Күнз

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Күнз
Күнзийн хөшөө

КүнзХятад: 孔夫子, Kong Fuzi буюу K'ung-fu-tzu, утгачилбал "Конг багш", гэхдээ Kongzi 孔子 буюу Күнз гэдэг нэр нь дорно дахинд түгээмэл, МЭӨ 551МЭӨ 479) нь Хятад улсын гүн ухаантан, их сэтгэгч юм. Тухайн үеийн нийгмийн үзэл суртал болж байсан шаманизмийг гүн судалсаны үндсэн дээр өөрийн гүн ухааныг боловсруулсан нь өдгөө Күнзийн сургааль гэгдэг.

Күнзийн туулж өнгөрүүлсэн амьдрал Күнз НТӨ 551 онд Хятад улсын зүүн хэсэгт орших Лу нэртэй ханлиг улсын Чү Фу хэмээх газар буюу өнөөгийн Шаньдун мужийн Чү Фу хотод уг гарлаараа язгууртан удамтай айлын хүү болон мэндэлжээ. Күнзийн өвөг дээдэс нь Сүн улсын язгууртны удам угсаа байсан хэдий ч, доройтон буурсаар Күнзийн 5-р үеийн өвөг Сүн улсаас зугатаан, Лу улсад дагаар ирж суусан ажээ. Гэсэн ч Күнзийн эцэг Шү Лянь Хэ цэргийн дайчин эр байж, 2 ч удаа гавъа байгуулж, бага түшмэлийн алба хашиж явсан байна. Түүний эцэг Шү Лянь Хэ зоригтой, шударга, биеийн өндөр болон хүч чадлаараа цуутай, өөрийн алиа хошин зангаараа дотно байдал үүсгэж чаддаг нэгэн байсан бөгөөд дайн байлдаанд гавьяа байгуулж чаддаг гарамгай цэргийн жанжин байсан гэдэг. Хэдий түүнд нэр алдар, гавьяа шагнал байсан ч хувийн амьдрал нь тийм ч сайхан байгаагүй юм. Шү Лянь Хэ залуу насандаа эхнэр авсан бөгөөд эхнэр нь түүнд арван сайхан охин төрүүлж өгсөн ч тэрээр энэ бүгдэд сэтгэл ханахгүй хүүтэй болохыг хүсэж байв. Харин түүний хоёр дахь эхнэрээс нэгэн хөвгүүн төрсөн боловч гай зовлон таарч тахир дутуу төрсөн гэдэг. Ийнхүү хүүтэй болохыг хүссэн Шү Лянь Хэ 70-аад насандаа дахин эхнэр авахаар болсон бөгөөд нэгэнт эрүүл чийрэг, сайн хөвгүүнтэй болохыг хүссэн тул удам сайтай гэр бүлийн залуу бүсгүйг сонгох хэрэгтэй байв. Тиймээс цэвэр ариун гурван охинтой Еэн-ий гэрт очиход тэрээр гурван охиноо дуудан Шү Лянь Хэ-г танилцуулан хэдий түүний аав болон өвөө нь эрдэмтэн байсан боловч эрт үед өвөг дээдэс нь угсаа залгамжилсан хааны удмын үр сад байсан гэдгийг тайлбарлаад хэн нь Шү Лянь Хэ-тэй гэрлэхийг асуужээ. Том хоёр охин нь хариу юу ч дуугарахгүй байсанд Еэн өөрийн бага охин Чин Цай-г сонгон Шү Лянь Хэ-д өгчээ.

