Фредерик Шопен

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Фредерик Шопен (франц.Frédéric François Chopin), (польш Fryderyk Franciszek Chopin), 1810 оны 2 сарын 22д эсвэл 3 сарын 1д Польшийн Варшав хотын ойролцоо нэгэн хотод төрж 1849 оны 10 сарын 27д Парисд өөд болсон тэрээр XIX зууны хамгийн нэртэй төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын хөгжмийн зохиолч юм.

Польшийн хөгжмийн алдарт зохиолч Фридерик Шопены эцэг эх нь хоёулаа хөгжимд авьяаслаг хүмүүс байжээ. Шопен бүр багаасаа төгөлдөр хуур тоглож сурчээ. Анхныхаа багш Адальберт Живни гэдэг чех хүний ачаар жаал хүү улам сайн суралцаж, 7 насандаа полонез буюу эрхэмсэг аят төгөлдөр хуурын анхны бүтээлээ туурвижээ.

1829 онд Варшавын Хөгжмийн дээд сургуулийг амжилттай төгсөхөд шалгалтын хуудсан дээр “Фридерик Шопен бол хөгжмийн суу билэгтэн” гэж нэг багш нь цохон тэмдэглэсэн байв. Энэ үед Шопен төгөлдөр хуур, найрал хөгжмийн 2 концертоо бичсэн байжээ. Уг бүтээлд польш ардын аялгуу эх булаг болж өгчээ. Тэр жилүүдэд суут хөгжимчин Иоганн Себастьян Бах, Вольфганг Амадей Моцарт, Людвиг ван Бетховений сонгодог хөгжмөөс шамдан суралцаж, өөрийн үеийн хөгжмийн зохиолчид, тухайлбал их хийлч Паганиниас үлгэр дуурайл авч байжээ. 20 настайдаа Ф. Шопен өөрийн концертыг тоглон, дараа нь Парист очин суурьшин, амьдралынхаа тэн хагасыг тэнд өнгөрөөжээ. Ф. Шопен Парист байхдаа Лист, Берлиоз зэрэг хөгжимчид, зураач Э. Делакруа, яруу найрагч зохиолчид Адам Мицкевич, Генрих Гейне, Оноре де Бальзак, Жорж Санд нартай дотно танилцаж нөхөрлөжэ

Баллад, скерц, төгөлдөр хуурын сонат зэрэг түүний урын санд онцгой суурь эзлэх бусад шилдэг бүтээлээ энд туурвисан байна.

Хүнд өвчинд нэрвэгдсэн Ф. Шопен Англид 2 дахин очиж эмчлүүлсэн боловч засал авалгүй 39-тэйдээ нас баржээ. Түүнийг төрсөн нутгийнх нь шорооны хамт Парисын Пьер Лашезд оршуулж, сэрүүн ахуйдаа хүсэж байснаар хожим Эх оронд нь зүрхийг нь хүргүүлэн Варшавын хутагт загалмайн сүмд байрлуулжээ. Польшийн хөгжмийн агуу их зохиолчийн амьдрал ид насандаа ийнхүү дууссан боловч тэрээр уран бүтээлийн гандашгүй арвин өвийг хүн төрөлхтөнд үлдээжээ.

Намтар[засварлах]

Франц аав, польш ээжтэй Шопены төрсөн он сарийн талаар хоёр өөр янзын гэрчилгээ байдаг байна. Айлийн 4 хүүхэдтэй түүнд уламжлал ёсоор ээж нь төгөлдөр хуурийн хичээл зааж, тун авяастай тэрээр анх 7 настайдаа анхны хөгжмийн зохиолоо бичиж байжээ. 8 настайдаа полшийн язгууртнуудын баярт уригдан тоглож, 9 настайдаа концертод оролцож байсан, сүүлдээ хагжмийн лицей болон Консерваторыг дүүргэжээ. Вена, Варшав болон Парисд ээлжлэн суурьшдаг байсан тэрээр Полшид Оросийн эзэрхийлэлийн эсрэг тэмцэл гарсаны улмаас 1931 онд тэрээр Парист удаан хугацаагаар амьдрахаар шийдэв.

Төдий нэрд гараагүй Шопен эхэн үедээ концертноос олсон мөнгөөрөө амьдралаа залгуулж байтал нэг танил нь түүнийг Францийн нэгэн язгууртны гэр бүлийн баярт урьсанаар тэрээр язгууртан дээдсийн хүүхдүүдэд төгөлдөр хуурийн хичээл зааж тансаг хангалуун амьдрах боломжтой болж Баллад, скерц, төгөлдөр хуурын сонат зэрэг түүний урын санд онцгой суурь эзлэх бусад шилдэг бүтээлээ энд туурвисан байна. Хүнд өвчинд нэрвэгдсэн Шопен 39-тэйдээ өөрийн Фарис дахь байрандаа сүрье өвчний улмаас 1849 оны 10 сарын 27д нас баржээ. Түүнийг төрсөн нутгийнх нь шорооны хамт Парисын Пьер Лашезд оршуулж, амьд сэрүүн ахуйдаа хүсэж байснаар хожим эх оронд нь зүрхийг нь хүргүүлэн Варшавын хутагт загалмайн сүмд байрлуулжээ. Түүний оршуулган дээр өөрийнх нь бичсэн Төгөлдөр хуурийн II.Сонат эгшиглэж байв. Польшийн хөгжмийн агуу их зохиолчийн амьдрал ид насандаа ийнхүү дууссан боловч тэрээр уран бүтээлийн гандашгүй арвин өвийг хүн төрөлхтөнд үлдээжээ.