Амман

Амман

Амман-н байршил

Улс Йордан
Газар нутаг  
 - Нийт км²

Амман (Араб: عمان ‘Ammān) нь Йорданы нийслэл хот юм. Хүн ам нь 1 сая 200 мянга гаруй бөгөөд улсынхаа хүн амын 4-ний 1-ийг эзэлнэ. Йордан улсын эдийн засаг, улс төр, аж үйлдвэрийн төв хот болно.

Амман нь орчин үеийн өндөр барилгууд сүндэрлэхийн зэрэгцээ эртний байдлаа хадгалж үлдсэн дүүргүүдтэй. Йордан голд ойрхон орших бөгөөд Есүс Христийг угаасан гэх газар хүртэл машинаар 45-хан минут яваад хүрдэг тул Христосын шашинтнууд олноороо зочилдог.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Амман дахь Херкулесын сүм
Амман хотын байдал

Амман хотын нутаг нь Шинэ чулуун зэвсгийн үе буюу 9000 жилийн өмнөөс байнгын оршин суугчидтай болж, Эртний Египетийн захиргаанд байхдаа Амун буюу Амэн бурхны нэрээр Аммон хэмээн нэрлэгджээ. Шинэ гэрээнд Аммончуудын амьдардаг хот (Раба буюу Рабат) хэмээх нэрээр бичигдсэн байдаг. Улмаар Жүүд хэлээр Рабат Аммон хэмээн дуудагдах болсон тус хот нь Ассирын эзэнт улс, Персийн эзэнт улс, Македоны эзэнт улсын захиргаанд орж явсан бөгөөд Птолемейн Египетийн хараанд байхдаа Птолемей II-ын Филадельфос (Philadelphos)-аас гаралтай грек хэлний Филадельфи хэмээн нэрлэгдэж байв.

Филадельфи нь МЭӨ 1-р зуунд Ромын эрхшээлд орж, Ромын эзэнт гүрний нөлөөгөөр Христосын шашин нэвтэрчээ. Гэвч олон удаагийн газар хөдлөлтийн улмаас тус хот нь аажмаар мөхсөн байна.

1887 онд Оросын Хаант Улсын дарлалаас зугтан Умард Кавказаас Оттоманы эзэнт гүрний харьяа Сирид дүрвэж ирсэн черкесчууд Филадельфи хотын туурин дээр нутаглаж эхэлснээр Амман хотын шинэ түүх бичигдэж эхэлжээ. 1900 онд Оттоманы эзэнт улсын султанАбдулхамид II нь Дамаскаас Медина хүртэл төмөр зам барих тушаал гаргасан бөгөөд тус төмөр замын нэг өртөө нь Амманд байрлаж, үүнийг дагаад тус хотын хөгжил түргэсчээ. 1921 онд Английн харьяаны шинэ засаг захиргааны нэгж үүсч, Амманыг нийслэлээ болгосон байна.

1946 онд Транс-Йорданы хаант улс бий болж, тусгаар тогтнолоо олмогц нийслэл хот нь болсон хэдий ч тэр үед хүн ам нь дөнгөж 20 мянга орчим байлаа. 1949 онд Израил улсын тусгаар тогтнолоос үүдсэн бүс нутгийн тогтворгүй байдлын дүнд Палестины дүрвэгсэд Йордан голын баруун эргээс Йордан руу цутгаж, Амманы хүн ам эрс өсчээ. 1990-ээд онд Палестин, Ирак зэрэг улсуудаас дүрвэгсэд, шилжин суурьшигчид төвлөрч, Амман хот нь баруун тийш хурдацтайгаар тэлж буй. Үүний улмаас хотын усан хангамж хүрэлцээгүй болж эхэлж байгаа.

Палестины Чөлөөлөх Байгууллага (PLO)-ын төв нь 1970 онд гарсан Йорданы иргэний дайны улмаас Ливан руу хөөгдөх хүртлээ Амманд байсан юм.

Газарзүй[засварлах | кодоор засварлах]

Амман хот нь Йорданы баруун хойд хэсэгт, дов толгод ихтэй бүс нутагт оршино. Анх тус хот нь долоон толгой дээр байгуулагдсан боловч өдгөө ойр орчмын 19 толгой хүртэл газар нутгаа тэлжээ.

Цаг уур[засварлах | кодоор засварлах]

Амман
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
63
 
12
4
 
 
62
 
14
4
 
 
43
 
17
6
 
 
14
 
23
10
 
 
3.3
 
28
14
 
 
0
 
31
17
 
 
0
 
32
19
 
 
0
 
32
19
 
 
0.3
 
31
17
 
 
6.6
 
27
14
 
 
28
 
20
9
 
 
49
 
14
5
Температур °CТунадас мм
Эх сурвалж: WMO
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Амман
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 12.3 13.7 17.2 22.6 27.8 30.8 32.0 32.4 30.7 27.1 20.4 14.4 Ø 23.5
Мин. Температур (°C) 3.6 4.2 6.1 9.5 13.5 16.6 18.5 18.6 16.6 13.8 9.3 5.2 Ø 11.3
Тунадас (мм) 63.4 61.7 43.1 13.7 3.3 0.0 0.0 0.0 0.3 6.6 28.0 49.2 Σ 269.3
Бороотой өдөр (d) 11.0 10.9 8.0 4.0 1.6 0.1 0.0 0.0 0.1 2.3 5.3 8.4 Σ 51.7
Т
е
м
п
е
р
а
т
у
р
12.3
3.6
13.7
4.2
17.2
6.1
22.6
9.5
27.8
13.5
30.8
16.6
32.0
18.5
32.4
18.6
30.7
16.6
27.1
13.8
20.4
9.3
14.4
5.2
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
63.4
61.7
43.1
13.7
3.3
0.0
0.0
0.0
0.3
6.6
28.0
49.2
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: WMO

Зам тээвэр[засварлах | кодоор засварлах]

Амманы хуучин хот

Амман хотын тэнгэрт гарах гарц нь хотын төвөөс өмнө зүгт машинаар 30 орчим минутын зайд байх Күйн Ареа олон улсын нисэх онгоцны буудал болно.

Газрын тээврийн хувьд, Йорданы бусад хотууд болон хөрш улсуудын хотууд руу автобус тогтмол явдаг. Ирак зэрэг хөрш орнууд руу таксигаар ч явах боломжтой. Оттоманы эзэнт улсын үед баригдсан төмөр замаас Дамаск-Амманы хоорондох хэсэг нь одоо ажилладаг ч долоо хоногт хэдхэн цуваа явдаг.

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Амман – Викимедиа дуу дүрсний сан