Чин Цай хөгшин жанжинтай гэрлэж, удалгүй бие давхар болсон бөгөөд нэг өдөр тэрээр НэКүй хэмээх ууланд орших шүтээнд очиж, хүүгийнхээ төлөө залбирахаар явжээ. Сүсэглэж залбираад буцаж ирэхэд шөнө нь түүний зүүдэнд хүүгийнх нь ирээдүйн талаар болон хаана төрөх, яаж бас хэзээ нас барах талаар орж ирсэн байна. Чин Цай-н зүүдэнд орж ирсэн сүр жавхлантай таван хөгшин өвгөн түүнд хэлэхдээ “Чиний хүү бусдаас илүү мэргэн ухаантай хүү болох бөгөөд тэр хаан ширээгүй хаан болох болно. Түүнийг ялам модтой хөндийд төрүүлээрэй” гэж хэлсэнийг ном зохиолд тэмдэглэн үлдээсэн байдаг. Чин Цай-н төрөх өдөр ирэхэд тэрээр нөхрөөсөө ялам модтой хөндий байдаг эсэхийг асуугаад, тэнд хүүгээ төрүүлэх ёстойг хэлэн өмнө зүгт орших агуйд 551 оны 11 сард хожмын агуа их сэтгэгч Күнз-г төрүүлжээ. Түүний төрсөн цаг үеийг Энэтхэгт Будда төрсөн цаг үетэй нэг гэж үздэг байна. Күнз-г төрөхөд түүнд хайрласан нэр нь Күй бөгөөд хожим нь энэ нь Чүн Нэ болсон ажээ. Эхний нэр нь түүний эцгийнхээ хоёр дахь хүү болж мэндэлсэнтэй холбоотой бол сүүлийн нэр нь түүний ээжийн мөргөл үйлдсэн Нэ уулын ариун газартай холбоотой байсан. Күнз-г 3 настай балчир байхад эцэг нь тэнгэрт хальж, бэлбэсэрч хоцорсон гурван эхнэр, өнчирч үлдсэн арваад хүүхдийн эв түнжин өдөр ирэх тусам эвдрэн хагарч буйг мэдэрсэн Күнз-н эх Чин Цай хүүгээ аван гэрээсээ гарч явсан ажээ. Залуу эх зовлон зүдгүүр туулсаар хүүгээ өсгөж, эрийн цээнд дөнгөж хүргээд 17 настайд нь өөрөө тэнгэрт хальсан байна. Эцэг эхээс эрт өнчирсөн залуу хүү хорвоогийн хатуу зовлонг туулсан бөгөөд иймээс ч Күнз “Би хар багаасаа ядуу доорд явж, хатуу хүтүү бүхнийг сурсан билээ” гэж өгүүлсэн байдаг. Тэр амьдрахын эрхээр найр наадам, бэлбэсрэл, гашуудлын үйл дээр бүрээ үлээж, язгууртан хэргэмтний гэрийн сангийн нярав хийж, данс хөтлөх, мал хариулах зэрэг тэр үеийн хар бор ажилд нухлагдаж явсныг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Түүний бага насны талаар түүхэн бичигт тийм ч их зүйл тэмдэглэн үлдээгээгүй байдаг. . “Би эхээс эрдэм чадвар төгс төрөөгүй билээ. Эртний соёлд шимтэн суралцаж, эрдмийг эрлээр олсон бөлгөө” хэмээн өгүүлсэн байдаг бөгөөд түүний аль бага балчир наснаасаа үеийн хүүхдүүдээс хэрсүү, цэцэн цэлмэг ухаантай байсныг өвөөтэйгөө ярьсан ярианаас харж болох юм. Нэгэн өдөр Күнз өвөөтэйгөө ярьж суугаад түүний гүн санаа алдаж, царайнд нь гуниг харуусал тодрохыг хараад “Би таныг гонсойлгох эсвэл таны сэтгэлд сэв суулгах үйлийг хийв үү?” гэж бяцхан хүүхдээс гарахааргүй зүйлийг асуухад өвөө нь түүнээс хэн түүнд ингэж ярихыг зааж өгсөн талаар асуухад Күнз “Муу ааш зан гаргадаг хүүхэд дан ганц өөрийгөө гутаахаас гадна өөрийн өвөг дээдсээ ч бас гутамшиг болгодог гэж байнга хэлдэг нь өвөө та билээ” гэж хариулсан байдаг. Эрийн цээнд хүрч арван есөн насандаа Цы Гуан хэмээх бүсгүйг эхнэр болгон авч, жилийн дараа хүүтэй болж, хүүдээ Ли хэмээх нэр өгөөд түүн дээрээ загасны өгсөн агуа бэлэг гэсэн утгыг бэлгэдэж Пи Юү гэсэн нэрийг нэмж хүүгээ Пи Юү Ли гэж нэрлэжээ. Түүнийг тодорхойлох бас нэгэн зүйл нь түүний анхны хувийн сургуулийг байгуулсан багш гэх тодотгол болон түүний үзэл суртлыг үргэлжлүүлэн залгамжилсан гарамгай мэргэн шавь нар юм. Тэрээр 30 настайдаа өөрийн номын сургуулийг байгуулж, хэдэн арван жил хичээн зүтгэсээр, шавь нарынх нь тоо 3000 хүрсэн агаад түүнээс ном эрдэмд төгс боловсорсон 72 шавь байсан талаар түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Өдгөө суут арван их сэтгэгчдийн нэгд зүй ёсоор ордог Күнз бүхий л амьдралынхаа туршид эрдэм мэдлэгийг дээдэлж, сурч мэдэх, бусдад мэдлэг болон ёс суртахууны талаар түгээн дэлгэрүүлж байсан билээ. Хэв журмыг ихэд чухалчилдаг байсан тул хаалга нь үл мэдэг яайжийсан айлд ордоггүй байжээ. Күнз-г түүхийн олон зохиол бүтээлд хүн чанарынхаа хувьд үнэнч шударга, аливааг шууд хэлдэг шударга зантай, амьдралын хүнд хэцүү зовлонг бие сэтгэлээрээ туулсан хэрнээ даруу төлөв нэгэн байсан гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэрээр амьдралдаа дөрвөн зүйлийг мөрдлөг болгосон гэдэг.

