Бүгд Найрамдах Хятад Ард Улс
- Хятад гэсэн үгээр энэ хуудсанд холбогдлоо. Адил нэрт бусад зүйлсийг Хятад (салаа утга) хуудаснаас сонгоорой.
Бүгд Найрамдах Хятад Ард Улс
хятадаар 中华人民共和国 →
Жунхуа жэньминь гунхэгуо |
||||||
|
||||||
| Төрийн дууллын нэр: хятадаар 义勇军进行曲 «Журамт цэргийн марш» |
||||||
| Нийслэл | Бээжин (18.8 сая) | |||||
| Ихийн их хот | Шанхай (22.3 сая) | |||||
| Албан хэл | Хятад хэл | |||||
|---|---|---|---|---|---|---|
| Албан үсэг | Хялбар ханз | |||||
| Ард түмэн (2010 он) |
91.65% - Хятад үндэстэн 8.35% - бус ард түмэн (бүрэн жагсаалт →) |
|||||
| Цуг хэлэгдэх нь | Хятадынхан | |||||
| Төр засаг | Эв хамт дэглэм, нэгдмэл байгууламж, нэг нам, бүгд найрамдах засагтай |
|||||
| - | Намын ЕНБД | Ши Жинпин | ||||
| - | Улсын дарга | Ху Жинтао | ||||
| - | АТИХ-ын дарга | У Бангуо | ||||
| Улсын хурал | «Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал» |
|||||
| Түүх | ||||||
| - | НТӨ 221 он | Хятадын нэгдсэн Чинь улс | ||||
| - | 1912-01-01 | ДИУ байгуулагдав | ||||
| - | 1949-10-01 | БНХАУ тунхаглагдсан | ||||
| Дэвсгэр газар | ||||||
| - | Бүхэлдээ | 9,640,821 км2 (3) | ||||
| - | Гадаргын ус (%) | 2.8 | ||||
| Хүн ам | ||||||
| - | Тооллого (2010) | 1,339,724,852 хүн[1] (1) | ||||
| - | Нягт сийрэг | 139.6 хүн/км2 | ||||
| ДНБ (ХАЧТ) | 2011 оны тооцоо | |||||
| - | Бүгд | $11.299 их наяд[2] (2) | ||||
| - | Нэг хүнд | $8,382[2] (91) | ||||
| ДНБ (Нэрлэсэн) | 2011 оны тооцоо | |||||
| - | Бүгд | $7.298 их наяд[2] (2) | ||||
| - | Нэг хүнд | $5,413[2] (90) | ||||
| ОТББИ (2007) | 41.5[3] | |||||
| ХХИ (2011) | ▲ 0.687[4] (дундаж) (101) | |||||
| Мөнгөний нэгж | БНХАУ-ын юань (¥) (CNY) | |||||
| Цагийн бүс | Хятадын цаг (НЗНЦ+8) | |||||
| Домэйн нэр | .cn, хоёр ханзаар .中国, .中國 | |||||
| Утасны томьёо | +86 | |||||
Албан ёсоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс (хя. 中華人民共和國 Жунхуа Ренмин Гүнхегуо, товч. БНХАУ), энгийнээр Хятад улс (хя. 中国 Жунгуо, «дундад улс», товч. Хятад) гэж нэрлэгддэг улс нь — зүүн Азид байрлах дэлхийн хамгийн ихээр хүн суурьшсан буюу 1.34 тэрбум хүнтэй, гурав дахь том газар нутагтай улс юм. Хойд Солонгос, Орос, Монгол, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Бутан, Мьянмар, Лаос, Вьетнам улсуудтай газраар, Япон, Өмнөд Солонгос, Тайвань улсуудтай далайгаар хиллэдэг.
Хятад нь нэг намын тогтолцоотой (Хятадын Эв Хамт Намаар жолоодогддог), эдийн засгийн нийгэм журамаас зах зээлийн журам руу аажим шилжиж буй ДНБ-ын хэмжээгээр дэлхийн хоёр дахь том эдийн засагтай гэгдэх орон юм. Засаг захиргааны хуваариар 22 муж, 5 өөртөө засах орон, төвөөс захирах 4 хот (Бээжин, Тянжин, Шанхай, Чуньчинь), 2 онцгой эрхт нутгаас (Хонг Конг, Макао) бүрддэг. НҮБ-ийн гишүүн бус Тайванийг өөрийн 23 дахь муж хэмээн үздэг. Нийслэл нь Бээжин, хамгийн том хот нь Шанхай.
