Хятадын иргэний дайн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хятадын иргэний дайн нь Гоминданы удирдаж байсан Бүгд Найрамдах Хятад Улсын талд үнэнч хүчнүүд болон Хятадын Коммунист Намын хүчнүүдийн хооронд 1927 оны 4 сараас 1950 оны хугацаанд болжээ. 1911 оны Синхайн хувьсгалын нөлөөгөөр Хятадад Манжийн дэглэм унаж, БНХУ-ыг тунхаглаж Сун Ят Сен ерөнхийлөгч болжээ.Гэвч Хятадад нэгдсэн төр улс удаан оршин тогтносонгvй.Цэргийн генерал болгон өөрийн эзэмшил болгоноо тусгаар улс болгон зарлаж, тэдгээр цэргийн эрхтнvvд нь хоорондоо дайсагналцаж байв.1914 оны 1-р сард генерал Юан Ши Кай парламентыг тараан, өөрийн дэглэмийг Хятадын ихэнхи нутагт тогтоож чаджээ.Юан Ши Кайн дэглэм удаан оршин тогтносонгvй, бас л хоорондоо иргэний дайн хийсээр байв.Тухайн үед Хятад орныг биеэ даасан цэргийн эрхтнvvд хэдэн арван хэсэг болгон тусад нь захирч байлаа.Жишээ нь, ганц Сичуань мужийг гэхэд л бие даасан 7, 8 генерал хэсэг, хэсгээр нь захирч байв.Энэ vед Хятадад улс төрийн хамгийн том хоёр бvлэглэл байсан нь Кvоминдан буюу гамин нам, нөгөөх нь хятадын коммунист нам билээ.Энэ хоёр намын зөрчил 1920-иод оноос эхтэй бөгөөд 1920-иод оны сvvлээр коммунистууд байн, байн бослого гаргах болов.1930-аад оны эхээр ХКН нь ЗХУ-ын тусламжаар гамингийн эсрэг тулалдах чадвар бvхий байнгын автоматжуулсан армитай болжээ.Энэ vед Гамин намыг Чан Кай Ши, харин ХКН-ыг Мао Зе Дун (Зураг) нар удирдаж байв.1930-аад оны дундуур энэ хоёр тал ширvvн тулалдаанууд хийж эхлэв.Гэвч, япончуудын Хятадын эсрэг явуулж байсан дайнууд хоёр намыг 1937 оны 7-р сарын 5-нд эвлэрэх гэрээнд нэгдэхэд хvргэсэн юм. Дэлхийн II дайны дараа япончууд Хятадаас гарсны дараа 1946 оноос иргэний дайн дахин идэвхжиж, 1949 онд коммунистууд ялалт байгуулж засгийн эрх авсан байна. Харин гоминданууд Тайвань арал руу зугтаж, одоог хvртэл тэнд өөрсдийн засаг захиргааг байгуулж оршин тогтносоор байна.Хятадын иргэний дайн нь 1927 оны 4 сараас 1950 оны 5 сарын хооронд Куоминдань буюу Хятадын үндсэрхэг нам болон Хятадын коммунист намуудын дунд үргэлжилсэн бөгөөд 1927 онд умардын экспидицээр эхэлсэн юм. Үндсэрхэг буюу куоминтань намыг барууныхан дэмжиж байсан бол хятадын коммунист намыг зөвлөлтүүд дэмжиж байв.Харин Хятад-Японы хоёрдугаар дайн өрнөсөн жилүүдэд Японы эсрэг нэгдсэн эсэргүүцэл үзүүлэхийн тулд түр завсарласан байдаг.Дэлхийн II дайн дууссаны дараа 1946 оноос дайн дахин идэвхижжээ.Япончууд Дорнод хятад руу дайрч эзэлсэн нь Хятадын дотоод дахь үймээнийг овжин ашигласан хэрэг байв.1945 онд Япон бууж өгснөөр дэлхийн хоёрдугаар дайн дуусгавар болсон бол 1946 оноос бүрэн хэмжээний иргэний дайн эхлэв.Дайсагнал 1950 он гарч байж 23 жилийн дараа дууссан бөгөөд албан ёсоор гал зогсоогүй юм.Үүнээс хойш эх газрын Хятадад БНХАУ шинээр байгуулагдсан бол БНХУ Тайвань, Пескадор ба Фужиань гэх мэт бусад жижиг арлууд дээр товхиносон юм.Өнөөг хүртэл хоёр тал гал зогсоож, энхийн гэрээ байгуулаагүй бөгөөд харин эдийн засгийн хамтын ажиллагаа нилээд хөгжжээ.

