Сахаровын шагнал

«Бодол санааны эрх чөлөөний» Сахаровын нэрэмжит шагнал (англи. Sakharov Prize for Freedom of Thought) - Европын парламентын 1988 онд бий болгож, Бодол санаа болон хүний эрхийн салбарт онцгой гавьяа байгуулсан хүн эсвэл байгууллага, хамт олонд жил бүр олгодог шагнал юм. Энэхүү шагналыг Зөвлөлтийн эрдэмтэн физикч, хүний эрхийг хамгаалагч, тэрс үзэлтэн Андрей Сахаровын нэрэмжит болгосон байна.

Шагналтнууд[засварлах | кодоор засварлах]

Он Дүрс Шагналтан Улс Тэмдэглэл Reference
1988 Нелсон Мандела Өмнөд Африк Апартеидын эсрэг тэмцэгч, сүүлд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч байсан.
Анатолий Марченко Зөвлөлт Холбоот Улс Зөвлөлтийн тэрс үзэлтэн, хүний эрхийг хамгаалагч.
1989 Александер Дубчек/ Чехословак Словакийн улс төрч, "Прагийн хавар"-ын үеэр коммунист дэглэмийг нурааж солих оролдлого хийсэн.
1990 Аун Сан Су Чи Бирм Шагналыг хүртэх үед Су Чи Мьянмарт цэргийн дэглэмийн эсрэг тайван тэмцэл өрнүүлж байсан сөрөг хүчний улстөрч, Ардчиллын төлөөх үндэсний лигийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан нэгэн байв. Тэрээр 15 жил гэрийн хорионд хоригдож байгаад 2013 онд суллагдсаныхаа дараа өөрийн биеэр ирж уг шагналыг авсан юм. 2020 онд Европын Парламентын Ерөнхийлөгч нарын бага хурал Су Чиг Рохинжа ард түмний эсрэг харгислал үйлдсэнийх нь төлөө Сахаровын шагналын нийгэмлэгээс албан ёсоор түдгэлзүүлсэн боловч өөрөө уг шагналыг буцааж өгөөгүй байна.
1991 - Адем Демачи Югослав Косовогийн албани улс төрч, удаан хугацаанд улс төрийн хэргээр шоронд суусан.
1992
Маяа талбай дахь Эхчүүд Аргентин "Бохир дайн"-ы үед алга болсон хүүхдүүдийн эхчүүдийн холбоо.
1993 Ослобоженье Бүгд Найрамдах Босни ба Херцоговина улс Босни ба Херцоговинаг олон үндэстний улс байлгахын төлөө тэмцэж байсан хэвлэл
1994
Т.Насрин
Таслима Насрин Бангладеш Эмч байсан, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө зохиолч.
1995
Лейлй Зана
Лейла Зана Турк Туркийн зүүн өмнөд нутгийн курд гаралтай улстөрч, Курдийн ажилчны намын гишүүн байсан хэргээр 15 жил хоригдсон.
1996
Вей Жиншенг БНХАУ Хятадын Ардчиллын хөдөлгөөний идэвхтэн.
1997 Салима Гезали Алжир Сэтгүүлч, нийтлэлч, Алжир дахь эмэгтэйчүүдийн болон хүний эрх, ардчиллын төлөө тэмцэгч
1998 Ибрахим Ругова Хуучин Югославын Бүгд Найрамдах Улс Косовогийн албани улс төрч, Косовогийн анхны ерөнхийлөгч
1999 Шанана Гусмао Зүүн Тимор Хуучин цэргийн зүтгэлтэн, Зүүн Тиморын анхны ерөнхийлөгч
2000 - ¡Баста Яа! Испани Терроризмын эсрэг янз бүрийн улс төрийн үзэл бодолтой хүмүүсийг нэгтгэдэг байгууллага
2001 Нурит Пелед-Элханан Израил Энх тайвны төлөө зүтгэлтэн
- Иззат Газзави Палестин Зохиолч, профессор.
Дом Закариас Камвенхо Ангола Хамба лам, энх тайвны төлөө зүтгэлтэн
2002
-
Освальдо Паяа Куба Кубын улс төрийн тэрс үзэлтэн.
2003
Кофи Аннан Гана Нобелийн энх тайвны шагналт, НҮБ-ын долоо дахь Ерөнхий нарийн бичгийн дарга.
Нэгдсэн Үндэстний Байгууллага
2004 - Беларусийн Сэтгүүлчдийн Холбоо Беларусь "Үг хэлэх эрх чөлөө, мэдээлэл хүлээн авах, түгээх эрхийг хангах, сэтгүүл зүйн мэргэжлийн стандартыг сурталчлах зорилготой" төрийн бус байгууллага.
2005
Цагаан хувцастай эмэгтэйчүүд Куба Тэрс үзэлтнүүдийн гэр бүл, хамаатан эмэгтэйчүүдийн сөрөг хүчний хөдөлгөөн.
Хил хязгааргүй сурвалжлагчид