Эдгээр нь: • Хоосон мөрөөдөлд автахгүй байх

• Өөрийнхөө байр суурь дээр эрс шулуун зогсох

• Зөрүүд гөжүүд зан гаргахгүй байх

• Хэзээ ч хувиа хичээхгүй байх

Хүний үхэл гэдэг хэзээ ч ирж болдог гэнэтийн зүйл гэдгийг харуулан Күнз-г 69 настай байхад хүү Пи Юү нь 50 насандаа таалал төгсөж, түүний араас эрхэм шавь нар нь насны эрхэнд ар араасаа тэнгэрт хальсан эмгэнэлтэй түүх бичигдэн үлдсэн байдаг. Орчлонгийн жамаар нас өндөр болсон Күнз энэ бүгдэд гашуудсаар НТӨ 479 онд 73 насандаа өөрийн төрсөн газартаа ирж тэнгэрт хальжээ. “Би 15 насандаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив.” хэмээсэн нь өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралыг хураангуйлан дүгнэсэн дүгнэлт гэж хэлж болох юм. Күнз-д шавь орохыг нэг ч хаан хүсээгүй нь л түүнийг ихэд шаналгаж байв. Түүний хэлсэн сүүлчийн үг нь: -Намайг үхсэний дараа хэн миний сургаалыг үргэлжлүүлэн номлох болж байнаа? гэсэн асуулт байсан гэдэг. Нас нөгчихөөсөө өмнө сонгож авсан газар нь болох голын захын бяцхан төгөл дунд шавь нар нь түүнийг оршуулжээ. Өдгөө тэнд 20 гаруй га эзэлдэг Күнзийн бунхан, хийд бий. Хөшөөн дээр нь: “Хамгаас ариун гэгээн, зөнч мэргэн Күнзийн сүнс амирлангуйг олсон газар” хэмээх бичээс байдаг ажээ. Тэндхийн булгийн усыг ханзны соёлт орнуудад ариун дээд хэмээн шүтдэг бөгөөд мөнөөх булгаас уухыг энэ насны онцгой бэлгэ дэмбэрэл хэмээдэг аж.


