр үүсчээ.

1085 онд Кастилийн ван VI Альфонсо Толедо руу явах замдаа цайзыг эзэлж, мечетийг христийн шашны сүмээр сольж барьжээ. 1329 онд IV Фернандо зөвлөх үүрэтгэй парламент Cortes Generales-г тус хотод байгуулсан байна. Мадридаас иудай, исламын мөргөлтнүүдийг 15-р зууны сүүл үед хөөн зайлуулсан аж.

Сэргэн мандлын үе[засварлах]

Алкала хаалга. Худалдаачид Ням гаригийн зах дээр бараагаа борлуулахаар Мадридад орж ирдэг байв.

Толедод нийслэлтэй Кастилийн вант улс, Сарагосад төвлөрөх Арагоны вант улс нэгдсэний дараа 16-р зуунд Ариун Ромын эзэнт гүрний хаан I Карлосын удирдлагаар Испанийн хаант улс бий болжээ. 1561 онд II Фелипе өөрийн ордныг Мадридад шилжүүлсэн юм. 1601-1606 онуудад III Фелипе Вальядолидод нийслэллэж байсныг эс тооцвол Испанийн алтан үеэс эхлэн Мадрид нь шинэ тивээс цутгах баялгийн үрээр хөгжин цэцэглэжээ.

Орчин үе[засварлах]

Майорын талбай

18-р зуунд V Фелипе Европын нийслэл болгохын тулд Мадрид дахь хааны ордныг шинэчлэн бариулсан ч тус хот орчин үеийн хот болон хөгжиж эхэлсэн нь III Карлосын үе юм.

1808 онд Наполеоны цэргүүд Мадридыг эзэлж, хотын иргэд эсэргүүцсэн ч бослого дарагджээ. 1814 онд Мадрид буцаж Испанийн мэдэлд орсон ч 19-р зуун бүхэлдээ либерал ба консерватив үзэлтнүүдийн тэмцлийн талбар байлаа.

20-р зуун[засварлах]

Испанийн иргэний дайны үе буюу 1936-1939 онд Мадрид хотын гудамжнаа тулаан болж байлаа. Хотыг Ардын Фронтын засгийн газар мэдэлдээ байлгаж байсан боловч 1936 оны 11 сард хотын баруун талаас Франкогийн армийн давшилт эхэлж, 3 жил бүслэлтэд байсны эцэст бууж өгчээ. Тус тулалдааны үеэр Мадридад хүн төрөлхтний түүхэнд анх удаа жирийн иргэдийг агаараас бөмбөгдсөн гэдэг.

Франкогийн дэглэмийн үед Мадрид хотын өмнөд хэсэг аж үйлдвэржиж, хөдөөнөөс иргэд ихээр шилжин суурьшсан байна. Франког нас барсны дараа I Хуан Карлос хаан ширээнд сууж, ардчилсан улс болох замдаа орсноор Мадрид хот Иберийн хойгийн улс төр, эдийн засгийн төв болох байр сууриа бэхжүүлжээ.

21-р зуун[засварлах]

2004 оны 3 сарын 11-нд Мадрид хотын 3 өртөөнд галт тэрэг дэлбэрсэн алан хядлага гарч, 200 гаруй хүний амь үрэгдсэн нь 3 хоногийн дараа болсон бүх нийтийн сонгуульд томоохон нөлөө үзүүлсэн юм.

Тус хот 2012, 2016 оны олимпийн наадмыг зохион явуулахаар нэрээ дэвшүүлсэн ч ялагджээ.

Аялал жуулчлал[засварлах]

де сол Мадрид

Мадрид нь Испанидаа хамгийн их жуулчид очдог газар юм.

Спорт[засварлах]

Хөлбөмбөг[засварлах]

Реал Мадрид, Атлетико Мадрид нь ФЦ Барселонатай хамтдаа дэлхийд алдартай клубүүд гэгддэг билээ.

Сагсан бөмбөг[засварлах]

Бусад[засварлах]

Гадаад холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Madrid» зургийн цомог
Албан ёсны
Бусад
  • Madrid 2016 - 2016 оны олимпийг Мадридад