Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Зохиолын 4 баатар: Бичин, Гахай, Шороо багш, Тансан лам

Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл (Хятад: Уламжлалт ханз: 西遊記 Хялбаршуулсан ханз: 西游记), Баруунш зорчсон тэмдэглэл, Монголоор Тансан ламын үлгэр хэмээн алдаршсан, нь 16-р зууны хоёрдугаар хагаст Мин улсын үед амьдарч байсан бичгийн их хүн У Чэнь Энь-ний зохиосон нэрт роман бөгөөд Хятадын "Алдарт Дөрвөн Зохиол"-ийн нэг юм. Романд Тансан лам, Сүн Ү Күн, Жү Ба Жи (Жү гэдэг нь гахай гэсэн утгатай) болон Шазэн буюу Шороо зэрэг дүрүүд гардаг.

Үйл явдал[засварлах | edit source]

Уг роман нь 629 онд Тан улсын Сюан Жүн (596-664) хувраг ганцаараа нууцаар Энэтхэг орон руу бурхны ном залахаар яваад 600 гаруй судар авч 645 онд буцаж ирсэн тухай түүхэн үйл явдалд үндэслэгджээ.

Нэгдүгээр хэсэг[засварлах | edit source]

Эхний найман бүлэг багтдаг. Энэ хэсэгт Цэцэг жимст уулын Усан үүдэт М,Жүгдэрбарам агуйн гуулин тэргүүт, төмөр магнайт сармагчны их ван ("тэнгэртэй чацуу их богд" ч,mklk;jl

Хоёрдугаар хэсэг[засварлах | edit source]

9 дүгээр бүлэг ордог. Энэ бүлэгт Сюан Жүн хувраг (хааны өгсөн нэр нь Сан Зан, монгол үлгэрт Тансан лам гэдэг)-ийн гарал үүсэл, баруун тэнгэрээс ном залахаар болсон зэрэг үйл явдал гардаг бөгөөд зохиолын аравны нэгийг эзэлнэ.

Гуравдугаар хэсэг[засварлах | edit source]

10-100 дугаар бүлэг хамрагдах бөгөөд энэ хэсэгт Тансан лам ном залахаар явах замдаа Сүн Шин Жэг тэнхрүүлж шавь болгосон болон Шү Ба Жи (номын нэр нь Ү Нэн, монгол орчуулгад Гахай багш гэдэг), Ша Сэн (номын нэр нь Ү Жин, монгол орчуулгад Шороо багш гэдэг) хоёрыг шавиа болгон олон зовлон бэрхшээлийг туулах ба гурван шавийнхаа тусламжаар есөн ес наян нэгэн зовлонг туулж эцэст нь бурхны номыг залж ирсэн үйл явдлыг өгүүлжээ. Энэ хэсэгт нь зохиолын үндсэн хэсэг бөгөөд нийт зохиолын тавны гурвыг эзэлдэг. Тансан лам хэмээх сюн зан нь түүхт хүн бөгөөд бусад гурван шавийнх нь тухайд уран сайхны дүр юм.

Орчуулга[засварлах | edit source]

Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл роман нь дэлхийн олон хэлэнд орчуулагдсан байдаг ба монгол хэлэнд 1721 оны орчим Шинжианд сууж байсан манж цэргийн нэгэн цахар жанжин Арана шүлэглэсэн хэсгийг нь хасаж, утгачлах маягаар анх орчуулсан байна. 1976 онд Өвөр Монголын их сургуулиас эмхлэн засаж дахин хэвлүүлсэн ч жинхэнэ бүрэн гүйцэд орчуулгыг Өвөр Монголын ардын хэвлэлийн хорооноос 4 ботиор хэвлүүлжээ.

Монголын кирилл үсэгт 1996 онд УБИС-ийн багш доктор С. Хөвсгөл, Д. Ариунцэцэг нар буулгаж "Тансан ламын баруун этгээдэд зорчсон түүх" нэртэйгээр хэвлүүлсэн байна.

Анхаарах зүйл[засварлах | edit source]

фдгдфгд

XX зуунд Хятадууд Тансан ламын домгоор Тан гүрний хил хязгаарыг “баталгаажуулж”Дундад азийн жижиг хөршүүдээ үзэл суртлаар дарамтлах газар нутагт нь өнгөлзөх зэвсэг болгож ашиглаж байна.Манайд БНХАУ-ын элчин сайдаар ажиллаж байгаад буцсан Гао Шумао бол Тансан ламын зохиолын судалгаагаар Хятадын урдаа барьдаг судлаачдын нэг байсан гэж ярьдаг.

Мөн үзэх[засварлах | edit source]