Англи хэл

(Англиар-с чиглүүлэгдэв)
Англи хэл
Өөрийн нэрEnglish language; English
ТархалтИх Британи, Америкийн Нэгдсэн Улс, Энэтхэг, Австрали,
Канад, Ирланд, Шинэ Зеланд, Филиппин г.м дэлхий даяар
Төрөлх хэлтний тооТөрөлх: 380 сая [1],
Хоёрдогч: 250 сая[1]-1.8 тэрбум Иш татахад гарсан алдаа: Closing </ref> missing for <ref> tag,
Хоёрдогч: 250 сая[1]-1.8 тэрбум Иш татахад гарсан алдаа: Closing </ref> missing for <ref> tag-1.8 тэрбум [2]
Хэлний ангилал
Энэтхэг-Европ
  • Герман
    • Баруун Герман
      • Англи-Фриз
        • Англи
          • Англи хэл
Бичиг үсэгЛатин үсэг (Англи хувилбар)
Албан ёсны хэрэглээ
Улс Их Британи,  АНУ,
АвстралиАвстрали Австрали гэх мэтээр 54 улс
Олон улсын байгууллага:
НҮБ
Европын Холбоо
Британийн Нөхөрлөл
Орон нутаг Хонконг (БНХАУ)
Томьёолбор
ISO 639-1en
ISO 639-2eng
ISO 639-3eng
Англи хэл тархалтын бүдүүвч зураг:
  Албан ёсны, үндэсний, хүн амын төрөлх хэл болдог улс
  Гол биш боловч албан ёсны хэл нь болдог улс

Англи хэл (English эсвэл the English language) нь Англид үүссэн, Энэтхэг-Европ хэлний аймгийн Роман-Германы хэлнээс салбарлаж үүссэн гэж хэлний шинжлэх ухаан үздэг. Энэ нь Их Британийн колоничлолын бодлогын үр дагавраар өнөөдөр дэлхийн хамгийн түгээмэл хэлнүүдийн нэг болоод байгаа бөгөөд Нэгдсэн Вант Улс, Америкийн Нэгдсэн Улс, Канад, Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Карибын орнуудад албан ёсны хэл гэж ашиглаж байна. Дэлхий дээр 340 сая хүн англи хэлийг төрөлх хэлээ гэж үздэг. Харин хоёрдогч хэлээр эзэмшсэн хүмүүсийн тоо нь 1 гаруй тэрбум байдаг гэсэн судалгаа бий. Орчин цагийн англи хэл нь эртний англи буюу англо-саксон хэлний нэгэн аялга байдлаар үүсч, 5 дугаар зууны үед Британид нэвтэрсэн Роман-герман хэлний аялгаар баяжсан хэл ажээ. Түүнчлэн түүхэн хөгжлийн явцад латин болон франц хэлний норманд аялгаар баяжиж ирсэн байна. 1362 онд франц хэлийг халж, англи хэлийг Английн хууль ёсны хэл болгосноор англи хэлний жинхэнэ сэргэлт эхэлж, 14-р зууны Английн утга зохиолын үүсэл, 15-р зууны хэвлэлийн үүсэл, 16-17 зууны Уильям Шекспир, Эдмунд Спэнсэр, Кристофер Марлоуи нарын Англи утга зохиолын суут төлөөлөгчдийн эринг дамжин, хэл зүйч Самуэл Жонсон (1709-1784)-ы зохиосон англи хэлний стандартчилсан дүрэм гарснаар орчин цагийн төгс хэл болж бүрэлдсэн гэж үздэг байна.

Англи хэл нь НҮБ-ын албан ёсны 6 хэлний нэг юм.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 The Triumph of English, The Economist, 20 Dec. 2001
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named wwenglish

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Wikipedia
Wikipedia
Википедиа: Англи хэлээр