Мао Зэдун
Мао Зэдун (хял. 毛泽东; ханз. 毛澤東; латин галиг Máo Zédōng) (1893 оны 12 дугаар сарын 26-нд төрж 1976 оны 9 дүгээр сарын 9-нд нас барсан) Хятадын хувьсгалч, улс төрийн онолч, коммунист удирдагч. Тэрээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг (БНХАУ) 1949 онд байгуулагдсанаас нь хойш 1976 онд нас барах хүртлээ удирджээ. Түүний марксизм-ленинизм, цэргийн стратегид оруулсан онолын хувь нэмэр, түүний өөрийн гэсэн коммунист бодлогыг хамтад нь өдгөө маоизм гэдэг.
Мао өнөөдрийг хүртэл сайн муугийн аль алинаар хэлэгддэг зүтгэлтэн хэвээр байгаа бөгөөд сайн муугийн аль алинаар хэлэгдэх, үргэлж хувьсан өөрчлөгдөх өвийг ардаа үлдээсэн юм. Албан ёсоор Хятадад аугаа хувьсгалч, улс төрийн стратегич, цэргийн суут ухаантан, улс үндэстнийг аврагч гэж ихэд хүндлэгддэг. Хятадын олон иргэд Мао өөрийн гарамгай мэргэн бодлогоор Хятад орныг хоцрогдсон хөдөө аж ахуйн улсаас дэлхийн зонхилох нэгэн гүрэн болгож, орчин үеийн Хятадын эдийн засаг, технологи, соёлын үндэс суурийг тавьсан гэж үздэг. Түүнчлэн Маог Хятадад яруу найрагч, гүн ухаантан, зөнч гэж үзэх нь олонтаа. Ялангуяа зөнч гэж үздэг нь түүнийг төрийн эрхийг барьж байх хугацаанд нь тахин шүтэж байсантай голчлон холбоотой.[1] Тийм ч учраас түүний хөрөг зураг Тяньаньмэний талбай болон юанийн бүх дэвсгэрт дээр одоо ч дурайсаар байдаг юм.
Харин Маогийн нийгэм-улс төрийн хөтөлбөрүүд, тухайлбал Их үсрэлтийн бодлого, Соёлын хувьсгал зэрэг нь Хятадын соёл, нийгэм, эдийн засагт хохирол учруулж, нийтийг хамарсан өлсгөлөн авчирсан хэмээн буруутгагддаг. 1949-1975 онд Маогийн явуулсан бодлого, улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгаар 50-70 сая хүн үхсэн гэж үзэх нь түгээмэл.[2] Дэн Сяопин 1978 онд төрийн эрхийг авснаар, олон маоист бодлогыг халж, эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлсэн юм.
Маог орчин үеийн дэлхийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн зүтгэлтнүүдийн нэг гэж тооцдог[3] бөгөөд Тайм сэтгүүлээс түүнийг XX зууны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгт тооцжээ.[4]
[засварлах] Эшлэл
- ↑ Short, Philip (2001). Mao: A Life. Owl Books. ISBN 0805066381. “Mao had an extraordinary mix of talents: he was visionary, statesman, political and military strategist of cunning intellect, a philosopher and poet.”
- ↑ Death Toll Median Average Estimates of 14 Sources = 45.75 - 52.5 million people Which include the books: Le Livre Noir du Communism by Stephane Courtois, Hungry Ghosts: Mao's Secret Famine by Jasper Becker, China's Changing Population by Judith Banister, Contemporary Chinese Population by Wang Weizhi, Mao: The Unknown Story by Jung Chang, Victims of Politics by Kurt Glaser, How to Prevent Genocide by John Heidenrich, Mao's China and After by Maurice Meisner, The Human Cost of Communism in China by Robert L. Walker. Along with reports by Agence France Press (1999), Dictionary of 20 Century World History, Guinness Book of World Records, Washington Post (1994), and the Weekly Standard (1997).
- ↑ Mao Zedong. The Oxford Companion to Politics of the World. 2008-08-23-д хандсан.
- ↑ Time 100: Mao Zedong By Jonathan D. Spence, 13 April 1998.
[засварлах] Гадны холбоос
- Serve the People, mouseover annotated version of Mao's 1944 speech
- Remembering Norman Bethune mouseover annotated version of Mao's 1935 eulogy for the famous Canadian doctor
- Asia Source biography
- ChineseMao.com: Extensive resources about Mao Zedong
- CNN profile
- China must confront dark past, says Mao confidant
- Collected Works of Mao at the Maoist Internationalist Movement
- Mao quotations
- Mao was cruel - but also laid the ground for today's China
- Mao Zedong Reference Archive at marxists.org
- On the Role of Mao Zedong
- Oxford Companion to World Politics: Mao Zedong
- Propaganda paintings showing Mao as the great leader of China
- Remembering Mao's Victims
- Mao Tse Tung: Leader, Killer, Icon
- Spartacus Educational biography
- Uncounted Millions: Mass Death in Mao's China
- What Maoism Has Contributed