Жуан үндэстэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Жуан холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.
Жуан үндэстэн
Nong Zhigao's Art Photo.jpg Huang Xianfan's Graduation Photo.jpg Li Ling during 2008 Summer Olympics opening ceremony.jpg
Бүгд тоо
18 сая
Төвлөрсөн газар орон
Бүгд Найрамдах Хятад Ард Улс БНХАУ
Хэл аялгуу

Хятад хэл, Жуан хэл

Шашин шүтлэг

Тухайн нутгийн Му, Шигун зэрэг шашин шүтлэг

Төрөл ард түмэн

Буи, Tхо, Нун зэрэг ястан

Жуан (худам монголоор жуванг; хятадаар 壮族 - zhuàng zú; жуангаар Bouxcuengh) — Үндсэндээ БНХАУ-ын иргэн, тэр тусмаа Гуанши - Жуангийн ӨЗО-д 88% нь төвлөж, түүнтэй хаяа залгаа Юньнань, Гуандунд бас таарах Тай хэл-угсааны ард түмэн, 18 сая хүнтэй үндэстэн. Олон зуунд Хятад үндэстний давамгайлалд явснаас цулайж нэгдсэн хэл яриа бүрэлдээгүй. Нутаг орныхоо бусад ард түмний хэлтэй их л найралдсан олон янз яриаг нь Жуан хэлний бүлэг гэнэ. Төрөл гарлаар ялгаснаар Тай-Кадай язгуурын Тай салбарын Умард бүлэг, Төв бүлэгт хуваагдсан хориод хэл аялгууг багтаана. Жуан үндэстэн хэл соёлоороо Буи ястантай арай дотно. 1980-аад оны судалгаанд Жуангуудын 42% нь гагц Жуан, 55% нь Жуан, Хятад хос хэлтэй гэж тайлбарлаж байсан.[1] 1957 оноос хойш латин үсгээр бичдэг болсон. Мөрдвөл зохих Жуан хэл бичгийг 2007 онд 2 сая хүн эзэмшиж байв.

Жуан хүмүүс[засварлах]

Мөн үзэх[засварлах]

Иш баримт[засварлах]

  1. Li, Xulian (2004). “The Introduction and Development of the Zhuang Writing System”, Language Policy in the People's Republic of China: Theory and Practice Since 1949. Springer.