Тан улс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Их Тан улс
Нийслэл Шиань (618-904)
Луоян (904-907)
Албан хэл Дундад эртний Хятад хэл
Төр засаг Хаант засаглал
 -  618-626 Тан Гаозу
 -  904-907 Тан Ай ди
618-907
 -  Тан улс байгуулагдав 618 оны 6 сарын 26 
 -  У Зэтянь хатан хааны ноёрхол 690-705 
 -  Тан улс мөхөв 907 оны 6 сарын 1 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 5,400,000 км² км2 
Хүн ам
 -  Тооллого (9-р зуун) 80,000,000 

Тан улс нь Хятадын түүхэнд 618-907 оны хооронд оршиж байсан хамгийн хүчирхэг улсуудын нэг юм. Түүхчид "Тан" улсыг бас эхний үе болон сүүлчийн үе гэж хуваадаг бөгөөд тэр нь Ань Лушаны бослогоор зааг болгодог байна. Тан улсын эхний үе нь хөгжин мандсан үе, сүүлчийн үе нь доройтон буурсан үе болно. Тан улсын Гао Зу хаан нь Тан улсыг үндэслэн байгуулж, Тан улсын Тан Тайзун хаан нь арван жилийн дайнаар нэгдлийн их үйлсийг биелүүлсэн билээ. Сюань у мэний хэрэг хувьслын дараа, Ли Ши минь хаан ширээнээ суугаад, улс орноо засан хөтлөх талаар чармайж ажилласнаар "Тан улс" нь Хятадын феодалын нийгмийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй цэцэглэн хөгжсөн үе болсон байна. Ялангуяа “Жэнь гуаний засаглал”-аар дамжиж, улс төр, эдийн засаг, соёл зэрэг олон талаар бүр тухайн үеийн дэлхийн тэргүүний төвшинд хүрсэн байжээ. Түүнээс хойш, Тан улсын Тан Сюань Зун хааны үед бас “Кай юаний мандлын үе”-д орж, улс гүрэн нь хүчирхэгжин, ард иргэд нь чинээлэг амьдралтай болж, амар тайван сайхан цаг үе дахин илэрсэн байлаа. Гэвч мөн үед бас Ань Лушаны бослого гарсан бөгөөд түүнээс эхэлж Тан улс буурах тийшээ хандсан байв.