Угсаатны бүтцээр, 91.5%-ийг эзлэх Хятад үндэстнээс гадна Жуан, Уйгур, Монгол, Төвөд, Хуэй, Мяо, И, Тужя, Манж тэргүүтэй ялган таних 55 угсаатныг багтаадаг.
Агуулга |
Нэр [засварлах]
Хятад хэлээр улсын нэр 中国 (Жунгүо) нь "Дундад улс" гэсэн утгатай. Жун ("дундад") гэдэг нь Нанхиад үндэстний өөрсдийгөө соёл иргэншлийн төв гэж үзэх эртний дэвэргэн уламжлалаас эхтэй. Манж Чин улсын дараагаар байгуулагдсан бүгд найрамдах улсыг Монголчууд Дундад Иргэн Улс (1911-1945) хэмээн нэрлэдэг байв. Гүо ("улс") гэдэг нь улсын олон үндэстнийг нэрлэхийн тулд Сүн Ят-Сений сэргээн хэрэглэсэн хуучны хэллэг болно.Одоо цагт мөн дундад улс хэмээх нэршилийг монголчуудаар хэрэглүүлэхийг ихэд хичээдэг бөгөөд өвөрмонголчуудын дунд тэгж ярьж бичдэг.
Хятад буюу Хань үндэстнийг Монголчууд Нанхиад гэж нэрлэж байсныг Монголын Нууц Товчоо мэдээлдэг. Хятад гэдэг нэрийг Монголчууд Дундад Зууны үеийн өвөг Монгол хэлтэн Хятан үндэстнийг нэрийддэг байгаад хожмоо хятан үндэстэн нангиадад ууссаны дараа тэр зүгийн улсуудыг монгол хэлнээ хятад хэмээх болжээ. Өнөөгийн Бээжинд нийслэлээ хийж байсан зүрчидийн байгуулсан алтан улс нь нангиад нараас хэл соёл өөр үндэстэн байжээ. Тодруулбал зүрчид хэл нь алтай язгуурын манж тунгус хэлний нэгэн салбар хэл юм.
Түүх [засварлах]
БНХАУ байгуулагдахаас өмнөх үе [засварлах]
3000 гаруй жилийн түүхтэй хятад үндэстний түүхийн туршид олон улс гүрэн оршин тогтнож байлаа. Монголчууд1279 онд бүх хятадыг нэгтгэн Юань улс байгуулан 1368 он хүртэл захирч байв Мин улс 1644 онд унаж, манжуудын эрхшээлд орон Чин гүрэн гэгдэх болсон нь Хятадын нутаг дээрх сүүлчийн эзэнт улс байлаа. Мөнхүү Чин гүрэн нь Хар тамхины дайнд (1840-1842) Англид ялагдсанаар Хятадын эргүүдийг өрнөдийнхөн эзэмшиж эхэлсэн бөгөөд үүний эсрэг тэмцэл улс орны өнцөг булан бүрт болж байлаа. Эцэст нь 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгал Манж Чин гүрнийг мөхөөж, 1912 онд Хятад Улсыг тунхаглажээ. Гэвч цэргийн эрхтнүүдийн хоорондын зөрчил болон Төвд зэрэг улсыг эзлэн түрэмгийлэх бодлого нь хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан гэх мэт шалтааны улмаас нэгдсэн засаг үгүй болов.[5] Ийнхүү олон жил үргэлжилсэн иргэний дайны эцэст Хятадын Коммунист Нам ялж, 1949 онд БНХАУ байгуулагдсан түүхтэй.
БНХАУ-ын үе [засварлах]
БНХАУ-ын түүхийг тухайн үед удирдаж байсан хүний нь нэрээр Мао Зэдуний үе (1949-1978) болон Дэнь Сяопиний үе (1978-) гэж 2 хуваах нь бий.
Мао Зэдуний үед БНХАУ нь социалист системд хамрагдан, Их үсрэлтийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн боловч амжилтад хүрээгүй юм. Үүний улмаас Соёлын хувьсгал гарч, "хувьсгалын эсэргүү" гэгдсэн хүмүүсийг олноор нь хороож, улс орон даяар айдас хүйдэс ноёлсон жилүүд ирсэн юм. Мао Зэдунь нас барахтай зэрэгцэн уг хувьсгал ч намжиж, Маог Хуа Гуофенг залгамжилсан боловч удалгүй төрийн эрх Дэнь Сяопиньд шилжжээ.