Францад төвтэй, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалдаг төрийн бус байгууллага
Хаува Ибрахим Нигери Хүний эрхийн хуульч
2006 Алаксандар Милинкьевич Беларусь 2006 оны Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний Беларусийн Нэгдсэн Ардчилсан Хүчнээс дэвшиж өрсөлдсөн улс төрч
2007 Салих Махмуд Осман Судан Хүний эрхийн хуульч
2008
Ху Жиа БНХАУ БНХАУ-ын идэвхтэй тэрс үзэлтэн.
2009 Мемориал ОХУ Олон улсын иргэний эрх ба түүхэн дурсгалын нийгэмлэг
2010
Гильермо Фариняс Куба Эмч, сэтгүүлч, улс төрийн тэрс үзэлтэн.
2011 Асмаа Махфуз Египет Арабын ард түмний таван төлөөлөгч, тэдний эрх чөлөө, хүний эрхийн төлөөх тэмцлийг хүлээн зөвшөөрч, дэмжсэн байна.
Ахмед ал-Сенусси Ливи
Разан Зайтунех Сири
Али Фарзат
- Мохамед Буазизи Тунис
2012 Жафар Панахи Иран Ираны тэмцэгчид, хуульч Сотудех болон кино найруулагч Панахи
Насрин Сотудех
2013 Малала Юсафзай Пакистан Эмэгтэйчүүдийн эрх, боловсролын төлөө тэмцэгч
2014 Денис Муквеге Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс Хүчирхийллийн золиос болсон хохирогчдыг эмчилдэг эмэгтэйчүүдийн эмч
2015
Раиф Бадави Саудын Араб Саудын Арабын зохиолч, "Free Saudi Liberals" цахим хуудас үүсгэгч.
2016 Надиа Мурад Ирак Ирак ба Левантын Исламын Улсад барьцаалагдаж байсан, язиди үндэстний хүний эрхийн төлөө тэмцэгчид
Ламияа Ажи Башар
2017
Венесуэлийн Ардчилсан сөрөг хүчин Венесуэл Тус улсын Үндэсний Ассамблейн гишүүд болон хүний эрхийн "Foro Penal Venezolano" ТББ-ын жагсаалтад багтсан бүх улс төрийн хоригдлуудыг Леопольдо Лопес, Хулио Боргес, Антонио Ледезма, Даниэль Себаллос, Йон Гойкочеа, Лорент Салех, Альфредо Рамос, Андреа Гонзалес нар төлөөлсөн. Энэхүү шагналыг "Николас Мадурогийн засгийн газрын хэлмэгдүүлэлтийн эсрэг тэмцэгч оюутнууд болон эсэргүүцэгчдийн эр зоригийг" шагнаж, Европын "Нэгдсэн зүүн-Нордикийн ногоон зүүний парламентын бүлгээс" бойкот зарлав.
2018
Олег Сенцов Украин Кино найруулагч, Орос болон дэлхийн бусад өнцөг булан бүрд хоригдож буй улс төрийн хоригдлуудыг суллахын төлөөх тэмцлийн бэлгэ тэмдэг.
2019
Ильхам Тохти БНХАУ Уйгурын эдийн засагч, эрдэмтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч.
2020
Беларусь улсын Ардчилсан сөрөг хүчин Беларусь Беларусийн ардчилсан сөрөг хүчнийг Зохицуулах зөвлөл төлөөлж, Светлана Тихановская, Светлана Алексиевич, Мария Калесникава, Волха Кавалкова, Вераника Цапкала, улс төр, иргэний нийгмийн зүтгэлтнүүд болох Сиархей Тихановский, Алесь Белиацкий, Сергей Дилевский, Степан Пуцыла, Микола Статкиевич нар.
2021
Алексей Навальный ОХУ ОХУ-ын Сөрөг хүчний улс төрч, авлигын эсрэг тэмцэгч
2022
Украины ард түмэн Украин 2022 онд Оросууд Украинд түрэмгийлсний дараа "ардчилал, эрх чөлөө, хууль дээдлэх ёсыг хамгаалж буй" украины ард түмэн шагнагджээ.
2023 Махса Амини нэхэн олгосон  Иран Махса Аминигийн сэжиг бүхий үхэл "Эмэгтэй хүн, Амьдрал, Эрх чөлөө" уриан дор олныг хамарсан тэмцэл, жагсаал цуглааныг эхлүүлсэн юм.[1] [1]
Эмэгтэй хүн, Амьдрал, Эрх чөлөө Хөдөлгөөн
  1. 1.0 1.1 "Jina Mahsa Amini and Iranian women protest movement win the 2023 Sakharov Prize". europarl.europa.eu (in англи). 2023 оны 10 сарын 19. Archived from the original on 2023 оны 10 сарын 19. Retrieved 2023 оны 10 сарын 19. {{cite web}}: Check date values in: |access-date=, |date=, and |archive-date= (help)