Күнзийн сургаалийн үүсэл, хөгжил Күнз зөвхөн соён гэгээрүүлэгч, их сэтгэгч байсангүй. Ханлиг улсуудаар хэрэн хэсэж, өтөл насандаа соёлын үнэт баялгийг бүтээж, утга зохиол, түүх, гүн ухаан, улс төр, засаглал, нийгэм, ёс суртал зэргийг тал бүрээс нь гүнзгий шинжлэн үзэж үзэл сургаалаа айлдан номлосноор Күнзийн сургаалыг үндэслэн буй болгожээ. Күнз хийгээд түүний шавь нарын эмхэтгэж туурвисан алдарт Дөрвөн ном, таван бичиг бүхэлдээ Күнзийн сурталын үндэс болдог. Күнз Хятадын Чжоу удмын хаанчлалын үед амьдарч байсан бөгөед тухайн үеийн удирдагчид түүний сургаалыг үл ойшоож байсан ч улс орон даяар түүний сургаал өргөн дэлгэрчээ. Гэвч НТӨ 221 онд төрийн эрхэнд Цинь удмынхан гараад Күнз-н сургаалыг хориглож, бүх номыг нь шатаах хүртэл харгис хатуу арга хэмжээг авч байсан ч, НТӨ 220 онд Хань угсааныхан төрийн эрхэнд гарсаны дараа Күнз-н сургаалыг Хятад улсын албан ёсны шашин болгон өргөмжилсөн байна. Энэ үеэс хятадын хаад төрийн албанд түшмэд сонгон авахдаа "төрийн алба" гэдэг сэдвээр шапгалт авдаг болсон бөгөед хэсэг хугацаа өнгөрөхөд уг шалгалтын ундэс суурь нь Күнз-н сургаал болсон байлаа. Хятадын эзэнт гүрэнд төр засгийн хүнд сурталт албанд орсноор нийгэмд эзлэх байр суурь дээшилж, хөрөнгөжих бололцоо нээгддэг байсан тул "төрийн алба"-ны сэдвээр өгөх шалгалтын гол ноён нуруу болох Күнз-н сургаалыг мэдэхийн төлөө тэмцэл залуучуудын дунд хүчтэй өрнөж байлаа. Күнз-н сургаал Хятадын засаг захиргааны албан ёсны гүн ухаан байсан төдийгүй тус улсын дийлэнх иргэдийн өртөнцийг үзэх үээл болж тэдний амьдралд гүн нөлеө үзүүлсээр ирсэн, өдгөө ч уг чанар, үнэ цэнээ алдаагүй билээ.

Хоёр мянганы тэртээ зохиогдож, саад бэрхийг туулсаар өнөө хүртэл уламжилж ирсэн, Күнзийн суртал гүн ухааны сэтгэлгээний гол дурсгал бол дээр өгүүлсэн алдарт Дөрвөн ном, таван бичгийн нэг Шүүмжлэл өгүүлэл нь бэсрэг зохиол юм. Күнзийг таалал төгссөн хойно шавь нар нь өөр өөрийн тэмдэглэн авсан хийгээд ой ухаан, оюун бодолд нь шингэж үлдсэн сургаал номлолыг нэгтгэн бичсэнээр энэ ном бүтэж, мөнхрөн үлдэх хувийг олжээ. Шүүмжлэл өгүүлэл нь голдуу асууж хариулах, цэц мэргэнээ сорьж цэгцлэх, шүүн тунгаах, дүгнэх хэлбэрээр бичигдсэн, 20 бүлэгтэй зохиол юм.Күнзийн сургаал Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй.

Хүмүүс зан авираа засаж сайжруулахгүй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгүй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм даа.

Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой.

Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.

Анхааруулан хэлсэн зүй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ. Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал. Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй

Мэдэж буй хүн эргэлздэггүй Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй Зоригтой хүн айж эмээдэггүй.

Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг.

Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй

Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй.

Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ!

Ухаантай сийрэг хүн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм.

Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг.

Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй.

Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй.

Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага.

Ашигтай тустай найз гурав, хор хөнөөлтэй найз бас гурав буй. Шударга нөхөр, цэвэр цагаан сэтгэлтэй нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав ашигтай. Худлаа хэлдэг найз, хоёр нүүр гаргадаг найз, сайхан ярьдаг найз гурав хортой.

Ухаантай сийрэг хүн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус нь хүчтэй буй идэр насандаа хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг.

Ухаантай сийрэг хүн есөн бодлоор цэнэдэг. Ажиглан харж буй үедээ лав тод харав уу гэж боддог. Сонсон байгаа үедээ бат зөв сонсов уу гэж боддог. Царайны илрэл минь зөв байна уу, яриа минь илэн далангүй байна уу, ажил хэрэгтээ зөв зүйтэй хандав уу гэж тэрбээр ямагт боддог. Тэрбээр эргэлзэж байгаа бол зөвлөлдөх тухайд боддог. Уурсан хэлэгнэж буй бол муу үр дагаврын тухайд боддог. Ямар нэгэн юм хийхийнхээ өмнө шударга ёсны тухай боддог.

Хамгийн дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдмү.

Цуурхал тарааж буй хүн сайн үйлийг гээсэн байдаг.