Дэнь Сяопиний үед БНХАУ нь Коммунист Нам хэмээх ганц намын системээ хадгалж үлдсэн боловч эдийн засгаа зах зээлийн системд шилжүүлэх алхмууд хийгдэж, БНХАУ нь орчин үетэй хөл нийлүүлэн алхах болжээ. Энэ хугацаанд хүнд хөнгөн үйлдвэрүүд хөгжин, "Дэлхийн үйлдвэр" хэмээн нэрлэгдэх болтлоо эдийн засаг нь өссөн юм. Гэвч улс төрийн хувьд чөлөөт бус байдал үргэлжилсээр байгаа бөгөөд 1989 оны Тянь Ань Миний хэрэг болон 2005 оны Салан тусгаарлахын эсрэг хууль зэрэг нь БНХАУ-ын "Нэг Хятад, Нэг Улс" бодлогын илрэл юм.
Улс төр [засварлах]
Хууль батлах байгууллага нь Бүх Ардын Төлөөлөгчдийн Хурал, гүйцэтгэх засаглалын дээд байгууллага нь Төрийн зөвлөл болно. Гэвч төрийн дээд эрх мэдэл "Нам"-д төвлөрөх бөгөөд ХКН-ын тэргүүлэгчид улс орныг удирддаг гэхэд болно.
1997 онд Англиас буцааж авсан Хонконг болон 1999 онд Португалаас буцааж авсан Макао нь "Нэг улс, хоёр систем" гэж нэрлэгдэхүйц өргөн хэмжээтэй өөртөө засах эрхтэй.
Хүн амын хэт өсөлт [засварлах]
БНХАУ байгуулагдсанаас хойш Хятадын хүн ам хурдацтайгаар өссөний улмаас Засгийн газраас 1979 онд Нэг хүүхдийн бодлого хэрэгжүүлж, төрөлтийг хязгаарлах болсон. Үүний үр дүнд төрөлтийг хязгаарлаж, хүн амын өсөлтийг бууруулж чадсан боловч иргэншилгүй хүүхдүүд болон хүүхдийн наймаа газар авсан ажээ. ЭЭ
Засаг захиргааны хуваарь [засварлах]
БНХАУ-ын газар нутаг том, хүн ам олон учраас ч тэр үү нутгийн хуваарь нь ойлгоход амаргүй олон шат, төрөлтэй зохиогджээ.
Монгол хэлнээ өнөө цагийн хуваарийг нь муж, аймаг, хошуу, сум, гацааны түвшин гэх юм уу эсвэл дэс тоогоор нэгдүгээр, хоёрдугаар,..., тавдугаар түвшин гэж дараалуулан ойлгох нь дээр биз ээ. Хятад хэлний 级 (Jí, зарим хэлээр level, уровень гэж орчуулагдаж байгаа) ханзын утгыг энд «түвшин» гэж үзлээ. Гэхдээ нөхцлөөсөө хамаарч «шат», «зэрэг», «зиндаа», «эн», «тэнцүү» г.м ойролцоо утгат үгээр орлуулагдаж ч болох юм.
Өдгөө нэгдүгээр (мужийн) түвшинд 22 муж (省 shěng, Тайванийг оруулвал 23), 5 өөртөө засах орон (自治区 zìzhìqū), 4 улсын хот (эсвэл шууд харьяа хот - 直辖市 zhíxiáshì), 2 онцгой захиргааны орон (特别行政区 tèbié xíngzhèngqū, qū - «нутаг») гэж зүйлчлэгдэх нэр бүхий 33 засаг захиргааны нэгж (Тайваньтай 34) байна.
Тайвань бол БНХАУ-аас тусгаарласан, БНХАУ-ын чангаалтаас болж заримдаг эрхтэй байдаг орон юм. Үүнээс гадна арваад жилийн өмнө л Хятадын мэдэлд шилжсэн Хонкон, Макао хоёр ОЗО энэ түвшинд бусдаас илүү өөртөө засаглах эрх эдэлж байна.
Хоёрдугаар (аймгийн) түвшинд 2009 оноор таслан үзвэл 19 тойрог (орос. округ-аас авав; 地区 dìqū), 283 тойргийн энтэй хот (地级市 dìjíshì), 30 өөртөө засах тойрог (автономный округ-аас авав; 自治州 zìzhìzhōu), 3 аймаг (盟 méng), бүгд 333 нэгж байна.
Дээрх тооцооны дүнг цааш бичвэл гуравдугаар (хошууны) түвшинд 2,858 нэгж, дөрөвдүгээр (сумын түвшинд) 40,859 нэгж байна гэж тоологдсон бол тавдугаар (гацааны) түвшинд баттай тоог гаргахад төвөгтэй ч 7 бум гаран нэгж байдаг бололтой.
