Нурсултан Назарбаев

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Нурсултан Назарбаев
Бүтэн нэр Нурсулта́н Аби́шевич Назарба́ев
Нұрсұлтан Әбішұлы Назарбаев
Төрсөн өдөр 1940 оны 6 сарын 6 (1940-06-06)
(одоо 74 настай)
Төрсөн газар Зөвлөлт, Хасаг,
Алматы, Чемолган
Улс орон Flag of the Soviet Union.svg ЗХУХасаг Хасаг (БНХасУ)
Ажил үйл улс төрч

Нурсултан Назарбаев (1940 онд төрсөн) — 1991 оноос хойш Бүгд Найрамдах Хасаг Улсын ерөнхийлөгч.

Намтар[засварлах | edit source]

Нурсултан Назарбаев 1940 оны 6 сарын 6-нд Зөвлөлт Хасагийн Алматы мужийн Чемолган сууринд Абиша, Альжан нарын хүү болон төрсөн. Одоо 74 настай. Уг гарвалаараа хасагийн их жузын шапрашт овгийн хүн.

Дунд сургууль, мэргэжлийн сургууль дүүргээд 1960 онд Темиртау хотын төмөрлөгийн үйлдвэрт ажилчнаар орсон. 1969 онд намд элсэж, 1973—1977 онд Карагандын төмөрлөгийн комбинатын намын нарийн бичгийн дарга, 1977—1979 онд Карагандын мужийн намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, 1979—1984 онд Зөвлөлт Хасагийн намын төв хорооны нарийн бичгийн дарга, 1984—1989 онд Зөвлөлт Хасагийн Сайд нарын зөвлөлийн дарга, 1989—1991 онд Хасагийн намын төв хорооны нэгдүгээр бичгийн даргаар тус тус ажиллаж байв.

1990 оноос Зөвлөлт Хасагийн ерөнхийлөгч, 1991 оноос Хасаг улсын ерөнхийлөгч болжээ.

Назарбаев 1991-2015 оны ерөнхийлөгчийн сонгуульд сонгогдсон хувь:

1991 1999 2005 2011 2015
98.8% 81% 91% 95.5% 97.7%

Гэр бүл[засварлах | edit source]

Эхнэр нь Сара Алпысовна Назарбаева. 1962 онд гэрлэсэн. Дарига, Динара, Алия гурван охин төрүүлж өсгөсөн.