Шальгүй муу хүнтэй хамт эзэнд зүтгэж хэрхэн болох билээ? Шальгүй муу хүн бол зорилгодоо хараахан хүрээгүй байхдаа зөвхөн түүндээ л хүрэх гэж зовж шаналан зүтгэдэг. Зорьсондоо хүрчихвэл тэндээ тогтож тэсэж байх гэж шаналдаг. Олсноо алдчихгүй юмсан гэж зовж шаналахдаа тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг.

Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролдлог.

Хорвоо дээр би ямар ч мэдлэгтэй төрөөгүй. Мэдэхгүй тэр бүхнээ би гагцхүү үнэн мөний тус дэмээр таньж авсан. Ноён нуруутай эр хүний ёс суртахуун салхи мэт, дорд сурталтай хүний авир өвс мэт. Салхи хаанаас байна, тэр зүгт өвс хаашаа ч хамаагүй тонголзож байдаг. Ариун сурталт эр хүн ёс зүйг санаж явдаг, дорд хүн яавал сайхан амь зуухаа л боддог. Ариун сурталт эр хүн хууль зөрчихгүйг боддог, дорд хүн ашиг олохоо л боддог. Чи өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул. Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй. Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгэх л тун муу хэрэг. Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг. Дөчин нас хүрсэн мөртлөө таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн бол нэгэнт дууссан хүн. Шударга хүн бусдын мөрөөр явдаггүй. Өөртөө хатуу бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна. Хүн л замыг өргөсгөдөг. Харин зам хүнийг биш шүү. Мунхаг хүн өөрийг нь ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүст ойлгуулж чадахгүй байгаадаа харамсдаг. Мэргэн ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм. Түүнд хүрэхгүй байна гэдэг нь түүнд дайраад анзааралгүй өнгөрөөд явчихтай адилхан. Хэн нэгний ухааныг бусдын ухаантай харьцуулж болно. Харин хүний тэнэгийг өөр хэний ч тэнэглэлтэй жишин харьцуулахын аргагүй. Эмэгтэйчүүд хийгээд дорд эрчүүдтэй харьцах тун хэцүү. Хэрэв тэдэнтэй ойртон дотносох юм бол, үгийг чинь сонсохоо болино. Холдох юм бол, тэдний зүгээс чамайг зайлшгүй үзэн ядах болно. Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй. Хүмүүс зан авираа засаж сайжруулахгүй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгүй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм даа. Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой. Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.

Анхааруулан хэлсэн зүй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ.
Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал. 

Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй Мэдэж буй хүн эргэлздэггүй Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй Зоригтой хүн айж эмээдэггүй. Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг. Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй. Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ! Ухаантай сийрэг хүн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм. Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг. Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй.

Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй. 

Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага. Ашигтай тустай найз гурав, хор хөнөөлтэй найз бас гурав буй. Шударга нөхөр, цэвэр цагаан сэтгэлтэй нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав ашигтай. Худлаа хэлдэг найз, хоёр нүүр гаргадаг найз, сайхан ярьдаг найз гурав хортой. Ухаантай сийрэг хүн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус нь хүчтэй буй идэр насандаа хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг. Ухаантай сийрэг хүн есөн бодлоор цэнэдэг. Ажиглан харж буй үедээ лав тод харав уу гэж боддог. Сонсон байгаа үедээ бат зөв сонсов уу гэж боддог. Царайны илрэл минь зөв байна уу, яриа минь илэн далангүй байна уу, ажил хэрэгтээ зөв зүйтэй хандав уу гэж тэрбээр ямагт боддог. Тэрбээр эргэлзэж байгаа бол зөвлөлдөх тухайд боддог. Уурсан хэлэгнэж буй бол муу үр дагаврын тухайд боддог. Ямар нэгэн юм хийхийнхээ өмнө шударга ёсны тухай боддог. Хамгийн дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдмү. Цуурхал тарааж буй хүн сайн үйлийг гээсэн байдаг. Шальгүй муу хүнтэй хамт эзэнд зүтгэж хэрхэн болох билээ?

