Гирин
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Гирин муж | |
|---|---|
| хят. 吉林省 — jílín Shěng | |
| Улс орон | |
| Муж, орон | Гирин муж |
| Аймаг, тойрог | Нэр бүхий 9 нутаг |
| Мужийн төв | Чанчүнь |
| Газар нутаг | 187,400 км² |
| Хүн ам (тоол.) | 2010 онд 27,462,297 хүн |
| Нягт сийрэг | 20.2 хүн/км² |
| Ард түмэн | 90.8% - хятад, 4.3% - солонгос, 3.7% - манж, 0.6% - монгол, |
| Цугаараа | Гиринийхэн |
| Цагийн бүс | НЗНЦ+8 |
| Цахим газар | jl.gov.cn (хятадаар) |
Гирин буюу Жилинь муж (Хятад: 吉林省; пиньинь: Jílín shěng) — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зүүн хойд орны гурван мужийн нэг. Засаг захиргааны төв хот нь Чанчун. Гирин мужийн 187,400 дөрвөлжин километр нутаг дэвсгэрт 27,09 сая хүн амьдран суудаг. Зүүн талаараа Умард Солонгос Орос хоёр улстай, улсын хилийн дотор урд талаараа Ляонин муж, баруун талаараа Өвөр Монгол орон, хойд талаараа Хармөрөн мужтай хил залгадаг.
«Голын дагуу» гэх утгатай Girin ula (Гирин ула) хэмээх Манж үгнээс мужийн нэр өгөгджээ. Хятад галигийн тогтолцоогоор энэ нь Jilin wula (吉林烏拉/吉林乌拉) Жилинь вула («цэцэгт ой») болно. Монголчууд Гирин гэж нэрлэсээр ирсэнээс Орос хэлэнд мөн Гирин гэдэг. Мөн одоогийн БНХАУ-ын иргэн Монголчууд Гирин муж гэж нэрлэдэг.
| Жилинь мужийн үндэстэн, ястны тоо (2000 он) | ||
|---|---|---|
| Ард түмэн | Тоо | Эзлэх хувь |
| Хятад үндэстэн | 24 348 815 | 90,85 % |
| Солонгос үндэстэн | 1 145 688 | 4,27 % |
| Манж үндэстэн | 993 112 | 3,71 % |
| Монгол үндэстэн | 172 026 | 0,642 % |
| Хотон хятад | 125 620 | 0,469 % |
| Бүгд Найрамдах Хятад Ард Улсын мужлал | |||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||||||