Үйл явдлын өрнөл[засварлах]

1911 онд Чин династи нуран унаж, Хятад нь Warlord era (?) хэмээгддэг эрин рүү орсон юм.Хятадын умард хэсэгт хяналтаа тогтоож байсан Эзэн хаант ёсны эсрэг бөгөөд үндэстний эв нэгдлийн үзэл санаатай Куоминтанг намынхан болоод БНХУ-ын ерөнхийлөгч Сун Ят Сен нар цэргийн эрхтнүүдийг дарахын тулд гаднаас тусламж эрэлхийлж байлаа.Гэвч баруунаас дэмжлэгийг эс олсон тул 1921 онд тэрээр Зөвлөлтөөс дэмжлэг хүслээ.Улс төрийн хожооны үүднээс Зөвлөлтүүд Суныг дэмжих болсон бөгөөд зэрэгцүүлээд Хятадын Коммунист намыг үүсгэн байгуулжээ. 1923 онд Сунь ба Зөвлөлтийн төлөөлөгч Адольф Йоффе нар Шанхайд уулзан Хятадын нэгдэлд зөвлөлт туслах хамтарсан мэдэгдэл хийв. Уг мэдэгдэл ёсоор Коминтерн, Куоминтанг ба Хятадын коммунист намуудын хамтын ажиллагааг тунхагласан бөгөөд Комминтерний төлөөлөгч Михайль Бородин 1923 онд Хятадад ирэн, улмаар Хятадын коммунист нам Куоминтангд элсэв. 1923 онд Сун Ят Сен өөрийн итгэлт хүн болох Чан Кай Шикийг улс төр ба цэргийн эрдэм суралцуулахаар нилээд олон сарын хугацаатайгаар Москва руу илгээв.Эргэж ирээд тэрээр “Вампуа цэргийн академийн” дарга болжээ.Зөвлөлтүүд тус академийг сургалтын материал, зохион байгуулалт, тоног төхөөрөмж, тэр дотроо зэр зэвсгээр хангав.Түүнчлэн массын мобилизаци хийх арга техникийг заав.Коммунист намын олон гишүүн тус сургуульд сурч байсны нэг нь Жоу Энлай байв. Тэр үед коммунист намын бүрэлдэхүүн жижиг хэвээр байсан бөгөөд 1922 онд 300, 1925 онд 1500 гишүүнтэй болоод байв. Куоминтанг нам 1923 оны байдлаар 50,000 гишүүдтэй байжээ.

1925 оны гуравдугаар сард Гоминданы ерөнхийлөгч Сунь Ят Сен нас барж эрх мэдлийн төлөө амь өрссөн тэмцэлдээн эхэлж аллага, баривчилгааны дараа нэрт нийтлэлч Ван Цзинвэй Засгийн газрын тэргүүн болж Чан Кайши цэргийн удирдлагыг гартаа авчээ. Тэгээд Чан Кайши төрийн дээд эрх мэдэлд хүрэхэд нь саад болж байгаа коммунистуудыг дийлэхээр шийдэхдээ Вампу цэргийн сургуулийн зарим удирдлага, ҮЭ-ийн удирдагчдыг баривчилж ажил хаялтын хорооны зэвсгийг хурааж Кантон хотод хөл хорих цаг тогтоов. Засгийн газрын тэргүүн Ван Цвинвэйг албан тушаалаас нь буулгаж хамтран зүтгэгч Тань Янкайг томилуулсан ч бараг бүх мэдлийг гартаа төвлөрүүлж чаджээ. Гэхдээ Кантоны засгийн газар ЗХУ, ХКН-тай холбоогоо шууд тасалж зүрхэлсэнгүй, 1926 оны долоодугаар сарын 1-нд Умардын аялалын тухай тунхаглал гаргаж бараг зуун мянган хүнтэй Үндэсний хувьсгалт армийн командлагчаар Чан Кайшиг томилов. Түүний удирдсан 7 корпусаас бүрдэх арми зөвлөлтийн нисгэгчдийн дэмжлэгтэйгээр Цинь хааны генерал У.Пэйфугийн цэргээс хөрш орших Хунань мужийг чөлөөлж Чанша хотыг булаан авав. Дараа нь милитарист генерал Сунь Чуаньфаны захирсан цэргийг бут ниргэж Наньчан, Цзюцзян, Нанжин зэрэг чухал хотуудыг эзлэв. Чан Кайшигийн удирдсан цэрэг Шанхай хотод дөхөн ирэх үед бослого гарч Цинь улсын цэрэг хотыг орхин зугтаж эхлэв. 