Лук

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Лук ном (гре. Τὸ κατὰ Λουκᾶν εὐαγγέλιον, То ката Лоукан евангэлион) нь сайн мэдээний дөрвөн номын нэг бөгөөд МЭ 60-63 оны үед бичигдсэн. Дэлгэрэнгүй бичигдсэн 24 бүлэгтэй. Бичигч нь Христэд итгэгч Лук бөгөөд тэрээр Теофил гэгч хүнд бичсэн захидалын эхнийх нь юм (удаах нь Үйлс ном болно). Лук нь иудей бус харь үндэстэний итгэгч байсан ба тэрээр эмч хүн байсан. Лукийн бичсэн сайн мэдээнээс харахад тэрээр өндөр боловсролтой, чадварлаг зохиолч, ажигч гярхай түүхч байсан гэдгийг харж болно. Матай иудей итгэгчидэд зориулж сайн мэдээгээ бичсэн, Марк Ром дахь чуулганд зориулан хураангуй сайн мэдээ бичсэн бол Лук Грек хэлтэй харь үндэстэний итгэгчидэд зориулж, дэс дараатай, дэлгэрэнгүй сайн мэдээг бичхийг зорьсон юм.