Лхас
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Лхас хот |
|
|---|---|
| ТӨЗО дахь Лхас хотын байршил | |
| Улс | |
| Муж шиг | Төвөдийн ӨЗО |
| Аймаг шиг | Аймгийн энтэй Лхас хот |
| Хошуу шиг (8) | 1 дүүрэг, 7 шянь |
| Газар нутаг | 29,538.9 км² |
| Газрын байц | д.т.д. 3490 м |
| Хүн ам | 2000 онд 474,499 хүн |
| Нягт сийрэг | 2000 онд 16.1 хүн/км² |
| Ард түмэн | 81.6% нь төвөд, 17.0% нь хятад |
Лхас (худам монголоор лх(h)аса; төвөдөөр ལྷ་ས་ - lha sa; хятадаар 拉萨 - lāsà; англиар Lhasa; оросоор Лхаса) — албан ёсоор БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орон (ТӨЗО)-ы харъяат аймгийн энтэй хот, ерийн байдлаар түүн доторх хот, ТӨЗО-ы засаг захиргааны төв.
Олон зуун жилийн түүхтэй энэ хот Буддын шашны дэлхийн хамгийн том төвүүдийн нэг. Эдүгээ ч нөлөө зонхиллоо алдаагүй энэхүү Бурханы шашны төв нь дорно дахины урлал, шашны зан үйлийн томоохон дурсгал болон оршсоор байна.
Засаг захиргааны хуваарь [засварлах]
| # | Нэр | латин хятад | латин төвөд | англи галиг, орчуулга | Хүн ам (2003) | |||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| яг Лхас хот | ||||||||
| 1 | Чэнгуань дүүрэг | Chéngguān Qū | khrin kon chus | Chengguan District | 140,000 | |||
| хөдөө газар | ||||||||
| 2 | Лхүнрэв? шянь | Línzhōu Xiàn | lhun grub rdzong | Lhünzhub County | 60,000 | |||
| 3 | Даншьон? шянь | Dāngxióng Xiàn | dam gzhung rdzong | Damxung County | 40,000 | |||
| 4 | Ням? шянь | Nímù Xiàn | snye mo rdzong | Nyêmo County | 30,000 | |||
| 5 | Чүшү? шянь | Qūshuǐ Xiàn | chu shur rdzong | Qüxü County | 30,000 | |||
| 6 | Дүйлэндэчин? шянь | Duīlóngdéqìng Xiàn | stod lung bde chen rdzong | Doilungdêqên County | 40,000 | |||
| 7 | Дац? шянь | Dázī Xiàn | stag rtse rdzong | Dagzê County | 30,000 | |||
| 8 | Майзгүнхэр? шянь | Mòzhúgōngkǎ Xiàn | mal gro gung dkar rdzong | Maizhokunggar County | 40,000 | |||