Тайбэй

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Тайбэй
臺北

Тайбэй-н байршил

Солбицол: 25°2′N 121°38′E
Улс Бүгд Найрамдах Хятад Улс
Бүс Хойд Тайвань
Засаглал  
 - Захирагч Хау Лунг-пин (Гоминдан)
Газар нутаг  
 - Нийт 271.7997 км²
Хүн ам  
 - Нийт (2010 оны 1 сар) 2,606,151
 - Нягтрал 9,588.5/км²
 - Хүй дүүргийн хамт 6,870,357
Цагийн бүс UTC+8
Шуудангийн хаяг 100 – 116
Шувуу Формозын хөх шаазгай
Цэцэг Азалей
Мод Энэтхэг лаврын инжир
Цахим сүлжээ: http://english.taipei.gov.tw/

Тайбэй хот (臺北市 буюу 台北市, Хойд Тайвань гэсэн утгатай) нь Тайванийн хамгийн том хот бөгөөд Хятадын иргэний дайны дараа буюу 1949 оноос хойш Бүгд Найрамдах Хятад Улс ("Тайвань" гэгддэг)-ын "де факто" түр нийслэл юм. Тайванийн улс төр, эдийн засаг, соёлын төв болно.

Арлын хойд үзүүрт орших Тайбэй нь Даншуй голын эрэг дээр, Номхон далайн боомт хот Кеелунгаас баруун өмнө зүгт 25 км зайд оршино.

Тайбэй хот 2009 оны 3 сарын байдлаар 2,619,920 оршин суугчтай бөгөөд Тайбэй хот, Тайбэй тойрог, Кеелунг хотууд хамтдаа 6,752,826 хүн амтай Тайбэйн метрополи бүсийг бүрдүүлнэ[1].

Тус хот 18-р зууны эхээр байгуулагдаж, 19-р зуун гэхэд гадаад худалдааны чухал төв болон хөгжжээ. Япон улс Тайванийг Хятад-Японы анхдугаар дайны дараа 1895 онд эрхшээлдээ оруулан, Тайбэйг арлын засаг захиргааны төв болгосон аж[2]. 1945 онд Япон улс Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдахад арлын нутаг дэвсгэр Бүгд Найрамдах Хятад Улсын мэдэлд буцаж ирсэн бөгөөд 1949 онд Гоминданы засгийн газар Хятадын иргэний дайнд коммунистуудад ялагдаж, Эх газрын Хятадаас дүрвэн Тайваньд ирэхэд генералиссимо Чан Кай-ши Тайбэй хотыг түр нийслэлээр зарласан юм[3][4].

Мөн үзэх [засварлах]

Эшлэл [засварлах]

  1. Methods and Term Definitions. Directorate General of Budget, Accounting and Statistics. 2010 оны 2 сарын 27-д хандсан.
  2. Marsh, Robert (1996). The Great Transformation. M. E. Sharpe. ISBN 1563247887. Retrieved on 2010 оны 2 сарын 27. 
  3. Ng, Franklin (1998). The Taiwanese Americans. Greenwood Publishing Group. ISBN 0313297622. Retrieved on 2010 оны 2 сарын 27. 
  4. Taiwan Timeline - Retreat to Taiwan. BBC News (2000). 2010 оны 2 сарын 27-д хандсан.