Ганьсү

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хятад улсын газрын зурагт Ганьсү

Ганьсү (хя. 甘肃 - gānsù буюу гаан-сү; англ. Gansu) — газар байцын тогтоцоор Төвөдийн өндөрлөг, Хуантү өндөрлөг, Говийн завсар хавчигдаж, улс төрийн хил заагаар Монгол улстай багахан заагаар хиллэж, БНХАУ дотроо ӨМӨЗО, НХӨЗО, ШУӨЗО, Хөхнуур, Сычуань, Шэньси гэх зургаан муж оронтой хаяалан байгаа муж. Мужийн харьяалсан 454,000 км2 (7/33) газарт 25.6 сая (22/33) хүн амьдран сууж байна.

Засаг захиргааны хуваарь[засварлах]

Ганьсү муж тойргийн энтэй 12 хот, өөртөө засах 2 тойрог, бүгд 14 нутагт хуваагдана.

Нутгийн хуваарьт газрын зураг (хүснэгтийн дугаараар)
# Нэр орос ханз
хятадаас латин
Хүн ам (2010)
— тойргийн энтэй хот —
1 Жючуань Цзюцюань 酒泉市- Jiǔquán Shì 1,095,947
2 Цзяюйгуань 嘉峪关市- Jiāyùguān Shì 231,853
3 Чжанъе 张掖市 - Zhāngyè Shì 1,199,515
4 Цзиньчан 金昌市 - Jīnchāng Shì 464,050
5 Увэй 武威市 - Wǔwēi Shì 1,815,054
6 Байинь 白银市 - Báiyín Shì 1,708,751
7 Ланьчжоу 兰州市 - Lánzhōu Shì 3,616,163
10 Динси 定西市 - Dìngxī Shì 2,698,622
11 Луннань 陇南市 - Lǒngnán Shì 2,567,718
12 Тяньшуй 天水市 - Tiānshuǐ Shì 3,262,548
13 Пинлян 平凉市 - Píngliàng Shì 2,068,033
14 Цинъян 庆阳市 - Qìngyáng Shì 2,211,191
— өөртөө засах тойрог —
8 Линься
(Хотонгийн)
临夏回族自治州
Línxià Huízú Zìzhìzhōu
1,946,677
9 Ганьнань
(Төвөдийн)
甘南藏族自治州
Gānnán Zāngzú Zìzhìzhōu
689,132