Алматы
| Алматы хот | |||
|---|---|---|---|
| — улсын ач холбогдолтой хот — | |||
| хас. Алматы қаласы орос. город Алма-Ата |
|||
|
|||
|
|
|||
| Солбицол: 43°16′39″N 76°53′45″E / Expression error: Unexpected < operator. Expression error: Unexpected < operator. | |||
| Улс орон | |||
| Улсын хот | |||
| Дүүрэг (3) | Нэр бүхий 7 дүүрэгтэй | ||
| Газар нутаг | 451 км² | ||
| Газрын байц | д.т.д. 851 м | ||
| Хүн ам | 2011 онд 1,434,755 хүн | ||
| Нягт сийрэг | 4139 хүн/км² | ||
| Ард түмэн | 51.1% - хасаг, 33.0% - орос 5.7% - уйгур, 10.2% - бусад |
||
| Цугаараа | Алматынхан | ||
| 1854 он | Оросууд хэрэмт суурин үүсгэсэн | ||
| Эхэндээ | оросоор Верный гэж байв | ||
| 1921 он | оросоор Алма-Ата гэх болсон | ||
| 1927-1998 он | Хасаг орны нийслэл | ||
| 1991 он | хасаг Алматы нэр үнэд оров | ||
| Цагийн бүс | Алматын цаг (НЗНЦ+6) | ||
| Автомашиных | А | ||
| Цахим газар | almaty.kz (хасагаар) | ||
Алматы (каз. Алматы, ингэж нэрийдсэн нь «Алимтай» гэдэг монгол язгууртай гэх судалгаа байдаг,[1] мөн хотын нэрийг монгол хэлнээ Зөвлөлтийн үед оросын Алма-Ата гэдгийг даган ярьж бичиж байсан заншил одоо ч бүрэн хоцрогдоогүй байна) — Казахстаны тэргүүн их хот. Улсдаа «Өмнөд нийслэл» гэж өргөгддөг. Алматы 1929-өөс 1997 он хүртэл Казахын нийслэл байсан. 1997 онд нийслэл нь Астанад шилжсэн ч улсынхаа худалдаа арилжаа, соёлын төв хэвээр үлджээ. Алматы хотын хүн ам 1989 онд 1.07 сая, 1999 онд 1.13 саяаар тоологдож байв.[2] 2010 оноор таслан үзвэл 1.42 сая хүн оршин суудаг гэх тооцоо бий. Хэрвээ бүртгэлгүйчүүдийг (ажиллаж хөдөлмөрлөхөөр ирсэн) багтаавал 2 саяд дөхнө. 2010 оны тоо бүртгэлээр оршин суугчдын 51.06% - хасаг, 33.02% - орос, 5.73% - уйгур, үлдэх 10% гаран болохоор бусад яс үндэст хүн гэж мэдэгдэж байна.[3]
Зураг[засварлах]
Мөн үзэх[засварлах]
Баримт, тайлбар[засварлах]
- ↑ Монгольские топонимы в Казахстане (Г.К.Конкашпаев 1956). Үүнд Алматы - «алимтай», Шабарты - «шавартай», Уласты - «улиастай» гэх зэргээр дурдагджээ. Хасаг хэлээр харин алимтай, алимт -г «алмалык» гэдэг юм байна.
- ↑ О некоторых итогах переписи населения Казахстана (About some results of the Kazakhstan population census) (Орос хэл)
- ↑ Национальный состав населения Республики Казахстан