Газарзүйн тогтоц [засварлах]
Хятад улс дэлхийн бөмбөрцөгийн зүүн тал, Европ Азийн эх газрын зүүн хэсэг, Номхон далайн баруун эрэгт оршдог. Хятадын хуурай газрын нийт талбай ойролцоогоор 9 сая 600 мянган хавтагай дөрвөлжин километр, Ази тивийн нийт талбайн 21.9%-г эзэлдэг. Азийн хамгийн том орон юм. Дэлхийн 180 гаруй орны дотор Хятадын хуурай газрын талбай Орос, Канадын дараа орж дэлхийд 3-р байр эзэлдэг.
Хятадын хуурай газрын хил 22 мянга гаруй километр бөгөөд, 15 оронтой хил нийлж байна. Зүүн талаараа БНАСАУ-тай хиллэж, өмнө талаараа Вьетнам, Лаос, Мьянмартай хөршилж, баруун өмнө болон баруун биеэрээ Энэтхэг, Бутан, Балба, Пакистан, Афганистантай хил нийлж, зүүн хойт хэсэг болон баруун хойт хэсэгтээ Орос, Тажикистан, Кыргызстан, Казахстантай хиллэдэг бөгөөд, хойт талаараа Монгол Улстай хиллэж байна.
Хятадын эх газрын тэнгисийн эрэг нийт 18 мянга гаруй километр урт, хойт талаас Ялужян мөрний цутгалангаас урагшаа Бей Лүнхе голын цутгаланд хүрч, Япон, Филиппин, Малайз, Бруней, Индонез зэрэг оронтой тэнгисээр алслагдаж байдаг.
Хятадын нутаг дэвсгэрийн хамгийн хойт үзүүр нь хойт өргөргийн 53.31 градус хавийн Мүө Хе сууринаас хойших Хэй Лунжян мөрний гол усан замын төв шугамд хүрч, хамгийн өмнөт цэг нь хойт өргөргийн 4.15 градус хавийн Наньсагийн уртрагийн Зен Му Аншад байдаг. Өмнөт хойт хоёр зах нь хоорондоо 50 градусын зөрөөтэй. 5500 гаруй километрын зайтай. Хойт хэсэг Хей Лун Жян муж цас мөсөөр хучигдаад байхад өмнөт хэсгийн өмнөт тэнгисийн арлууд мөнх халуун зунаараа байдаг. Хятадын нутаг дэвсгэрийн хамгийн баруун зах нь зүүн уртрагийн 73.40 градус хавийн Памирын өндөрлөгийн Узбекийн уулын аманд байхад, хамгийн зүүн зах нь зүүн уртрагийн 135 градус хавийн Фу Юань шенд Yссүри мөрөн болон Хэй Лун Жян мөрний гол усан замын уулзвар дээр байдаг.
Хятад улс өргөн уудам хуурай газартайгаас гадна мөн маш их тэнгисийн усан хилтэй юм. Хойт талаасаа Бохайн тэнгис, Шар тэнгис, Дорнод Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис гээд дөрвөн тэнгис нийлж, Хятадын эх газрыг зүүн хойт талаас нь баруун өмнө тал хүртэл дугуйлан хүрээлж байдаг бөгөөд нийт талбай нь 4 сая 900 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд, Хятадын хуурай газрын талбайн бараг тал хагастай тэнцдэг. Хятад улс бол уул ихтэй орон, нутаг дэвсгэрийн нийт талбайн 33% гаруй нь уул, 26% нь өндөрлөг, 9.9% нь доворхог нутаг, 18.8% нь хотгор газар, 12% нь тал газар юм.
Уул нуруу [засварлах]
Хятадын уул нуруунд Тэнгэр уул, Ишань уул, Яньшан уул, Да Бешань уулны нуруу, Наньлингийн нуруу, Их Хянганы даваа, Тайханшань уул, У шань уул, Шюе феншань уулны нуруу, Алтайн нуруу, Чи Леншань уулны нурууд, Алашань уул, Лиү Паньшань уулны нурууд болон Гималайн нуруу зэрэг байдаг. Yүнээс гадна, Хятадын 5 хайрхан гэж байдаг. Энэ нь тухайлбал зүүн хайрхан Тайшань уул, өмнөт хайрхан Хен шань уул, баруун хайрхан Хуашань уул, хойт хайрхан Хэйшань уул, төв хайрхан Суншань уул болно. Хятадын өндөрлөгүүд дотор Хөхнуур Төвөдийн өндөрлөг хамгаас нэртэй. Далайн төвшнөөс дунджаар 4000 гаруй метрт өргөгдсөн энэ өндөрлөгийн талбай 2 сая 500 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд, Хятадын нутаг дэвсгэрийн бараг 1/4 хувийг эзэлдэг. Хөхнуур Төвдийн өндөрлөгөөс гадна Өвөр Монголын өндөрлөг, Шар Хөрст өндөрлөг, Юньнань Гүйжеүгийн өндөрлөгүүд байдаг.
