Ниншя - Хотонгийн өөртөө засах орон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ниншя - Хотонгийн өөртөө засах орон
—  өөртөө засах орон  —
 • хятад ханз 宁夏回族自治区
 • латин галиг Níngxià Huízú Zìzhìqū
 • англиар Ningxia Hui Autonomous Region
Хятад орон дахь Ниншя орон
Улс орон Flag of the People's Republic of China.svg Хятад (БНХАУ)
Муж, орон Ниншя - Хотонгийн ӨЗО
Аймаг, тойрог Аймгийн энтэй нэр бүхий 5 хот
Хошуу, шянь Нэр бүхий 21 нутаг
Сум, шян Нэр бүхий 219 нутаг
Орны төв Иньчуань
Газар нутаг 66,461 км²
Хүн ам (тоол.) 2010 онд 6,176,900 хүн
Нягт сийрэг 89.1 хүн/км²
Ард түмэн 62% - хятад, 34% - хотон
Нутгийн олон Ниншягийнхан
1958 он НХӨЗО үүсэн байгуулагдсан
Цагийн бүс НЗНЦ+8
Цахим газар nx.gov.cn (хятадаар)

Ниншя - Хотонгийн өөртөө засах орон (НХӨЗО; хятадаар 宁夏回族自治区 - níngxià huízú zìzhìqū) буюу товчоор Ниншя (宁夏 - níngxià; англиар Ningxia) — 1954 онд Ганьсү мужид нэгтгэгдсэний дараа 1958 онд буцаад салж, Хотон үндэстэнг өргөн байгуулагдсан, БНХАУ-ын харъяат өөртөө засах орон. Дорнод Шэньси, өмнө болон өрнөд Ганьсү, умард Өвөр Монгол гэх гурван нутгаар хүрээлүүлж, Хятад орны төв-умар хэсгийн харьцангуй жижиг буюу 66,461 км² газрыг эзлээд 2010 оны тооллогоор 6,301,350 хүнийг тээн оршиж байна. Ниншя бол Хятадын өөр муж, ородтой харьцуулахад хүн ам сийрэг суурьшсан, Хуанту өндөрлөг, Хатан гол (Шар мөрөн), Цагаан хэрэмээр хүрээлэгдэн, олон зуун жилийн турш тариа тариалж ирсэн газар юм.

Засаг захиргааны хуваарь[засварлах]

Газрын зураг # Хотын нэр хятадаар англиар Хүн ам (2010))
Ningxia prf map.png
— аймгийн энтэй хот —
1 Иньчуань 银川市 Yinchuan 1,993,088
2 Шизуйшань 石嘴山市 Shizuishan 725,482
3 Ужун 吴忠市 Wuzhong 1,273,792
4 Жунвэй 中卫市 Zhongwei 1,080,832
5 Гуюань 固原市 Guyuan 1,228,156

Зураг[засварлах]