Венец

Венец
Venezia
Хотын зураг
Венец хотын төв

Венец-н байршил
Итали дахь байршил

Солбицол: 45°26′N 12°19′E
Улс ИталиИтали Итали
Бүс Венето
Муж Венец
Засаглал  
 - Мэйр Луиджи Бруниаро
Газар нутаг  
 - Нийт 412 км²
Өндөр 0 м
Хүн ам  
 - Нийт (2004.1.1) 271,251
 - Нягтрал 658/км²
Цагийн бүс UTC+1
Шуудангийн хаяг 30100
Утасны код 041
Цахим сүлжээ: www.comune.venezia.it
Венец хот
Венец хот
Венец хот
Венец хот
Венец хот
Венец хот
Венец хот
Венец хот
Венец хот
Венец хот
Венец хот
Венец хот
Венец хот
Венец хот

Венец (Итали: Venezia, Венет хэл: Venezsia) нь Италийн хойд хэсэгт байрлах, Венето мужийн төв хот юм. Падуа хоттой хамт Падуа-Венецийн метрополи бүсийг (нийт хүн ам нь 1,600,000) бүрдүүлдэг. Тус хотыг "La Dominante", "Serenissima", "Адриатын тэнгисийн хатан хаан", "Усны хот", "Гүүрнүүдийн хот", "Гэрлийн хот" хэмээн дууддаг. Венецийг дэлхийн хамгийн үзэсгэлэнт хотуудын дунд тооцдог ажээ.

Венец нь зүүн хойд Итали дахь Адриатын тэнгисийн Венецийн лагуны 118 жижиг арлаас тогтдог. Давсархаг устай тус лагун нь По (өмнөд) ба Пиав (хойд) голуудын амуудын дундах эргийн дагуу оршдог.

Дундад зууны үе болон Сэргэн мандалтын үед Венецийн Бүгд Найрамдах Улс нь томоохон усны хүчин байсан бөгөөд Загалмайтны аян дайн, Лепантогийн тулааны бэлтгэлийг хийж байсан газар байв. 13-р зуунаас 17-р зууны эцэс хүртэл худалдаа арилжаа (ялангуяа торго, үр тариа, амтлагч), урлагийн томоохон төв байжээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Венец хотын одоогийн газар нутагт 3-р зууны үед хүмүүс анх ирж суурьшсан бөгөөд 568 оноос далайгаас тасарсан булангийн оршин суугчид өөр, өөрсдийн газар нутгийг эзэмшиж эхэлсэн гэдэг. 697онд Византын дарангуйллаас эрх чөлөөт улс болон тусгаар тогтносон Венец нь 812 оноос дэлхийд тодорхой хэмжээгээр байр сууриа эзэлж эхэлсэн бөгөөд тэр үеийн язгууртан ноёдын дээд зэрэглэлийн хот болон хувирсан байна. 1202-1204 онд Венец Европын том дайнд оролцож, Византын улсыг эзлэн авсан билээ. 1296 онд ард түмний бослого гарч язгууртны цөөнхийн ноёрхол устан, 1389-1484 оны хооронд Венец нь дэлхийн улс гүрнүүдийн дунд хүч чадлаараа хамгийн өндөрлөгт очиж, дэлхийн худалдаа наймааны төв хот болсон. 1492 онд Византыг османчууд эзэлснээр Европчууд Хар тэнгис уруу гарах гарцаа алдаж, Венецийн уналтын үе эхэлсэн байна. Америк тивийг нээсний дараа 1718 онд Венец өөрийн худалдааны төлөөллүүдээ алдсан тэр үеэс хойш Итали, Австрийн олон жилийн дайны хөлд хот нэлээд их үрэгджээ. Түүхийн урт удаан хугацааг даван туулсан Венец хот нь урлагийн гайхамшигтай бүтээлүүдийн өв сангаараа Европ тивдээ 1-т орох аж.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]