Челябинск муж
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Челябинск муж (Монгол) Челябинская область (Орос) |
|
|---|---|
| сүлд | далбаа |
| Төрийн дуулал: n/a | |
| Төв | Челябинск |
| Байгуулагдсан | 1934 оны 1 сарын 17 |
| Статус Холбооны тойрог Эдийн засгийн бүс |
Муж Урал Урал |
| Код | 74 |
| Нутаг дэвсгэр | |
| Нутаг дэвсгэр - Нутаг дэвсгэрийн эрэмбэ |
87,900 км² 36 |
| Хүн ам (2002 оны хүн амын тооллого) | |
| Хүн ам - Хүн амын эрэмбэ - Нягтшил - Хотын - Хөдөөний |
3,603,339 хүн 9 41 хүн / км² 81.8% 18.2% |
| Албан ёсны хэл | орос |
| Засгийн газар (2009 оны 2 сарын байдлаар) | |
| Захирагч | Пётр Сумин |
| Захирагчийн нэгдүгээр орлогч | Андрей Косилов |
| Хууль тогтоох байгууллага | Хууль тогтоох хурал |
| Дүрэм | Челябинск мужийн дүрэм |
| Албан ёсны вэбсайт | |
| http://www.ural-chel.ru/ | |
Челябинск муж (Орос хэл: Челябинская область) нь Оросын Холбооны Улсын өмнөд хэсэгт орших муж юм. Мужийн төв нь Челябинск. Уралын Холбооны тойрогт харьяалагдана.
Агуулга |
[Засварлах] Цагийн бүс
Челябинск муж нь Екатеринбургийн цагийн бүс буюу UTC+5 бүст багтдаг бөгөөд зуны цагийн үедээ UTC+6 болно.
[Засварлах] Газарзүй
Уралын нурууны зүүн өмнөд хэсэгт, Баруун Сибирийн тэгш өндөрлөгийн баруун захад оршино. Өмнө талаараа Казакстан улстай хиллэнэ. ОХУ дотор баруун талаараа Башкортостан, хойд талаараа Свердловск муж, зүүн талаараа Курган мужтай хиллэдэг. Эх газрын уур амьсгалтай.
[Засварлах] Түүх
1736 онд Челябинскт бэхлэлт баригдсан бөгөөд 19-р зуунд Сибирийн төмөр зам дайран өнгөрөх болсноор хүн ам нь эрс нэмэгдсан байна. 1934 оны 1 сарын 17-нд мужийн статустай болон зохион байгуулагджээ.
[Засварлах] Аж үйлдвэр
Автомашины үйлдвэрлэл, метталургийн үйлдвэрлэл хөгжсөн. Төмрийн хүдэр, цайр зэрэг ашигт малтмалтай.
[Засварлах] Хотууд
Мужийн төв Челябинскаас гадна Магнитогорск зэрэг томоохон хотууд бий.
| Commons: Chelyabinsk Oblast - зураг, медиа материалууд |