1927 оны дөрөвдүгээр сарын 12-нд гоминданы цэргүүд Шанхай хотын япон болон европийн орнуудын армиудын хамгаалалтад байгаагаас бусад хэсгийг хяналтдаа авч коммунист нам, ҮЭ-ийн удирдагчид гээд нийтдээ таван мянга орчим хүний амь насыг хороосон байна. Чан Кайши удирдсан армийн цэргийн тоо бараг гурван зуун мянгад хүрч 1927 оны хавар гэхэд нийт хоёр зуун сая хүн амтай 7 мужийг чөлөөлөөд байх үед Кантон хотод Ван Цзинвэй ирж тэр үед Уханы гэж нэрлэгдэх болсон Засгийн газрын тэргүүнээр дахин томилогдож Чан Кайшийг Үндэсний хувьсгалт армийн командлагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тушаал гаргав. Гэвч тэр үед цэргийн их хүч захирч байсан Чан Кайши "Умардын аялалыг амжилттай дуусгах үүргийг авсан." гэж уг тушаалыг эсэргүүцэв. ХКН-ын захирамжаар Үндэсний хувьсгалт армийн коммунист дарга нарын мэдэлд байдаг хоёр хороо 1926 оны наймдугаар сарын 1-ний өдөр Наньчан хот дахь гоминданы цэргийн ангиудын зэр зэвсгийг хураасан ч Чан Кайшигийн удирдсан цэргийн давшилтад тэссэнгүй, тэнгисийн зүг ухарч Цзянси мужийн хойд хэсэгт ууланд гарч хоргодож амжсан Жу Дэгийн багаас бусад цэрэг нь тарж бутарчээ. Гэхдээ энэ тулалдаан Хятад оронд 22 жил үргэлжилсэн иргэний дайны эхлэл болсон ажээ. Чан Кайши 1927 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр төр, засгийн эрх мэдлийг булаан авч Гоминданы Төвийн гүйцэтгэх хорооны дарга, Хятад улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болж ерөнхийлөгчийн хувьд өөртөө генералиссимус цол олгожээ. Нийслэлээр Нанжин хотыг сонгож эхнэр Сун Цинменээ Империализмыг эсэргүүцсэн холбооны тэргүүлэгч гишүүнээр сонгуулжээ. Генералиссимус Чан Кайши милитарист генерал Сунь Чуаньфаны цэргийг бут цохиж 1927 оны долоодугаар сард зөвлөлтийн бүх улс төр болон цэргийн зөвлөхүүдийг нутаг буцааж Хунань мужид Мао Зедуны удирдсан "намрын ургацын бослогыг" найм, есдүгээр саруудад зэвсгийн хүчээр даржээ. 1927 оны наймдугаар сарын 8-ны өдөр гэнэт огцорч Япон явж дараа оны нэгдүгээр сарын 6-ны өдөр буцан иржээ. Энэхүү тактикийн ачаар Гоминданы засгийн газарт гарч болзошгүй байсан хагарлыг урьдчилан сэргийлж чаджээ. Бүх албан тушаалдаа дахин томилогдож эх орноо нэгтгэхийн тулд Умардын аялалыг үргэлжлүүлэхийг тушаав. Шаньси мужийн цэргийн захирагч Ень Сишаний цэргийг нэгтгэснээр цэргийн тоогоо 700 мянгад хүргэж Хаунхэ голыг гаталж 1928 оны зургаадугаар сарын 4-нд Бээжин хотыг гартаа оруулав. Манжуурын зүг ухарсан Умард Хятадын милитаристуудын армийн командлагч маршал Чжан Золиний суусан галт тэргийг япончууд Мүгдэн хотын ойролцоо дэлбэлж түүний оронд хүү "залуу маршал" Чжан Сюэлян нь томилогдоход гоминданчууд түүнтэй тэр даруй хэлхээ холбоо тогтоов. 