Аун Сан Су Чи

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дав
 Аун Сан Су Чи
AungSanSuuKyi1.png
 
Парламентын гишүүн, AC


Одоо хашиж буй
Албаа хүлээн авсан;
1988 оны 9 сарын 27
Өмнөх Албан тушаал бий болсон

Одоо хашиж буй
Албаа хүлээн авсан;
2012 оны 5 сарын 2
Өмнөх Соэ Тинт
Мажоритар 46,730 (71.38%)[1]

Төрсөн 1945 оны 6 сарын 19 (1945-06-19) (68 настай)
Британийн Бирм, Рангун
(одоогийн Янгон)
Улс төрийн нам Ардчиллын Төлөө Үндэсний Лиг
Гэр бүлийн хүн Майкл Арис (1972–1999)
Хамаатан Аун Сан (аав)
Хин Чи (ээж)
Хүүхэд Арис
Ким
Төгссөн сургууль Делийн Их Сургууль
Оксфорд дахь Сент-Хьюгийн Коллеж
Лондоны Их Сургууль
Шашин Теравада Буддизм
Шагналууд Рафто шагнал
Нобелийн энхтайвны шагнал
Жавахарлал Неругийн шагнал
Олон Улсын Симон Боливарын шагнал
Олоф Пальм шагнал
Бхагван Махавир Дэлхийн Энхтайвны шагнал
Энэхүү өгүүлэл нь Бирм үсэг агуулна. Дэмжигч програм байхгүй бол Бирм үсэг-н оронд асуултын тэмдэг, дөрвөлжин дүрсүүд буюу утгагүй дүрсүүд харагдах болно.

Аун Сан Су Чи MP AC (Бирм хэлээр: AungSanSuuKyi1.png; МХЗГС: aung hcan: cu. krany; 1945 оны 6 сарын 19-нд төрсөн) нь Мьянмарын сөрөг хүчний улс төрч, Мьянмарын Ардчиллын Төлөө Үндэсний Лиг (АТҮЛ)-ийн ерөнхий нарийн бичгийн дарга юм. 1990 оны бүх нийтийн сонгуульд түүний удирдсан АТҮЛ нийт сонгогчдын 59%-ийн саналыг авч, парламентын суудлын 81% (392/485)-г эзлэхээр болсон[2][3][4][5][6][7][8]. Гэвч уг сонгуулиас өмнө тэр аль хэдийн гэрийн хорионд ороод байв. Тэрээр 1989 оны 7 сарын 20-ноос эхлээд, сүүлд суллагдсан 2010 оны 11 сарын 13 хүртэлх 21 жилийн 15-ыг нь гэрийн хорионд өнгөрүүлсэн[9], дэлхийн хамгийн алдартай улс төрийн хоригдлуудын нэг байлаа[10].

Су Чи 1990 онд Рафтогийн шагнал, Сэтгэлгээний эрх чөлөөний төлөө Сахаровын шагнал, 1991 онд Нобелийн энхтайвны шагнал, 1992 онд Энэтхэгийн засгийн газраас Олон улсын ойлголцлын Жавахарлал Неругийн шагнал, Венесуэлийн засгийн газраас Олон улсын Симон Боливарын шагнал хүртжээ. Мөн 2007 онд Канадын засгийн газраас тус улсын хүндэт иргэн цол хүртсэн[11] дөрөв дэх хүн болсон[12] Түүнчлэн 2011 онд Валленбергийн медалиар шагнагджээ[13].

2012 оны 4 сарын 1-нд түүний АТҮЛ Су Чиг Кавхмуг төлөөлж Мьянмарын парламентын доод танхимын гишүүнээр сонгогдсон болохыг зарласан[14]; түүний нам нь доод танхимын нөхөн сонгууль явагдсан 45 суудлын 43-ыг нь авч чаджээ[15]. Сонгуулийн дүнг сонгуулийн хороо дараагийн өдөр нь баталсан байна[16].

Су Чи нь орчин үеийн Бирм улсыг үндэслэгч гэгддэг Аун Саны гурав дахь хүүхэд, ганц охин нь юм.

Эшлэл[засварлах]

  1. "Myanmar election commission announces NLD wins overwhelmingly in by-elections", Xinhua, 2 April 2012. 2 April 2012-нд авсан. 
  2. Aung San Suu Kyi should lead Burma, Pravda Online. 25 September 2007
  3. The Next United Nations Secretary-General: Time for a Woman. Equality Now.org. November 2005.
  4. MPs to Suu Kyi: You are the real PM of Burma. The Times of India. 13 June 2007
  5. Walsh, John. (February 2006). Letters from Burma. Shinawatra International University.
  6. Deutsche Welle Article: Sentence for Burma's Aung San Suu Kyi sparks outrage and cautious hope Quote: The NLD won a convincing majority in elections in 1990, the last remotely fair vote in Burma. That would have made Suu Kyi the prime minister, but the military leadership immediately nullified the result. Now her party must decide whether to take part in a poll that shows little prospect of being just.
  7. The Hon. PENNY SHARPE Speech: In 1990, Suu Kyi stood as the National League for Democracy's candidate for Prime Minister in the Burmese general election. The NLD won in a landslide but the military junta refused to hand over power. Page: 52
  8. twist in Aung San Suu Kyi's fate Article: How a Missouri Mormon may have thwarted democracy in Myanmar. By Patrick Winn — GlobalPost Quote: "Suu Kyi has mostly lived under house arrest since 1990, when the country's military junta refused her election to the prime minister's seat. The Nobel Peace Laureate remains backed by a pro-democracy movement-in-exile, many of them also voted into a Myanmar parliament that never was." Published: 21 May 2009 00:48 ETBANGKOK, Thailand
  9. Burma releases Aung San Suu Kyi. BBC News, 13 November 2010.
  10. Aye Aye Win, Myanmar's Suu Kyi Released From Hospital, Associated Press (via the Washington Post, 10 June 2006.
  11. "Canada makes Myanmar's Suu Kyi an honorary citizen", 17 October 2007. 28 December 2010-нд авсан. 
  12. Update: Mawlana Hazar Imam is made an honorary citizen of Canada. The Ismaili (19 June 2009). 28 December 2010-д хандсан.
  13. Recipients of the Wallenberg Medal. Wallenberg.umich.edu. Retrieved on 2 April 2012.
  14. Fuller, Thomas, Democracy Advocate Elected to Myanmar’s Parliament, Her Party Says, The New York Times, 1 April 2012.
  15. Burmese Parliamentary Elections. Voice of America News (5 April 2012). 5 April 2012-д хандсан.
  16. NLD Claims Suu Kyi Victory, The Irrawaddy, 4 April 2012.