Шальгүй муу хүн бол зорилгодоо хараахан хүрээгүй байхдаа зөвхөн түүндээ л хүрэх гэж зовж шаналан зүтгэдэг.
Зорьсондоо хүрчихвэл тэндээ тогтож тэсэж байх гэж шаналдаг. Олсноо алдчихгүй юмсан гэж зовж шаналахдаа тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг. Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролдлог.mun ene n eos surthuunii chigleltei baisan. "Shiniig medie gevel huuchniig mun negen udaa neg hun kunz deer ireed bi erdem surmaar bn ghed kunz tolgoig n us ruu dureed agaar amisgaluulahgi bolgoj asuuj gene odoo chi  yu husej bn gej getel shavi bi agaar gehed chi erdmiig ingj hus gejee></ref>med"

ӨРШӨӨЛ ЭНЭРЛИЙГ ДЭЭДЛЭХҮЙН УЧИР Нэгэн өдөр гал гарч, Күнзийн морины жүчээ шатжээ. Энэ үед Күнз хааны ордонд бараалхаж байсан аж. Тэрбээр гэртээ ирээд, гал гарч, морины жүчээ шатсаныг сонсоод яаран асуусан нь: -Хүмүүн эндэж бэртээгүй буй заа? Күнз морио ч, эд хөрөнгөө ч эс асууж, харин морь малладаг доорд зарцын бэртэж гэмтсэн эсэхийг лавлажээ. Үүнээс үзэхэд Күнз аливаа хүнийг дээд, доорд гэж ялгаж үзэлгүйгээр гагцхүү хүн гэсэн үүднээс нь чухалчлан үзэж байгаа бөгөөд түүний энэрэнгүй сэтгэл, ухаант байдлыг харуулж байгаа юм. Күнз “Цэргийн жанжны хэргэм зэргийг хурааж болмуй, энгийн хүмүүний хүсэл зоригийг булааж үл чадмой” хэмээн өгүүлсэн байдаг. Энэ нь мөн л хүний тэгш байдал болон хүний хүсэл зориг юугаар ч сольж болохгүй зүйл гэдгийг харуулж байна.

ЗАСАГЛАХУЙД ЁС СУРТЛЫГ ЭРХЭМЛЭХҮЙН УЧИР Күнзийн сургаалын нэг гол агуулга бол сайн засаглал, шударга журамт түшмэлийн тухай ойлголт юм. Күнз хувийн сургууль байгуулан, үзэл сурталаа айлдан, соён гэгээрүүлэхийн зэрэгцээ төр засаглалын хэрэгт ч хүчин зүтгэж явжээ. Тэрээр түшмэдийн зиндаанд хүрч, орон нутгийн бага шиг түшмэл болж, удалгүй олон ажил сэдэж, ихэд гавъяа байгуулан Лу улсын шүүх цаазын тэргүүлсэн түшмэлийн албанаа дэвшиж явжээ. Күнз хүмүүний амь насыг хөнөөн егүүтгэдэг харгис хатуу засаглалыг эрс шүүмжлэн, эгэл ардыг ч энэрэн хайрладаг өгөөмөр засаглалын төлөө сургаал номлолоо айлдаж байлаа.

ДУТУУДАХЫГ ХЭМ ТЭНЦҮҮЛЭХҮЙН УЧИР Күнзийн нэгэн шавь Зы Гун: Зы Жан, Зы Шя хоёрын хэн нь илүү мэргэн буй?

Күнз өгүүлрүүн: Зы Жан болвоос хэтрүүлж, Зы Шя болвоос дутаах бөлгөө.

Зы Гун өгүүлрүүн: Тэгвэл Зы Жан илүү бус уу?

Күнз өгүүлрүүн: “Хэтрүүлэх дутаах хоёр хэтдээ адил буюу”.

Күнз туйлширах аюулаас ангижрах арга нь төв дундажийг барих явдал гэж үзээд тэр дунджаас дээш эсвэл доош аль ч тийш хазайлгүйгээр явах нь хийсэн үйл хэрэг төгс болно гэж сургаж байв.

ӨӨРИЙН ҮЛ ХҮСЭХИЙГ ӨРӨӨЛ БУСДАД ЭС ТУЛГАХУЙН УЧИР Хүн гэдэг өөртөө ганцхан сайн сайхан зүйлийг л хүсдэг. Гэсэн атлаа өөртөө сайн сайхан зүйлийг бий болгохын тулд өрөөлд гарз хохирол учруудах нь бий. Үүнийг Күнз тайлбарлахдаа дээрх ишлэлийг авсан байдаг.