Москва муж

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Москва муж (Монгол)
Московская область (Орос)
Map of Russia - Moscow Oblast (2008-03).svg
ОХУ дахь Москва мужийн байршил
сүлд далбаа
Coat of Arms of Moscow oblast.png
Flag of Moscow Oblast.png
Төрийн дуулал: n/a
Төв Москва
Байгуулагдсан 1929 оны 1 сарын 14
Статус
Холбооны тойрог
Эдийн засгийн бүс
Муж
Төв
Төв
Код
Нутаг дэвсгэр
Нутаг дэвсгэр
- Нутаг дэвсгэрийн эрэмбэ
45,900 км²
54
Хүн ам (2002 оны хүн амын тооллого)
Хүн ам
- Хүн амын эрэмбэ
- Нягтшил
- Хотын
- Хөдөөний
6,618,538 хүн
2
144.2 хүн / км²

Албан ёсны хэл орос
Засгийн газар
Захирагч Борис Громов
Хууль тогтоох байгууллага Мужийн дум
-
Албан ёсны вэбсайт
http://www.mosreg.ru/

Москва муж (Орос хэл: Моско́вская о́бласть) буюу Подмосковье[1] (Подмоско́вье) нь Оросын Холбооны Улсыг бүрдүүлэгч Холбооны субъектуудын нэг юм. Хүн амаараа тус улсад Москва хотын дараа 2-т ордог. 45,900 км² буюу харьцангуй жижиг нутагтай бөгөөд хүн амын нягтшил ихтэй муж болно[2].

Москва муж нь металл боловсруулах, газрын тос, механик инженер, хүнс, эрчим хүч, химийн үйлдвэрлэлийн салбарууд өндөр хөгжсөн муж юм.

Агуулга

[Засварлах] Түүх

Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд 1929 оны 1 сарын 14-нд Төв Аж Үйлдвэрийн муж (Центральнопромышленная область) гэдэг нэртэйгээр байгуулагдсан бөгөөд Москва, Рязань, Тула, Тверь губернуудыг халж, мөн Калуга, Владимир губернуудын газар нутгийн нэг хэсгийг оролцуулан байгуулж байжээ. Мөн оны 6 сарын 3-нд одоогийн нэрээрээ нэрлэгдэх болсон байна. 1937 оны 9 сард Москва, Рязань, Тула мужуудыг байгуулснаар одоогийнхоо хил хязгаараар тогтжээ.

[Засварлах] Газарзүй

Москва муж нь хойд талаараа Тверь муж, зүүн хойд талаараа Ярославль муж (1 цэгээр), зүүн талаараа Владимир муж, зүүн өмнө талаараа Рязань муж, өмнө талаараа Тула муж, баруун өмнө талаараа Калуга муж, баруун талаараа Смоленск мужтай хиллэх бөгөөд Москва хот голд нь оршино. Хэдийгээр Москва хот засаг захиргааны төв нь боловч улсын чанартай, тусгай статустай юм.

[Засварлах] Цагийн бүс

Map of Russia - Moscow time zone.svg

Москва муж нь Москвагийн цагийн бүс буюу UTC+3 бүст орших бөгөөд зуны цагийн үедээ UTC+4 болно.

[Засварлах] Эшлэл


Commons
Commons: Category:Moscow Oblast - зураг, медиа материалууд
Хувийн хэрэгсэлүүд