Гол мөрөн [засварлах]
Хятад улс бол мөн гол мөрөн ихтэй орон, Хятадын гол мөрнүүдийн уртыг нийлүүлэн бодвол 430 мянган километрт хүрч, дэлхийн бөмбөрцөгийг арваад ороож хүрдэг. Хятадын гол мөрнүүд дотор Хөхмөрөн, Хатан гол хамгаас нэртэй. Хөхмөрөн бол дэлхийн 3-дахь том мөрөн, нийт 6380 гаруй километр урт, Хөхмөрний сав газар эд уурсаар элбэг дэлбэг, усны хүчний нөөц нь Хятадын усны нөөцийн 40%-г эзэлдэг бөгөөд сав газарт нь 20-оод сая га тариан талбай, 300 гаруй сая хүн ам суурьшин амьдардаг Хятадын хөдөө аж ахуйн чухал нутаг болно. Хятадын 2-дахь том гол Хатан голын сав газар бол Хятадын үндэстнүүдийн өлгий юм. Хөхнуур мужийн Баян хар уулнаас эх авсан энэ голын нийт урт нь 5464 километр, Хөхнуур, Сичуан, Ганьсү, Ниншя, Өвөр Монгол, Шаньши, Шэньши, Хенань, Шаньдун зэрэг 9 муж өөртөө засах районаар урсан өнгөрч Бүөхай тэнгист цутгадаг. Хөхмөрөн, Хатан голоос гадна Хятадад бас дэлхийн хамгийн урт суваг болох Бээжин-Ханжеүгийн суваг байдаг. Бээжин-Ханжеүгийн суваг бол Хятадын эртний усан аж ахуйн аврага их барилга болно. Бүр эрт манай тооллын 605-604 оны Сүй Янди хааны үед татсан юм. Энэ суваг Лөүянгаар төв болгож, хойшоо Бээжин, өмөншөө Ханжеү хүрч, 1794 килoметр үргэлжилдэг. Бээжин, Тенжин, Хебей, Шаньдун, Жянсү, Жежян зэрэг муж хотоор урсан өнгөрч, Хайхе гол, Хуайхе гол, Хөхмөрөн, Чен Тан Жян мөрний 5 их гол мөрний системийг холбож байдаг. Одоо энэ суваг Хятадын өмнөт нутгийн усыг хойт нутагт татах барилгын зүүн талын шугамын гол шугам болоод байна.
Цөл [засварлах]
Соёл [засварлах]
Дэлхийн өв [засварлах]
Хятадын нутагт НЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өв 22, байгалийн өв 4, нийлмэл өв 4 бий.
рол
Иш үндэс [засварлах]
- ↑ Communiqué of the National Bureau of Statistics of People's Republic of China on Major Figures of the 2010 Population Census. Stats.gov.cn. 1 November 2011-д хандсан.
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 China. International Monetary Fund. 2012-04-18-д хандсан.
- ↑ АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээлэл [Gini rankings]
- ↑ Human Development Report 2011. United Nations (2011). 5 November 2011-д хандсан.
- ↑ Кузьмин С.Л. Нууц Түвд орон. Тусгаар тогтнол ба эзэгнэлийн түүх. 2011. Улаанбаатар
Гадаад холбоос [засварлах]
| Commons: 中国 - зураг, дуу, бусад юмс |
| Азийн орнууд |
|---|
| Азербайжан1 · АНЭУ · Армен · Афганистан · Балба · Бангладеш · Бахрейн · Бруней · Бутан · Вьетнам · Гүрж1 · Египет2 · Дорно Тимор3 · Израйль · Индонез3 · Йордан · Ирак · Иран · Йемен · Казахстан1 · Камбож · Катар · Кипр · Кыргызстан · Кувейт · Лаос · Ливан · Малайз · Мальдив · Монгол · Мьянмар · Оман · Орос1 · Узбекистан · Пакистан · Саудын Араб · Сингапур · Сири · Хойд Солонгос · Өмнөд Солонгос · Тажикистан · Тайвань4 · Тайланд · Туркменистан · Турк1 · Филиппин · Хятад · Шри Ланка · Энэтхэг · Япон |
| 1 Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь Европт оршдог. 2 Нутаг дэвсгэр ихэнх хэсэг нь Африкт оршдог. 3 Нутаг дэвсгэр нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн нь Далайн орнуудад оршдог. 4 Бүгд Найрамдах Хятад Улс буюу Тайвань нь НҮБ-ийн гишүүн бус. |

