Төвөд үндэстэн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Төв-үн мб.png
Төвөд үндэстэн
IMG 0996 Lhasa Barkhor.jpg
Дэлхий дахин Төвөдийг онцгой нэгэн
Буддын шашинтан гэдгээр нь мэддэг
Төвлөрсөн газар орон
Flag of the People's Republic of China.svg Хятад (уг нь Төвөд) 5,416,021 [1]
      - Төвдийн ӨЗО 44.8%
      - Сичуань 23.4%
      - Хөхнуур 20.1%
Flag of India.svg Энэтхэг 190,000
Балба    Балба 16,000
Хэл аялгуу

Төвөд хэл (олон аялгуутай)

Шашин шүтлэг

Үндсэндээ Төвөдийн Буддын шашин, Бөн

Төрөл ард түмэн

Төрөл угсаатан олон бий

Төвөд (тө. བོད་པ།་ Bodpa; хя. 藏族 Zàng Zú) — Төвөдийн уугуул угсаатны нийтлэг.[2] 2000 онд 5,416,021 сая Төвөд хүн бүртгэгдсэнээр бол Бүгд Найрамдах Хятад Ард Улс дотор ялган таньдаг 56 угсаатны 10-р олон тоотой нь болно.[3] Мөн Энэтхэгт 15-20 түм, Балбад түм орчим, Бутанд мянгаад тоотой байна гэдэг.

Төвөд угсаатан Хөхнуур-Төвөдийн өндөрлөгт дасан зохицож амьдарсаар ирсэн. Буддын шашныг амьдралын гол хэв маяг болгон шүтдэг шашинсаг улс. Шашиндаа өөриймсөж салбарлуулан хөгжүүлсэн байдаг. Монголчуудтай шашин шүтлэгээр хамгаас дотносно.

Төвөдүүд олон аялгуутай Төвөд хэлээр ярилцдаг. Төвөд хэл Хятад-Төвөд язгуурын Төвөд-Бирм хэлний бүлэгт харьяалагддаг. Төвөд хэлэнд зориулсан хоёр янз цагаан толгой бий.

Хятад доторх Төвөдүүдийн 44.8% нь Төвөдийн өөртөө засах орон, 23.4% нь Сичуань мужид, 20.1% нь Хөхнуур мужид оршин суудаг. Хятад дахь өөртөө засах оронтой таван угсаатны нэг, Хятад дахь мужийн түвшинд Хятад хүнээс харьцангуй олноор байх ганц угсаатан (Төвөдийн ӨЗО-д 92% нь Төвөд, 6% нь Хятад), 1911-1951 оны хооронд тусгаар тогтнож байсан зэрэг орчин үеийн нөхцөл болон Хятадаас ялгаатай хэл, бичиг, шашнаа нийтээрээ мэддэг, Хятадын төрөөс Хятад үндэстнээс цөөн 55 угсаатныг ялгаваралгүй үндэстэн гэж өргөмжилдөг зэргийг харгалзвал Төвөд үндэстэн гэж нэрлэж болно.

Зүүлт[засварлах]