Бадминтон

Бадминтон
Данийн бадминтонч Петер Гэйд
Дээд түвшний захирах байгууллагаДэлхийн Бадминтоны Холбоо
Анх тоглогдсон17-р зуун
Онцлог шинж
Шүргэлцдэг спорт эсэхҮгүй
Багийн гишүүнГанцаарчилсан, хос
АнгилалЦохиурт спорт
Багаж хэрэгсэлӨдөн бөмбөг
Олимп1992-одоо

Бадминтон (Англи: Badminton, Өдөн бөмбөг, Агаарын теннис) нь өрсөлдөгч 2 хос буюу ганц тамирчин тороор тусгаарлагдсан, эсрэг талынхаа хамгаалж буй дөрвөлжин талбай руу довтолж тоглодог цохиуртай спорт юм. Тоглогчид өдөн бөмбөгийг цохиураараа цохиж, эсрэг талынхаа талбайд унагаахыг хичээнэ. Тор дээгүүр давуулахын тулд ганц л удаа цохихыг зөвшөөрдөг.

Өвөрмөц аэродинамик бүтэц бүхий өдөн бөмбөг нь ихэнх цохиуртай спортод хэрэглэгддэг бөмбөгөөс ялгаатай, өвөрмөц зам туулдаг учир ердийн хүн хаана буухыг нь тооцоолоход хэцүү байдаг. Цохисны дараа өдөн бөмбөгний хурд нь жирийн бөмбөгтэй харьцуулахад эрс буурдаг, гэхдээ цохисны дараах анхны хурд нь маш өндөр байдаг. Өдөн бөмбөг нь салхинд амархан хийсдэг тул үүнээс сэргийлж бадминтоны тэмцээнүүд битүү танхимд явагдана. Гэхдээ цэцэрлэгт хүрээлэн, далайн эрэг дээр хүмүүс зугаацах зорилгоор бадминтон тоглох нь элбэг.

1992 оноос бадминтон нь олимпын хөтөлбөрт багтах болсон бөгөөд тамирчид 5 төрлөөр өрсөлддөг: эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос.

Бадминтон нь монголд 1990 оны эхээр мэргэжлийн хэлбэрээр үүсч эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод Нийслэлийн Бадминтоны Холбоо гэх байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Бадминтон нь азид өндөр хөгжсөн спорт тул азийн тамирчид өндөр амжилтыг үзүүлдэг. Бадминтон нь хүний эрүүл мэндэд маш эерэг үр дүнг авчирдаг тул Япон, Солонгос, Хятад зэрэг улсад бүх нийтийн спорт болон хөгжсөн байдаг.