Удмурт

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Удмурт Улс (Монгол)
Удмуртская Республика (Орос)
Удмурт Элькун (Удмурт)
Map of Russia - Udmurt Republic (2008-03).svg
сүлд далбаа
Coat of arms of Udmurtia.svg
Flag of Udmurtia.svg
Төрийн дуулал: n/a
Нийслэл Ижевск
Байгуулагдсан 1920 оны 11 сарын 4
Ангилал
Холбооны тойрог
Эдийн засгийн бүс
БНУ
Ижил Мөрөн
Урал
Код 18
Газар орон
Нутгийн хэмжээ
- ОХУ дахь дэс
42,100 км²
42100
Хүн ам зүй (2002 оны тооллого)
Хүн амын тоо
- ОХУ дахь дэс
- Нягтрал
- Хотын
- Хөдөөний
1,570,316 хүн
29
37.3 хүн / км²
69.7%
30.3%
Албан ёсны хэлнүүд орос, удмурт
Засгийн газар
Ерөнхийлөгч Александр Волков
Засгийн газрын тэргүүн Юрий Питкевич
Хууль тогтоох байгууллага Төрийн зөвлөл
Үндсэн хууль Бүгд Найрамдах Удмурт Улсын Үндсэн хууль
Албан ёсны цахим сүлжээ
http://www.udmurt.ru/
Udmurt03.png

Бүгд Найрамдах Удмурт Улс (орос. Удму́ртская респу́блика; удм. Удмурт Элькун) — Оросын Холбооны Улсын холбооны этгээд бөгөөд бүгд найрамдах улс. Ижлийн холбооны тойрог болон Уралын эдийн засгийн бүст хамаардаг. Нийслэл - Ижевск хот.

Нутаг дэвсгэр - 42,061  км2[1], 2010 оны байдлаарх хүн амын тоо - 1,522,761[2]. Үүнээс 62.2% нь Оросууд, 28.0% (410,584) нь Удмуртууд аж.[3] Орос хэлнээс гадна Удмурт хэл албан ёсны зэргэмжтэй. Удмурт хэлийг Фин-Угор хэлний бүлэгт оруулан ангилдаг.

Газарзүй[засварлах]

Оросын Европын хэсгийн зүүн хэсэгт орших бөгөөд Уралын нурууны баруун талд Кама гол Ижил мөрний хооронд байрлах эх газрын уур амьсгалтай нутаг юм. Хойд талаараа Киров муж, зүүн талаараа Пермь муж, өмнөд талаараа Башкортостан, Татарстантай хил залгадаг.

Хүн ам[засварлах]

Хүн амын 53% нь орос, 35% нь удмурт, 7% нь татар үндэстэн болно. Удмуртчууд нь Угро-Фин угсааны үндэстэн юм. Зонхилох шашин нь Үнэн алдартны шашин, шаманизм.

Түүх[засварлах]

Удмурт үндэстний өлгий нутагт оросууд 12-р зуунд хүрч иржээ. 1552 онд Казань Орост нэгдсэний дараа оросууд эрс нэмэгдсэн аж.

1920 онд Вотскийн автономит муж хэмээх нэртэй анх байгуулагдаж, 1934 онд Зөвлөлт Социалист Автономит Бүгд Найрамдах Удмурт Улс болон зохион байгуулагдсан. Зөвлөлт Холбоот Улс задрахад 1990 оноос одоогийнхоо нэрээр нэрлэгдэх болжээ.

Одоогийн ерөнхийлөгч Алексей Волков 2007 онд сонгогдсон байна.

Эдийн засаг[засварлах]

Металл боловсруулах, химийн үйлдвэрүүд болон шилэн эдлэлийн үйлдвэрлэл өргөн дэлгэр. Газрын тос, чулуун нүүрс олборлодог. Мөн Михайл Калашниковын зохион бүтээсэн AK-47 болон түүнтэй төстэй загварын буунуудыг үйлдвэрлэдэг Измаш компани тус улсад байрладаг бөгөөд Удмуртын эдийн засагт чухал нөлөөтэй.

Хот суурин[засварлах]

600 мянга орчим хүнтэй нийслэл Ижевскээс гадна Воткинск, Сарапул, Глазов зэрэг хотууд бий.

Зүүлт[засварлах]

Wikimedia Commons has media related to Category:Udmurtia.