1928 онд японтой дайтах нь тодорхой болж тавдугаар сард Цзинани хотын ойролцоо анхны байлдаан болжээ. Чан Кайши 1928 оны намар хоёр сая гаруй хүнтэй армиа удирдаж ХКН-ын цэрэг байрласан "зөвлөлтийн бүс нутаг" руу таван удаа давшилт хийснээс Германы Жанжин штабын даргын албан тушаалаас огцорсон генерал Ганс фон Сектийн удирдсан зөвлөхүүдийн тусламжтайгаар хийсэн тав дахь давшилт нь амжилттай болж Хятадын улаан арми монголын хилийн зүгт ухарчээ. 1931 оны есдүгээр сараас хятад, японы дайн эхэлж япончууд 1932 оны хоёрдугаар сар гэхэд Манжуурыг бүхэлд нь эзлэсэн байв. 1932 оны нэгдүгээр сарын сүүлчээр японы адмирал Сезавагийн удирдсан тэнгисийн явган цэргийн ангиуд Шанхай хотод буудаллаж хятадын 19 дүгээр аялалын арми ухарч Гоминданы засгийн газар буулт хийж Японы хяналт дор Манж Го улсыг 1932 оны хоёрдугаар сарын 18-нд зарлан тунхаглажээ. Генералиссимус Чан Кайши хятадын Улаан армийн эсрэг дайн зарлаж өөрийнхөө нэр хүндийг өргөх зорилгоор "хөх цамцтангууд"-ын нийгэмлэг байгуулж гоминданы армид цэвэрлэгээ явуулснаар түүний нэр нөлөө багасаж дайтагч талд нь ашигтайгаар эргэжээ. 1936 оны намар Шэньси мужид хятадын Улаан арми "дээрэмчидтэй хийх аян"-ныг сэргээсэн ч олигтой амжилтад хүрсэнгүй. Тэгтэл япончууд 1937 оны долоодугаар сарын 7-нд Лугоуцяо гүүр дээр "шөнийн маневр" хийж Ази тивд дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлжээ. Шанхайн ойролцоо десант буулгахад нь гоминданчууд эсэргүүцсэн ч дийлджээ.Хятад дахь иргэний дайн наймдугаар сараас дахин өрнөж Квантуны армиас олзолсон зэр зэвсгийг зөвлөлтийн армиас шилжүүлэн авсан ХКН-ын улаан арми улс орныхоо умард дорнод хэсгийн өргөн уудам нутгийг чөлөөлөх байлдааны ажиллагаа эхэлж 1948 оны 11 сар гэхэд Манжуурыг мэдэлдээ авч чадав. АНУ Гоминданы Засгийн газрыг Мао Зедуний толгойлсон ХКН-тай звлэрүүлэх гэж оролдоод бүтэлгүйтэв. ХКН-ын цэрэг давшсаар гоминданы цэрэг аргагүй тул ухарч Чан Кайши 1949 оны нэгдүгээр сард Хятадын улсын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч удалгүй түүний удирдсан гоминданы дэглэм нуран унажээ. Чан Кайши мөн оны 12 дугаар сард үнэнч цэргүүдээ дагуулан Тайваны арал, далайн эргийн Цюэмоу, Дачэнь, Мацу арлуудад ирж сууршив. Коммунист дэглэм Тайваньд халдсан тохиолдолд америкийн тэнгисийн цэргийн Долоодугаар флот түүнийг хамгаалах болно гэж Вашингтон албан ёсоор мэдэгджээ. 1949 оны есдүгээр сарын 21-нд Бээжинд БНХАУ байгуулагдсаныг тунхаглаж Тайваны арал дээр ерөнхийлөгч, генералиссимус Чан Кайшигийн толгойлсон Гоминданы хятад улс байгуулагдаж дэлхийн газрын зураг дээр хоёр хятад улс бий болcoн гэдгийн дээр өгүүлсэн билээ.