Кофи Аннан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 2001
Хүртсэн салбар: Энхтайван
Шалтгаан: НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн даргын хувиар, дэлхийн энхтайвны үйл хэрэгт НҮБ-ийн оруулсан хувь нэмрийн төлөө
Кофи Аннан


Албан тушаал хашсан
1997 оны 1 сарын 1 – 2006 оны 12 сарын 31
Дэд дарга Луи Фрешетт (1997–2006)
Марк Маллок Браун (2006)
Өмнөх Бутрос Бутрос-Гали
Дараах Бан Ки-Мүн

Төрсөн 1938 оны 4 сарын 8
Кумаси, Алтан Эрэг
Улс Гана
Гэр бүлийн хүн Тити Алакия (салсан)
Нане Мариа Аннан
Төгссөн сургууль Кваме Нкрума Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль
Макалестер Коллеж
Олон Улс Судлалын Хүрээлэн
Массачусетсын Технологийн Хүрээлэн
Шашин Христ (Протестант)[1]

Кофи Аннан (Kofi Atta Annan, 1938 оны 4 сарын 8 - )нь НҮБ-ын 7 дахь ерөнхий нарийн бичгийн даргаар 1997 оны 1 сараас 2006 оны 12 сарыг дуустал ажилласан, Гана улсын дипломат юм. Кумаси хотноо төрсөн.

Намтар[засварлах]

Тэрээр Гана улсын Кумаси хотноо төржээ. 1954 - 1957 онуудад Кэйп Коустод Христосын шашны Методист урсгалын шашны сургууль болох Мфантсипим сургуульд суржээ. 1958 онд Кумаси Шинжлэх Ухаан Технологийн Коллежийн эдийн засгийн ухааны салбарт элсэн орсон. Форд сангийн тэтгэлгээр АНУ-ын Миннесота мужийн Сэйнт Пол хотын Макалестер коллежийн эдийн засгийн тэнхимд шилжин суралцаж, 1961 онд төгссөн. 1961 - 1962 онд Швейцари улсын Олон Улс Судлалын Хүрээлэн (IUHEI)-д суралцав. 1962 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад төсөв хариуцсан ажилтанаар ажиллаж, 1971 - 1972 онд АНУ-ын Массачусетс Технологийн Их Сургууль, Слон Сургуулийг дүүргэж бизнес удирдлагын магистр (MBA) зэрэг хүртсэн. 1974 - 1976 онд Гана улсын Аялал Жуулчлалын Агентлагийн даргаар ажилласан.

1987 - 1990 онд НҮБ-ын Хүний нөөцийн бодлого, аюулгүй байдал хариуцсан нарийн бичгийн даргаар, 1990 - 1992 онд НҮБ-ын Бодлого төлөвлөлт, Төсөв санхүү, Хяналт хариуцсан нарийн бичгийн даргаар, 1993 - 1995 онуудад НҮБ-ын Энхтайвны үйл ажиллагаа хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус ажиллав.

Энэ хугацаанд Иракийн дайн, Руандагийн иргэний дайн зэргийг зохицуулах үйлст амжилттай хүчин зүтгэж иржээ.

1995 оны 11 сараас 1996 оны 3 сард хуучин Югославын асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилогдож, Босни ба Херцеговиныг НҮБ-ын Энхийг сахиулах хүчний оронд Умард Атлантын Эвслээр удирдуулсан олон улсын энгийг сахиулах хүчний хяналтад шилжүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулсан.

Тэрээр 1997 оны 1 сарын 1-нд НҮБ-ын ажилтнууд дундаас сонгогдсон анхны ерөнхий нарийн бичгийн дарга болон үүрэгт ажилдаа орсон юм.

2001 онд энхийг сахиулах үйлст оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, НҮБ-тэй хамтдаа Нобелийн энхтайвны шагнал хүртсэн.

2006 оны 12 сард НҮБ-ын ЕНБД-ын хувьд тавьсан сүүлчийн илтгэлдээ АНУ-ын бодлогыг шүүмжилсэн.

Гэр бүл[засварлах]

Тэрээр эхнэр болох швед үндэстэй, өмгөөлөгч мэргэжилтэй Нане Мариа Аннантайгаа 3 хүүхэдтэйгээ амьдадаг.

Тити Алакиятай гэрлэж байгаад салсан.

Эзэмшсэн хэл[засварлах]

Англи хэл, Франц хэл, Кру хэл, Акан хэл, Африкийн бусад хэлүүд.

Эшлэл[засварлах]

  1. Lefevere, Patricia. "Annan: `Peace is never a perfect achievement' - United Nations Secretary General Kofi Annan", National Catholic Reporter, 1998-12-11. 2010 оны 9 сарын 9-нд авсан. Archived from the original on 2012-07-13. 

Гадны холбоос[засварлах]

Өмнөх
Бутрос Бутрос-Гали
НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга
1997 - 2006
Дараах
Бан Ки-Мүн