Мехико

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мехико
Ciudad de México
Мексик хот
Хоч нэр: "Ciudad de los Palacios (Орднуудын хот)"

Мехико-н байршил
Мексик дахь байршил

Солбицол: 19°24′N 99°7′W
Улс Flag of Mexico.svg Мексик
Төрөл Холбооны тойрог
Түүх  
Байгуулагдсан ~1325 оны 3 сарын 18
(Теночтитлан нэрээр)
Шинэ Испанийн хот 1524
Холбооны тойрог 1824
Засаглал  
 - Засгийн газрын дарга Марсело Эбрард
Газар нутаг  
 - Нийт 1,4991 км²
Өндөр 2,240 м
Хүн ам  
 - Нийт (2006) 8,720,916
 - Нягтрал 5,741/км²
 - Хүй дүүргийн хамт 19,231,829
Цагийн бүс UTC-6
 - Зун   UTC-5
1Холбооны тойргийн газар нутаг, умардын хотын бус нутгыг оролцуулсан
Цахим сүлжээ: www.df.gob.mx

Мехико (исп. Ciudad de México, México, D.F. эсвэл México) нь Мексикийн нийслэл юм. Улсынхаа эдийн засаг, аж үйлдвэр, соёл урлагийн төв бөгөөд 2005 оны байдлаар 8,720,916 хүн амтайгаараа хамгийн их хүн амтай хот нь юм. Их Мехико хот (Zona Metropolitana del Valle de México) нь холбооны болон улсын засгийн газруудын өгсөн тодорхойлолтоор Мексик мужийн хөрш зэргэлдээ 58 хот болон Хидалго мужийн нэг хотыг өөртөө багтаадаг. 2006 оны байдлаар Их Мехико хот нь 19.2 сая хүн амтай байсан бөгөөд энэ нь дэлхийн баруун тал бөмбөрцөгийн нэг дэхь, дэлхийд хоёр дахь том метрополи газар нутаг болно. 2005 оны байдлаар дэлхийн хотууд дотор ҮНБ-ээрээ наймд жагсагджээ. Мехико нь Сао Паулотай хамт Латин Америкийн хоёр Бета дэлхийн хотын нэг нь юм.

Мехико хот нь мөн Мексикийн Холбооны тойрог (исп. Distrito Federal, D.F.) юм. Холбооны тойрог болон Мехико нь нэг ижил байгууллаар удирдуулдаг бөгөөд Үндсэн хуулинд нь нэг ижил болохыг заасан байдаг. Гэвч анх Холбооны тойрог 1824 онд байгуулагдахад ийм байгаагүй байсан бөгөөд Мехико нь тойргийг бүрдүүлэгч хотуудын нэг байжээ. Мехико хөгжиж бусад хотуудаа залгиж, 1928 онд албан ёсоор бусад хотуудыг үгүй болгосны дараа 1993 онд албан ёсоор Мехико болон Холбооны тойргийг нэг хэмээн зааж Үндсэн хуулийнхаа 44-р зүйлд өөрчлөлт оруулжээ. Энэхүү зүйлд, Мехико нь холбооны тойрог бөгөөд холбооны хүчнүүдийн төв, Мексик улсын нийслэл хэмээн заагдах болжээ.

Мехико нь Мексик улсын төвд байрлах, Мексикийн хөндийд (мөн Анахуакийн хөндий гэгддэг) д.т.д. 2,240 метр өндөрт оршдог. Анх 1325 онд Ацтекуудаар Текскоко нуурын арал дээр байгуулагдаж байжээ. 1521 оны дайралтаар бараг бүтнээрээ устгагдсан бөгөөд дараа нь Испаний хотын стандартуудын дагуу дахин баригджээ. 1524 онд Мехико хот хэмээн байгуулагдаж (México Tenustitlán), 1585 онд Ciudad de México нэртэй болжээ.

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Мехико хот